x

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ. Ард түмэнд ар тал хэрэгтэй!

Ардчилалд амьсгаа авах боломж үлдээ! 

Ард түмэнд ар тал хэрэгтэй байна...

Арваад хоногийн өмнөөс АН-ынхан төв талбайд жагсаал хийхээ мэдэгдсэн. Хоёр залуу дарга нь хоршиж хөдлөөд, Үүл баатрыгаа үүдэн хоймрын Сонгинохайрханд нэр дэвшүүлээд, энэ нам энүүхэндээ гэхэд эрч хүчтэй харагдаж эхэлсэн. Ардчилал амьсгаа авч, алдсанаа нөхөж, асгаснаа дүгнэж, бохирсон өвдөг дээрээ бодлого үүрээд босох л гээд байгаа юм.

Гэтэл яав? АН жагсах сургаар МАН-ын нийслэл дэх удирдлагууд гэнэт л нөгөө адлаад байдаг ногоочиддоо хачин их хайр зарлаад өчнөөн асар төчнөөн хоногоор босгоотохлоо. Үгүй бас арга л юм даа, үгүйрэх гэж байгаа юм шиг хэдэн ногоочид тариаланчдаа ад үзээд алахаас наагуур дарамталдаг улс шүү дээ. Үүгээр ч зогссонгүй. Улс төрийн соёл, урдах хойдохын зохицол гэж мэдэхгүй хөлсний бүдүүлэг нөхөд хөөгдсөн туулай шиг гүйж очоод самраад, самардалцаад хаядаг байгаа. Тэр тусмаа хэн нь хэн бэ гэдгээ хэдэн үгэн дээр таниулаад, хоорондоо уралцаад, ходоодоороо уралдаад наасан.

Үнэн ба зөв намын Отгонбаатар гэж орлого хөрөнгөө тайлагнаж чадахгүй нөхөр Сайхансамбуугаа яриад сарвайж унаж байна аа. За энэ ч яахав МАН талдаа мангар бяруу л даа. Хажууд нь нөгөө Жагар ханайсан 10 хамгаалагч дагуулж орж ирээд халамгайрч байна аа. Арван хамгаалагчийнх нь өдрийн хөлсийг чухам МАН төлөв үү, маний мэдэх Женко төлөв үү? Оюун-Эрдэнийн ачаар овоохой, олз хоёроо албан ёсоор нэгтгэсэн улс л даа. Гэсэн ч АН-ын хоёр залуу дарга хоршиж байгаад жагсаалаа хийж, үгээ хэлж, үйлдлээ цэгцэлчихээд, улс төрийн дээд соёл гэж юу байдгийг харуулж өгөөд тарлаа. Тэгсэн орой нь юу болов?

Гурван шатны шүүхээр орж ял авсан эмэгтэй захиалгат нэвтрүүлэгт завхраад ороод ирлээ. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг зовлонт АН-ын нуруун дээр үүрүүлж, сонгуулийн өмнө солиотой улс төр хийж байгаа санаатай юм аа даа. Энэ эмэгтэйг цаашдаа ч олон удаа ашиглана, энэ мэтээр яриулах бүр юу ч биш. Уйлуулна, унтсан хэвтсэн бичлэг дэлгэнэ, тэгээд хэрэг нь дуусахад амиа хорлосон болгочих вий дээ, зайлуул. Ам зураг нь аргагүй адилхан таардаг болоод ч тэр үү, ард түмэн алуурчин гэж аймшиг тээн итгэдэг юм билээ. Харин алуурчныг шүүсэн, хэрэг хүлээлгэсэн арга барил бол өөр тусдаа асуудал. Хольж хутгаад, холион бантан зуураад байгаагийн цаана алуурчнаар АН-ыг арчуулах, арга ядахад сульдуулах арга л даа. Арай ядан цэгцэрч буй АН-ыг ганц жагсаал хийх гэснийх нь төлөө ганц өдрийн дотор хэдэн талаас нь хэмхчихдэг юм байна. Арай л дээрэлхэж, буланд шахаж чадаж байгаа юм шүү, нээрээ.

Бат-Үүл Улсын баатар цолоо намдаа өгсөн, хоёр залуу даргыгаа хоёр талдаа тулаад Сонгинохайрханд хүч үзэж байгаа. Эргээд хар даа. Талбай дээр Элбэгээ ч биш, Баттулга ч биш, З.Энхболд ч биш, нөгөө л буурал Бат-Үүл жагссаар үлдлээ. Жагссаныхаа төлөө хэн нэгний зориуд илгээсэн хүмүүст доромжлуулж, зодуулж, харьж явахдаа орцныхоо үүдэнд бас отуулж, өнөө л гудамжиндаа, нөгөө л тэмцлээ хийсээр үлдлээ. Энэ чинь өөрөө өнөөдрийн үнэн шүү, бидний харж, тэмтэрч байгаа үнэн. Боорлуулж, хэмхүүлж, хүч алдаж, хөлөө олох гэж тэмцэж байгааг нь дэмжинэ, хөөе.

Эцэст нь хэлэхэд анд нөхөд нь ч, атаатан дайсан нь ч Монголын Ардчилалд амьсгаа авах боломж үлдээх үүрэгтэй юм шүү. МАН нь мянгантаа гялтайгаад ч, МоАХ-ыг Баттулга түмэнтээ улс төрийн нам болгож Баянголын гадаа банхарынхаа идүүртэй гинжлээд ч АН-ыг орлохгүй, орон зайг нь дүүргэхгүй. Гурван аравныг гудайж, гундаж, босч, босго сахиж туулсан АН-ын үзэл бодол, үнэ цэнийг орлохгүй за. Улс төрийн хүчнийхээ хувьд АН хүнд хэцүү үеийг тууллаа, хүнд хэцүү, хүч тэнцвэргүй цагийн сөрөг хүчин байх гэж өндийж байна, өөр яах ёстой юм? Эрх баригчдын өвөрт шургаагүйнх нь төлөө тэднийг бүү буруутга. Тал талын дайралтыг тэсч үлдээд, тэвчээр заан өндийж байгаагийнх нь төлөө тэмээгээр биш гэхэд тэвнээр дэмнээд өг дөө.

Р.ЭМҮЖИН /2021.10.02/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 22 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 29 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 38 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 1 цаг 2 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 1 цаг 8 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 1 цаг 35 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 2 цаг 34 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 цаг 57 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 3 цаг 3 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 3 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 18 цаг 59 мин ЭМГЭНЭЛ 19 цаг 8 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 19 цаг 8 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 19 цаг 9 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 19 цаг 10 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 19 цаг 11 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 19 цаг 12 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 19 цаг 13 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 22 цаг 38 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 22 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top