x

У.Хүрэлсүхийн долоо хоног ба Хүний эрхийн асуудал

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос хойш сар гаруй хугацаанд сураг алдраад байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт ажилдаа оров. Цахим наадмаар ганц удаагаа бараагаа харуулсныг эс тооцвол олны нүднээс ангид үдсэн энэ хугацаанд олон нийт түүний араас сураг ажиг тавьсан ч "Корона тусаад Хөвсгөл далай дээр эмчлүүлж байна" гэсэн жиргээчийн жиргээнээс өөр албан ёсны мэдээ сэлт ч гараагүй билээ.

Харин өнгөрсөн долоо хоног шинэ Ерөнхийлөгчийн хувьд ажил ихтэй долоо хоног болов. Долоо хоногийн эхээр олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдыш Төрийн ордонд хүлээж авч, ХЭҮК, СЗХ, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхантай уулзаж, "улс төрийн хоригдол" гэгдэж байсан М.Энхсайханд хүртэл уучлал үзүүлэв. УИХ дахь АН-ын бүлэг өнгөрөгч долдугаар сарын 9-нд буюу наадмын өмнө Ерөнхийлөгчид хүсэлт гаргаснаас хойш сарын дараа буюу өнгөрөгч пүрэв гаригт М.Энхсайханд уучлал үзүүлжээ. Харин маргааш нь буюу баасан гаригт ХЭҮК-ийнхонтой уулзаж, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгдсэн байна. МХАҮТ-ынхантай уулзах үеэрээ эдийн засгийг сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын татах чиглэлээр хамтран ажиллах, улс төржилтөөс ангид байх зарчмыг баримтална гэсэн нь түүний өмнөх дөрвөн жилд Засгийн газрыг толгойлохдоо авч хэрэгжүүлсэн бодлого, зарчимаас 180 хэм эргэсэн харагдана. Олзуурхууштай нь сайн тал руугаа.

Мөн Ерөнхий сайд асан М.Энхсайханд өөрийнх нь хүсэлтийг шаардалгүйгээр уучлал үзүүлсэн явдал нь бас нэг эерэг дохио болов. Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүсэлтээ гаргаад ирвэл уучлал үзүүлье" гэснээс болж түүний хоригдох хугацаа сар хагасаар сунасан билээ. Харин шинэ Ерөнхийлөгчийн хувьд УИХ дахь АН-ын бүлэг болон хоригдогчийн өмгөөлөгч Д.Оросоо нарын гаргасан хүсэлтийн дагуу уучлал үзүүлэх зарлиг гаргасан нь М.Энхсайханыг "улс төрийн шалтгаанаар хилсээр ял шийтгүүлсэн" гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. Харин түүнд ял төлөвлөсөн прокурор, шүүгч нарын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй хэвээр байна. М.Энхсайханыг гурван шатны шүүхээс шүүсэн есөн шүүгчийн зургаа нь өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан талаар өмнө мэдээлэгдсэн билээ. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга хүний эрхийг хамгаалах зорилтоо биелүүлэхийн тулд хамгийн наад зах нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа УЕП дээр явж очоод "М.Энхсайхан шалга" гэдэг үүрэг өгсөнтэй яг адилаар "Хилс хэрэг тулгаж ял оноосон шүүгч, прокуроруудын асуудлыг яг одоо шийд" гэдэг үүрэг өгвөл шударга болно. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэдэг шиг...

Гэвч У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо нэг амлалт авсан. Хувь хүний биш, хуулийн засаглалыг бий болгоно гэсэн энэ амлалт нь одоогийн Ерөнхийлөгчийг хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үүрэг даалгавар өгөх боломжгүй болгож байгаа юм. Харин хуулийн байгууллагынхны тэр хэлхээ болбоо, хонгил үүсгэсэн схемийг яаж задлах вэ гэдэг дээр толгой гашилгах хэрэгтэй боллоо. Өмнөх Ерөнхийлөгчийн үеийнх шиг "200 толгой тасдаад тойрон бүжиглэх" гэх мэтийн яриа өнөөдөр газар авахгүйгээс гадна жигшил төрүүлэхээс цаашгүй гэдгийг санах ёстой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нэг удаа, зургаан жил болж өөрчлөгдсөн. Тиймээс У.Хүрэлсүхийн хувьд хоёр дахиа сонгогдох гэх мэтийн шунал хүсэл байхгүй, улстөрчийн хувьд хүрч болох хамгийн эцсийн карьертаа нэгэнт хүрсэн учраас хөндлөнгийн нөлөө, наймаа тохироонд оролгүйгээр бодож санаснаа хэрэгжүүлэх боломж нь ч байна.

Б.ЗАЯА

 

.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 1 цаг 58 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 5 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 14 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 38 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 44 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 10 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 10 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 33 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 39 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 45 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 35 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 44 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 44 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 45 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 47 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 48 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 49 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top