x

"Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг бүтэн улсаараа арчаагаа алдсан л гэсэн үг"

Ковидын үеийн нэг том зовлон маань хил дээр гацсан ачаа болж байна. Хувийн хэвшлийнхэн гаднаас авах барааныхаа үнийг төлж, импортоор оруулж ирэхэд бэлэн болгосон ч захиалсан бүтээгдэхүүнээ авч чадахгүй аж төрж явна. Тэдний захиалсан бараа хил дээр гацаад өчнөөн хугацаа өнгөрч буй. Аж ахуйн нэгжүүд гадагшаа захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлчихөөд байхад өнөөг хүртэл оруулж ирж чадахгүй яваа нь хэний буруу вэ? Шуудхан хэлэхэд, засаг баригчдын буруугаас болж хувийн хэвшлийнхэн цаг, мөнгөөрөө хохирч байна. Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй арчаагүй төртэйдөө гутаж гунихаас өөр арга Монголын аж ахуйн нэгжүүдэд үлдээгүй нь булзах аргагүй хатуу үнэн. Ачаагаа татаж чадахгүй байна гэдэг бүхэл бүтэн улсаараа арчаагаа алдсан л гэсэн үг.

Наад өнгөндөө хувийн хэвшлийнхэн цаг мөнгөөрөө хохирч байгаа ч хамаг хэцүү зовлонг үүрэх нь эгэл борчууд. Хувийн хэвшлийнхний захиалсан гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэн хувцас, ариун цэврийн цаас, будаа, чихэр, жимс тэргүүтнийг худалдан авагчид нь жирийн иргэд. Хил дээр гацсан өдөр хоногийн тоогоор бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчих ухаан, сэхээ хувийн хэвшлийнхэнд байгаа. Тэгээд ч зогсохгүй өдрөөс өдөрт нэмэгдсээр буй ачаа тээврийн үнийг ч зарах бүтээгдэхүүнийхээ ханшинд шингээх ухаан компаниудад өлхөн бий. Шуудхан хэлэхэд, импортлогч компаниуд Монголын зах зээл дээр яг өдгөө зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ өртөг дээр сая онцолсон зардлуудаа нэмчихсэн яваа. Тэгэхээр хамгийн эцсийн, хамгийн том хохирогч нь иргэн Дорж, Дулмаа, та, би, бид болж байна.

Саяхан нэг танил эгч маань “Би үргэлж И-мартаар үйлчлүүлдэг. Гэтэл өнөөдөр үйлчлүүлэхдээ нэг зүйлийг их тод анзаарлаа. Өмнө нь 200 мянган төгрөгөөр худалдаж авдаг байсан бараагаа 250-260 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэж толгой сэгсрэн ярьсан юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсаныг танил эгчээс минь гадна өчнөөн хүн мэдэрч яваа гэдэгт эргэлзэх юм алга. Ганц И-март ч биш, бүх дэлгүүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн графиктай байгаа нь үгүйсгэх аргагүй бодит үнэн. Импортын барааны үнийн өсөлтийн галзуурлыг энэ мэтээр маш олон хэрэглэгч амьдралаараа мэдэрч суугаа учраас цаашлуулж нурших нь илүүц биз. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнэ дэх гадаад нөлөөлөл дотоодын зах зээлд ч нөлөөлж буй. Наад зах нь шинэ ургацын ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байгаа билээ. Нэг кг лууван гэхэд л 4500 төгрөгөөр үнэлэгдэж байна. Шинэ ургацын ногоо үнэд хүрсэн шалтгааныг лавлахаар “Ойрхон хугацаанд 600 төгрөгөөр өссөн шатахууны үнээс болсон” гэх тайлбар дагадаг. Энэ өнцгөөс харвал, импортын шатахууны үнийн цойлолт Монголын эдийн засгийн дотоод орчинд сөргөөр нөлөөлж буй өчнөөн жишээ бий.

Эцэст нь онцлоход, энгийн логикоор бодоод үзэх нь ээ нэгэнт мөнгөө төлөөд худалдаад авчихсан бараа, бүтээгдэхүүнээ оруулж ирэх тийм хэцүү биш баймаар. Авчихсан бараагаа оруулж ирэхгүй өдийг хүрнэ гэдэг арай л залхаг хэрэг шиг санагдах юм. Бид сав л хийвэл “Гадны гар хөл орлоо” гэж харддаг түмэн. Үндэсний баяр наадмаа тэмдэглээгүйгээ гадны гар хөл орлоо гэж хардаж сэрдэж дэлхий даяар тэнэг мулгуугаа гайхуулж суухаар ийм онцгой асуудалдаа анхаарлаа хандуулмаар байна. Тэгэхээр яг одоо үүсчихсэн нөхцөлөө эрүүл саруул ухаанаар эргэж харъя. Монголын бизнес эрхлэгчид захиалсан бараа, бүтээгдэхүүнээ мөнгийг нь төлөөд худалдаад авчихсан байгаа. Хэрвээ урд хөрш талаас шалтгаалах ямар нэг асуудал үгүй бол ийм дампуурсан байдлыг үүсгэсэн буруутныг олж ядах юмгүй. Буруутан нь ганцхан эрх баригч нам. Хил дээр монголчуудын барааг гацаах үйл ажиллагааг голлож зохион байгуулагч нь эрх баригч нам буюу МАН гэж хэлэхээс өөр гарц байхгүй. Тэгэхээр энэ бүхнээс үүдэх хариуцлагыг МАН-аас томилогдсон холбогдох эрх мэдэлтнүүд үүрэх ёстой.

Асуудлыг шийдэх гарцыг хайж ядаад байх юм, уг нь үгүй. Нарийн царигийн төмөр замыг Замын-Үүд хүртэл тавьж яагаад болохгүй гэж. УИХ ганц цаг хуралдаад л шийдчэх ажил.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 2 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 9 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 19 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 42 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 15 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 14 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 44 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top