x

ДАРГА АА, БООВНООСОО Л ДОО!

ДАРГА АА, БООВНООСОО Л ДОО!

-фельетон-

Төр засгийн удирдагч нар хэвлэлийн хурал хийж байна.

Сэтгүүлчиддээ энэ өдрийн амгаланг айлтгая. Манай нам төрийн зүгээс “Ковид-19” цар тахалтай амжилттай тэмцэж байна. Хамгийн сүүлд, ханиад хүрээгүй иргэдийнхээ сэтгэлийг засах зорилгоор ханиадны эм үнэгүй олгох хууль санаачилснаа баяртайгаар уламжилья.

-Ханиад хүрээгүй хүн наад эмээр чинь юугаа хийх юм бэ? Өмнө нь нас бараагүй иргэдээ урамшуулж авс бэлэглэсэн маргаан тасраагүй байгаа шүү

-Тийм явдал болсон нь харамсалтай. Гэхдээ зөндөөн хүнд, ялангуяа бидний сүрпрайзнаас шоок авсан хүмүүст тэр дороо л хэрэг болсныг олж хараагүй л хүний үг байна. 

Харин энэ удаад бол санаа зоволтгүй. Бид асуудлыг цогцоор нь авч үзсэн. Ханиадны вирусыг савлаад хамтад нь өгнө. Түүнээс уусан хүн дорхноо халуурч эхэлнэ. Воо, халуураад эхлэнгүүт та эмээ уух юм. Энэ бол манай нам, төрийн “Цогц хараа” юм аа. 

-Хараа гэснээс, жижиг шилтэй “Хараа”-ны үнийг яагаад нэмчих вээ. Дотор гэж хэрэг алга гишүүн ээ.

-Алив туслахаа, тэмдэглээд ав. Сонгогчдийн харааг үнэгүй тэглэх хууль санаачлах юм байна (Шивэгнэв)

-Дарга аа, энэ хүн чинь архи яриад байгаа юм биш шүү?

-Мэдэж байна, мэдэж байна. Гэснээс, миний боов хаачив аа?

-Айн? Та чинь... угаасаа боовгүй шдээ.

-Сулиараад байгаарай, сая би хазаад орхисон... олдохгүй байна.

-Хэнийхийг... хазаад байвал хэн ч л нууна ш дээ.

-Гоц, гоц! Чамайг халлаа. Дарга удирдлагынхаа боовыг ч олигтой хариуцаад байж чадахгүй, чиний хэрэг огт алга.

-...............

-За мэдээллээ үргэлжлүүлье. Сая миний боов... гэнээ, уучлаарай. Хазаад орхисон хууль... бүүр бишээ. Соорите... Ниат ниат, извините.

Ийм юм. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор мянга мянган иргэнээ эрүүлжүүлэх бас өршөөх замаар төрийн хайр хишгийг хүртээснийг та нар мэднэ. Гэтэл мөв мөрөөрөө явсан атлаа өршөөгдөөгүй, эрүүлжигдээгүй сая сая хүн төрийн хайр хишгээс сугарсан муухай явдал гарлаа. Ингээд Ардын хувьсгалын 101 жилийн ойгоор бүх иргэнээ эрүүлжүүлэхэд оруулах, өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа. 

-Эрүүлжигдээгүй, өршөөгдөөгүй бол оронд нь юу өгөх юм бэ?

-Юм өгөхгүй. Үлдсэн иргэнээ зүгээр өршөөхөөр шийдээд байгаа. Зарлигийн төсөл ч бэлэн.

-Хэрэг хийгээгүй хүнийг яаж өршөөх вэ?

-“Өршөөл байхад хэрэг олдоно” гэж манай нам төрийг үндэслэгч Сүххүрэл жанжин сургасныг таньд сануулмаар байна

-Сүхбаатар жанжин биш үү, дарга аа?

-Тэгээд яачихаав, би Хүрэлбаатар жанжин л гээ биз дээ. Сэтгүүлч та нар, хүний үг мушгихаа болимоор байна.

-Тэгээд өршөөх хүндээ хэрэг яаж олох юм бол?

-Тэрийг бид бас цогцоор нь бодсон. Жишээлэхэд, Ардын намын 100 жилийн ойн шагнал урамшилд сөрөг хүчнийхэн бараг хамрагдсангүй гэсэн гомдол байдаг. Сөрөг хүчний чамгүй олон хүнийг эрүүлжүүлэхэд оруулсан ч гэсэн тэд маань сэтгэл дундуур үлдэж байна. 

Ингээд бид, ардчилсан намын гишүүдийг төрийн өршөөлд багтаах алхмуудыг хийж эхлээд байгаа. Энэ программын хүрээнд жагсаал цуглаан байнга хийдэг Монголхүү нарын иргэдийг баривчлаад байгаа. Харамсалтай нь үүнийг зарим иргэд буруу ойлгосон тал бий. Бидний эцсийн зорилго бол тэднийгээ суллаж, өршөөж баярлуулахын тулд л юм шүү дээ.

-Хулгай хийгээгүй иргэндээ нөхөн олговор олгож байгаа гэсэн. Хулгай хийсэн иргэд хохироод байгаа юм биш үү?

-Асуудлыг улс төржүүлж байгаа нь харамсалтай. Хулгайлсан юмаа өөрөө авч байхаар хуулийн зохицуулалт хийсэн тул ялгаварласан болохгүй л дээ.

-Авилга аваагүйн нөхөн олговор тэгш байгаа ч гэсэн шударга бус явдал тэнд байна. Иргэдийн өгдөг авилга янз бүр байгаа учраас бага авилга авсан нь эцэстээ хохирч байгааг яах вэ?

-Бас л туйлшруулж ойлгосон байна. Хуулиа сайн умш. Тэнд, гурван авилга тутмаас зөвхөн нэгийг нь өөртөө үлдээхээр хуульчилсан. Алийг сонгохоо авилгачин өөрөө шийднэ. Бид авилгад өршөөлгүй хандаж, хэрхэн тэмцэж байгаа нь тэндээс дурайтал харагдана. Өөр асуулт байна уу?

-Дарга аа, боовноосоо л доо.

-Та хазуулчихсан боовоор яахнэв дээ. Тэртэй тэргүй боовгүй иргэндээ боов олгох хууль бас гаргасан байгаа. Та хорооны даргадаа боовгүй гэдгээ харуулаад, өөртөө таарсан боов авч болно. 

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 23 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 30 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 40 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 3 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 9 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 36 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 35 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 5 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 19 цаг 0 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 9 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 9 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 10 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 11 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 12 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 13 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 14 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 39 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 41 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top