x

«Зачем ты родила меня, мама?» бүү болчихоосой!

«Эрдмийн хэт цахибаас хөгжлийн гал бадармуй» гэсэн мэргэн үгсийг МУИС-ийн төв байрны зулайд залжээ.Ямар учиртай үгс, би яагаад нийтлэлийнхээ оройд залсныг мэргэн уншигч Та эргэцүүлэн бодох болтугай!

Есдүгээр сарын 1-нийг угтуулаад оюун тархийг дээдлэх, муйхар хар хүчийг жигшүүлэх гэсэн ээлжит ухуулгаа хийх гэж байна. Оюутнуудыг цахимаар, сурагчдыг танхимаар хичээллүүлнэ гэх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. 

Их дээд сургуульд багшилж лекцэлж явсных 2021 оны хичээлийн шинэ жилийг бэлгэшээгээд ковидын үеийн боловсролын талаар эхлээд ганц нэг санаа хэлье. Ковид бол балаг мөн. Балаг байлаа гээд бүтэн хоёр жил өөрийгөө ба гэр бүлээ нийгмийн амьдралаас (мөнгө бизнес бүр ч ярих юм биш!) тасалчихсан хэнэггүй сууж буй түг түмэн монголчуудаа дахин нэг гөвөх санаатай. Гөвөх гэдэг нь хатуухан шүүмжлэх гэсэн үг.

Ковид бол сорилт болсон. Хөгжиж дэвжиж, бие дааж, цэх зогсож чадахаа улс үндэстнүүд харуулах гэж мучийсан. “Алтан боломж” боловсролын салбарт гялсхийсэн. Цахимаар сурч, сургаж, суралцуулж, эргээд дүгнэж чадах эсэхээ дэлхийн тэргүүлэх улсын их дээд дунд сургуулиуд харуулсан. Манайхан ингэж чадсан уу гэдэгт эрүүл бодитой хариултыг мэргэжлийн салбарын яам нь өгөг. Улсын хэмжээнд хичнээн зуун дунд сургууль байдаг юм, тэр тоолонгийн багш сурагчид бүгд л цахим ертөнц рүү орсон байх, гэхдээ үр дүн нь юу вэ гэдэгт ноцтой дүгнэлт хиймээр санж. Хэрэв сугараад хоцорчихсон бол боловсролын салбарт том хар нүх үлдлээ гэж үз. Хот аймгуудын боловсролын газрынханд хүндхэн үүрэг өгөх хэрэгтэй. Бүгдийг нь эргэж нягтлуулах. 2020 оны Цагаан сарын өмнөөс тооцоод үз. Тэр их хугацааг хий дэмий өнгөрөөчихсөн байх вий гэхээс миний айдас төрнө!

Боловсролыг дээдэлдэг, сурч сурсан хүүхэд залууст санаа зовинох юм алга. Тэд чадна. Чадаж ч байсан, ковидоос өмнө. Одоо цахим сургалтаа гартаа оруулаад авсан. Хэл ус нь ч явж өгсөн.Заавал танхимд гэхгүйгээр тэд ажиллаж чадна. Даан ч цөөхүүлээ (одоохондоо) гэхээс өр зүрх минь өвдөнө. 

Залгуулаад ийм мэдээ цацагдсан:–2021 онд Монголын баг Олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл, физикийн олимпиадаас 2 хүрэл, 2 шагналт байр, мэдээлэл зүйн олимпиадаас 1 мөнгө, химийн олимпиадаас 2 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр, биологийн олимпиадаас 1 мөнгө, 2 хүрэл, нийт 5 олимпиадаас 15 медаль, 3 шагналт байр хүртжээ!

Огшоод л явчихна тэр. Энэ олон алт мөнгүүд. Гуравхан сая гаран хүн амтай жижиг ядуу улс. Олборлож, зөөж, үйлдвэрлэж, экспортолж дэлхийд цоройн гарч ирэх хөг нь өнгөрсөн жижиг айл. Одоо оюун ухаанаараа л үзээд, эдийн засаг-санхүүгийн шархаа нөхөөд байх нь тэр. Монгол хүүхдүүд шинжлэх ухааны хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч орнуудын хүүхдүүдтэй эн тэнцүү өрсөлдөх нь ямар аугаа их гайхамшиг вэ? Тэр чигтээ валют, мөнгө. Энэ лут хүүхдүүдийг дэлгүүр, лангуу, зах, чингэлэгийн худалдаачин, таксичин болгочихгүйн төлөө төр нь хүч хаях цаг болсон! Ийм оюунлаг залуусаар Монголын нийгмийг бүхэлд нь бариулах (дарга нарын цүнх баригч биш!) цаг нь болсон!

Зургаадахь Ерөнхийлөгч хэлжээ:

  • Оюун ухаан бол дундардаггүй, харин ундардаг баялаг. Монголчууд оюунлаг ард түмэн.Оюуны спортыг дэмжиж, боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжлийг шинэ түвшинд гаргая.Нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглая, энэ чиглэлээр онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлье. 

  • Цаашид эх орны өнцөг булан бүрд суралцаж буй хүүхдүүдэд авьяас чадвараа хөгжүүлэх боломжийг тэгш олгож, өндөр боловсрол эзэмшүүлэх нь боловсролын чанар дээшлэх, улс орны хөгжил дэвшлийг урагшлуулах ач холбогдолтой. 

  • Олон улсын олимпиадад оролцохыг төрөөс бодлогоор дэмжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл, боломжоор хангах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход түлхүү анхаарснаар дэлхийн түвшинд өрсөлдөх, үнэлэгдэх боломж бүрдэнэ гэжээ.

Монгол Улсын сум, дүүрэг бүрээс өндөр хөгжилтэй улсын шилдэг их сургуульд сурч болдгийг харуулах зорилготой Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй- 2100 оюутан” хөтөлбөр санаачилсны хувьд ноён У.Хүрэлсүх энэ бодлого дээрээ тууштай зогсоосой! Хэлсэн үгнээсээ бүү буцаасай! УИХ, Засгийн газар нь тууштай дэмжээсэй! Таныг “Монгол Ли Куан Ю” болоорой гэж ерөөснөө давтая, боломж бий, зориг л хэрэгтэй байна. 

Ийм оршлын араас «Есдүгээр сарын 1»-ний эрдмийн энэ өдөр нөгөө хатуу шүүмжлэлээ урсгая. Эрдэм сурахгүй, боловсорч гэгээрэхгүй, хамаг амьдралаа алж дууссан монголчууддаа хандаж байна.

Орос хэлэнд «Зачем ты родила меня, мама?» гэх хатуухан хэлц бий. Тийм уран зохиол, шүлэг найраг, дуу ч байдаг байх. Ерөөсөө чи хорвоо дээр яах гэж төрсөн юм бэ, чамайг яах гэж төрүүлсэн юм бэ гээд ам асууж буй. Цаад хүнд юм бодогдуулах гэж, арай ч дээ, арай ч хэтэрлээ гэдгийг нь сануулах гэж тэгж хэлсэн онч мэргэн үгс. Манайх руу татаж авчраад хэвлээд, мэссэж болгоод мөн ч олон айл өрх, хувь хүнд гардуулчихмаар, духан дээр нь наачихмаар санагддаг юм, миний хувьд.

Нийтлэлдээ санаа сэдэл авахаар нийслэлийн олон газраар явж, нийгмийн анги давхрагуудын олон хүнтэй уулзаж, ярилцаж, тэднийг сонсож явахдаа «Лучше бы тебя не было» буюу чи яах гэж хорвоод ирсэн юм бэ, төрөөгүй нь дээр байх байж гээд хэлчихмээр үе бишгүйдээ нэг тохиодог. Захуудыг тойроод хэвтэж буй тас хар царайтай, нүүр ам нь нуль шарх сорви болсон архичидтай ч ярьж байлаа. «Лучше бы тебя не было» аман дээр л гарч ирээд байх нь тэр.

Нэг үгээр оросуудын байнга хэлдэг «Дурацкая жизнь» (Шал тэнэг амьдрал) гэдгийг туулж яваа, эсвэл хамаг амь (эрүүл мэнд!) амьдралаа үрээд хаячихсан, хар усанд толгойгоо мэдүүлсэн, одоо ёстой яагаад ч нэмэргүй болчихсон монгол хүн дэндүү олон байгаа учраас би хатуу шүүмжлэлээсээ татгалзах санаа алга. 

Нөгөө оюуны олимпиадын аварга хөвгүүд охидыг чинь монголын «дурацкая жизнь» (тэнэг амьдрал) бүр гутааж дууслаа, миний цөхрөлийн үгс. Эх орны нэр хүндийг алж дууслаа. 

Цөөхүүлхнээ монголчууд бид чанга цэх байгаач, хэрсүү байгаач, зөв амьдраач, амьдралын аар саард бүү шантраач, гүргэр чанараа өөрийгөө ба балчир үрсээ өөд татахад гаргаач гэж мөн ч их бичсэн дээ.

Эрдэм ном сурахгүйгээс Монголын төрд гэхээсээ хүн ардад өөрсдөд нь хамаг гай, лай ирж байна. 

  • Эрдэмгүй хүн ядуу амьдарч байна. 

  • Эрдэмгүй хүн шал тэнэг амьдарч байна. 

  • Эрдэмгүй хүн өөрийгөө болон гэр бүлээ ямагт тэнэглэл рүү түлхэнэ.

  • Эрдэмгүй хүний амьдрал тэр чигтээ там. Өөрөөс нь 100 хувь шалтгаалсан үйл лай.

  • Эрдэмгүй хүнд цаг нөхцөж өгөхгүй байна. “Алтан цаг” гэдэг ойлголт байхгүй.

  • Эрдэмгүй хүн шал утгагүй ажлаар хөөцөлдөж байна. 

  • Эрдэмгүй хүн мухар сүсэгт автаж байна. 

  • Эрдэмгүй хүн луйварчид, залилагчдын идэш болж байна.

  • Эрдэмгүй хүн тэнэг атлаа улс төржих нь оройгүй. Бүр инээдэмтэй.

  • Эрдэмгүй хүн өвчинд нэрвүүлж, эрүүл мэндгүй болж байна. 

  • Эрдэмгүй хүн архинд живж амьдралгүй болж байна. 

  • Эрдэмгүй хүн гэмт хэрэгтэн, шоронгийн хадаас болж байна. 

  • Эрдэмгүй хүн байгаль орчныг бузарлаж байна.

  • Эрдэмгүй хүн гэр бүлээ сүйтгэж байна.

  • Эрдэмгүй хүн үрсээ өнчрүүлж байна. Эрдэмгүй хүн... Эрдэмгүй хүн...

«Есдүгээр сарын 1»-ний эрдмийн энэ өдөр дахин нэг сэтгэчих!

Oюуны олимпиадын аварга хөвгүүд охидод шүтэж мөргөж залбирч амьдрая!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 19 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 40 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 49 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 49 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 50 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 51 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 52 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 53 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 54 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top