x

“Потенциальный” панзчин

Өнгөрөгч баасан гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон “Цахим үндэстэн” шоунаас болж монголчууд сүүлийн хоёр хоног л нервтлээ. Өнгөрөгч сард /2021.08.25/ Засгийн газраас баталсан Бүх нийтээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих тухай тогтоол, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг зөрчиж, нийслэлийн төв талбайд зохион байгуулсан дээрх шоунд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр залрав. Зөвхөн урилгаар очсон зочин ч биш, шоуны санаачлагч, захиалагч, зохион байгуулагч, санхүүжүүлэгчийн хувьд очсоныг хэлэх хэрэгтэй.

Харилцаа холбооны салбарын 100 жилийн ойд зориулсан уг арга хэмжээн дээр хэдэн мянган залуус цуглаж, шахцалдаж, дээр дороо орж, хүний бөөгнөрөл үүсгэсэн нь нэг талаас хичээл, сургуультай холбоотойгоор халдварын дэгдэлт огцом нэмэгдсэн /өдөрт 3000-аараа гарч байгаа/ дээр нэрмэж, хорлон сүйтгэснээс ялгаагүй.

Нөгөө талаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, зай барьсангүй гэж торгож шийтгэх атлаа төр, төрийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдөө баталсан журмаа зөрчөөд, хуулийн дээгүүр алхаад байгаа нь иргэдийн бухимдлыг үүсгэж байна. Засгийн газраас баталсан түр журмаас болоод иргэд хурим найр хийх эрхгүй, аж ахуйн нэгжүүд хуримын захиалга авах хориотой, торгууль төлбөр, ял шийтгэлтэй болсон. Гэтэл Ерөнхий сайд нь Засгийн газрын нэг агентлагийн ойг тэмдэглэж, хотын төв талбайд гурван шөнө шоуддаг гэнэ. Агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ маргааш нь нэгжүүдээрээ явахаар зарласан байсан ч хойшлуулсныг бодоход "төрсөн өдөр" нижгэр болсон нь тодорхой.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцох үеэрээ "Цахим үндэстэн" шоуг зохион байгуулсан нь улсаараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт амьдарч ийм байгаа үед хууль, журам зөрчсөн талаарх сэтгүүлчийн асуултад “Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан бусад улс орнууд гадаа талбайн арга хэмжээг нээлттэй болгож эхэлсэн. Бид ч бас хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан учраас гадаа талбайн арга хэмжээг нээлттэй болгоно. Цаашид урлаг соёлыг арга хэмжээнүүдийг нээнэ” гэв. Ёстой нөгөө зэвүү, дургүй хоёрыг зэрэг хатгалаа гээч нь болж байна. 

Ер нь бол хүн амынхаа 60 хувийг вакцинжуулаад бэлэн байдлын зэргээ бууруулж байгаа бусад орны халдварын түвшин, эмнэлгийн хүчин чадал ямар билээ, манайх ямар хэмжээнд байгаа билээ гэдгийг нэгдүгээрт Ерөнхий сайд маань бодож тооцоолсонгүй. Тооцоолъё ч гэхнээ тархиных нь багтаамж хүрэхгүй гэдгийг бид харлаа. Эмнэлгүүд өвчтөнөө авч чадахгүй, эмч нар цалингүй байх бол энэ хүнд юу ч биш юм байна. Хэрэв тийм биш байсан бол 3-4 тэрбум төгрөгөөр дрон нисгэхийнхээ оронд эмнэлэг, эмч нартаа цалинг нь, эмчлүүлэгчдийнх нь эмний мөнгийг өгч болно шүү дээ. Өрхийн эмч нар ковидынхаа багцыг тарааж чадахгүй эмийн санд өр тавиад, найз нөхдөөсөө мөнгө гуйгаад явж байгааг өөр хэнд хэлэх вэ? Энэ хүмүүс хэдий болтол тэсэх вэ?

Хоёрдугаарт хүмүүсийн бухимдсан шалтгаан ганц шоу зохион байгуулсанд байгаа юм биш. Хууль журам, хэм хэмжээний ялгаварлалд байна. Иргэд, аж ахуйнууд арга хэмжээ зохион байгуулбал халдвар тараадаг, төрийн байгууллага, албан тушаалтан хэдэн мянгаар нь цуглуулсан ч халдвар тардаггүй гэсэн хаанахын дүрэм бэ? “Хүн бүр тэгш эрхтэй, гахай илүү эрхтэй“ гэдэг нөгөө амьтны ферм рүүгээ явж байна.

Ер нь бол гадаах үйл ажиллагааг нээж болно, битгий нээгээч ээ гэж хэн ч маргаагүй. Гэхдээ нээвэл ялгаварлалгүй бай л гэж байгаа юм. Төрд нээлттэй байгаа арга хэмжээ, үйл ажиллагаа иргэн, аж ахуйнуудад ч нээлттэй байх ёстой. Тэгэхгүй иргэн, аж ахуйнуудаа хааж боож, хөлийг нь тушчихаад төр, төрийн байгууллагууд дээр нь гараад дэвхрээд байж болохгүй. Хэрвээ үнэхээр "Манайх 60 хувь вакцинтай учраас бэлэн байдлын зэргээ бууруулах хэрэгтэй" гэж үзэж, түүндээ итгэлтэй байгаа бол эхлээд Засгийн газар нь тогтоолоо гарга, ковидтой холбоотой түр журмуудаа цуцал. Тэгээд иргэн, төр, аж ахуй гэж ялгалгүй нийтээрээ нэг стандартаар амьдарцгаая. Өөрийгөө хаан, хааны үг хууль гэж үздэг дундад зууны үеийн хандлагаа болимоор байна аа л гэж байгаа юм, Л.Оюун-Эрдэнэ ээ!

"Цахим үндэстэн”-ий маргааш манай нэг залуу лайв хийсэн байна лээ. “Энэ хүний потенциаль энэ улсыг авч явах хэмжээнд биш юм байна, тархиных нь багтаамж, бор давхарга нь хүрэлцэхгүй байна аа, яах вэ” гэж. Үнэхээр энэ хүнд улс орны удирдах, чиглүүлэх ухаан, боловсрол, мэдлэг алга. Тийм хэмжээний потенциаль, кругозор энэ хүнд алга. Ядаж л иргэд юунд бухимдаад байна, юун дээр алдсан гэдгээ ухамсарлах ухаан алга. Энэ хүн бол зүгээр л потенциальный панзчин юм байна. Панзчид дотроо ч олигтой нь биш. Төрөөс яаж мөнгө хусах, хаанаас яаж хулгайлах вэ гэдэг дээр л толгой нь ажилладаг хүн юм байна. Тиймдээ төрсөн, тэлсэн  ах, дүүгээ хүртэл татаж оруулаад бүхэл бүтэн сүлжээ болчихсон. Захаасаа зэс нь цухуйгаад, хийсэн хэрэг нь улайгаад эхэлсэн ч энэ хүнд ичих нүүр ч алга.

Тийм учраас "яах вэ" гэж ярих биш яахаа шийдэх цаг болж. "Л.Оюун-Эрдэнийг зайлуулаад өгөөч ээ" биш, өөрсдөө зайлуулах цаг нь болсон байна. Цагдаа нь, мэргэжлийн хяналт нь Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ дээр яваад очоосой, шударга ёсыг тогтоогоосой гэж харж суух биш, хуулийн өмнө хэн ч ялгаварлалгүй болох хүртэл нь араас нь явах, үгээ хэлэх, жагсаж цуглах ёстой юм байна. Тэгж байж сайн сайхан нийгэм ирнэ үү гэхээс зүгээр сууж байтал нийгэм аяндаа сайхан болдоггүй.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 1 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 8 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 18 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 41 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 47 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 14 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 13 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 37 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 43 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 38 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 47 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 47 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 48 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 49 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 50 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 51 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 52 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top