x

Олимпын дараах сенсаац: Б.Баттүшиг “ТОКИО 2020” олимпын Монголын багийн ахлагч биш, ОУОХ-ны гишүүн!

Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны 2020 оны Долдугаар сарын 17-ны өдрийн Олимпын хартийн 28 дугаар зүйлийн “Үндэсний олимпын хорооны (ҮОХ) бүрэлдэхүүн” гэсэн хэсгийн 27-28 дугаар зүйлийн тайлбарын “Үндэсний олимпын хороодын үүрэг, зорилтууд” гэсэн 2 дахь хэсгийн 4-5 дахь заалтууд “ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нь “Токио 2020” Монголын олимпын багийн ахлагч биш болохыг” нотлон харуулж байна. 

Хартийн энэ хэсгийн 4 дэх заалтын “Үндэсний олимпын хороо ба Олимпын наадмын Зохион байгуулах хороо (ЗБХ)-ны хоорондын харилцаа холбоо” гэсэн хэсэгт “Багийн ахлагч буюу (Chefs de Mission) Үндэсний олимпын хорооноос томилогдсон төлөөлөгч байх ба олимпын наадмын туршид тамирчид, албаны хүмүүс болон багийн бусад хүмүүсийг хариуцан ажиллах ба Үндэсний олимпын хорооноос хариуцуулсан ажил үүрэг, даалгавраас гадна эх орноо төлөөлөн ОУОХ, олон улсын спортын холбоо (ОУСХ) ба Олимпын наадмын Зохион байгуулах хороотой харилцан уялдаатай ажиллах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.

Мөн энэ хэсгийн 5 дах заалтад “Багийн ахлагч (Chefs de Mission) нь “Олимпын наадмын үеэр Олимпын тосгонд амьдран эмнэлэг, бэлтгэл дасгалжуулалт, тэмцээний бүх байгууламж болон хэвлэл мэдээлэлийн төв ба Олимпын гэр бүлийн зочид буудалд нэвтрэн орох эрхтэй байна” гэжээ.

Хартийн дагуу Head of Delegation Б.Баттүшиг нь Монголын талын ажил үүргийн дагуу олимпын тосгонд амьдарч Монголын баг тамирчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ёстой байтал яагаад Токио хотын төвд ОУОХ-ны төв штаб байрлах, таван одтой “Окура” зочид буудалд тухлан байрлав? Тэнд зөвхөн ОУОХ-ны гишүүд байрладаг. Гэтэл Б.Баттүшиг Токиод ОУОХ-ны шинэ гишүүний хувиар ОУОХ-ны Чуулганд оролцох, тамирчдын медалийг гардуулах зэрэг үйл ажиллагаанд оролцож, тухайн байгууллагын томилолтоор ажилласан байдаг. Телевизээр энэ бүхэн тодорхой харагдсан.

Учир нь Б.Баттүшиг нь Токиогийн олимпийн үйл ажиллагаанд оролцож ажиллах хугацаандаа ажил үүргийн хувиар Монгол Улсыг төлөөлөх ямар ч боломжгүй. Олимпын Хартид зааснаар бол тэрбээр Монголын Улсын олимпын багийн ахлагч буюутөлөөлөгчдийн тэргүүн байх ёсгүй. Өөрөөр хэлбэл, Б.Баттүшиг нь Монголын Улсын олимпын багийн ахлагч буюу төлөөлөгчдийн тэргүүн (Chefs de Mission) нь биш байжээ.

Гэтэл яагаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбаа хүлээн авах ёслолоос эхлэн олимпын өдрүүдийн туршид дотоодын бүх төрлийн хэвлэл мэдээлэлд түүнийг Монголын багийн ахлагч гэсэн үүрэгтэй явааг зарласан албан мэдээллүүд гарсан юм. Түүнчлэн Токиогийн 2020 оны олимпод Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүний хувиар оролцов уу, Монголын Улсын олимпын багийн ахлагчийн хувиар оролцов уу гэдэг нь асуулт гарч байна.

Иймээс өвлийн олимпийн өмнө маш яаралтайгаар МҮОХ энэ асуудлаа цэгцлэх шаардлагатай. ОУОХ-ны шинэ гишүүн Б.Баттүшигт анхны олимпоосоо эхлээд өөрөө Олимпын хартийн дээрх заалтуудыг дур мэдэн зөрчих ямар шаардлага байв? Олимпын Хартийг мэдэхгүйдээ ингэв үү, алдар хүнд хайсандаа Хартийг зөрчин давхар ажиллаж, аль дуртай албан тушаалаа сонгон хэрэглэв үү? Ийнхүү Хартиа гишүүд нь зөрчихыг ОУОХ нь хүлээн зөвшөөрдөг юм уу.

Батболдын Баттүшигийн энгэрт олимпын наадмын туршид ОУОХ-ны гишүүний бүртгэлтэй ганцхан мандат л харагдсан. Монголын багийн ахлагч гэсэн мандат түүнд энгэрт байгаагүй. Үүнийг юу гэж тайлбарлах вэ? ОУОХ-ны шинэ гишүүн Б.Баттүшиг өөрөө үүндээ тайлбар хийх биз. Эсвэл ОУОХ  энэ гишүүнийхээ энэ үйлдлийн талаар мэдэгдэл хийж Монголын ард түмэн, спорт сонирхогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг зарлах, залруулах шаардлагатай болов уу. ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван олон жил энэхүү нэр хүндтэй албыг хашихдаа ийм хоёрдмол үүрэгтэй ажил хийж явсныг санахгүй байна.

Олон улсын спортын зарим байгууллагуудад сонгуультай монгол хүмүүсээс энэ талаар сонирхон асуухад тухайн хүн нэг л ажлаа хариуцах ёстой байдаг гэж хариулсан. Олон улсын байгууллагууд ч тийм шаардлага тавьдаг юм билээ. Эсвэл өөрийн орны багийн ажлаа хариуц, хоёрдмол асуудал байхгүй олон улсын ажлаа цалгаруулахгүй хий гэсэн л шаардлага тавьдаг байна.

Иймээс Б.Баттүшиг Монголын олимпын багийн ахлагч биш тул ийм ажлыг “Токио 2020” олимпод Монголын талаас хэн гүйцэтгэсэн бол гэдэг асуулт гарч ирнэ. Багийн ахлагчийн эрхтэй мандатыг хэн нэг нь авч ажилласан болж таарав. Үүнд МҮОХ ч хариулт өгөх байлгүй. Харин Монголын багийн ахлагчийн орлогчоор Б.Баттүшигийн ойрын хамаатан, МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал ажилласан талаар хэвлэлийн мэдээлэл байсан. Иймээс “Токио 2020” олимпод Монголын тамирчид хэрхэн оролцсон талаар хэн гэж багийн ахлагч тайлангаа тавихыг спортын салбарынхан хүлээж байна.

Дахин хэлэхэд Б.Баттүшигээс спортыг ашиглан нэр хүндээ өсгөх, олон нийтийг хуурах гэсэн мэт ойлгомжгүй үйлдлээ нэн даруй зогсоож ОУОХ-ны гишүүний хувиар Олимпын Хартийг хүндлэхийг хатуу шаардаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.40.64)
    Түвшинбаярыг унаган барин энэ албан тушаалд очсон энэ нөхөр спортын ямар төрөлд ямар амжилт гаргасан хүн бэ?
    2021 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 1 цаг 58 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 5 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 14 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 38 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 44 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 11 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 10 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 33 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 39 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 44 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 44 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 45 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 47 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 48 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 49 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top