x

Террорист М.Энхсайхан шоронгоос суллагдав

Монголын мөрдөх албаны цогцолбороос Ерөнхий сайд асан Энхсайханыг террорист гэж зарлав. Цогцолбор гэдэг нь цагдаа, тагнуул, АТГ прокурорын мөрдлөг хариуцсан багуудын нийлбэрийг хэлдэг. Харин терроризм гэдэг нь шууд утгаараа “хүч хэрэглэнэ хэмээн айлган сүрдүүлэх” гэсэн утгатай ба монголоор “алан хядах” гэж орчуулагддаг. НҮБ-аас орчин үеийн дэлхийд нэгдсэн ойлголт буй болгох үүднээс терроризмыг тайлбарлахдаа “Терроризм бол улс төрийн удирдагчдийг аргагүйн эрхэнд бууж өгсөн шийдвэрт хүргэхийн тулд гэмгүй хүмүүсийг зориудаар алж хядан олон түмнийг айдас түгшүүрт автуулах үзэгдэл” гэжээ. Энхсайхан арай ч алж хядаж яваад баригдсан биш, цогцолборын тодорхойлсноор алан хядахтай шахсан боловч зав эв нь таараагүй юм уу, яг алан хядангаа алдаж байгаад азаар илэрсэн юм байна гэж ойлгогдов. Илэрсэн ч гэж дээ, цогцолборынхон илрүүлж ард түмнээ аварсан юмаа даа. 

АТГ-ын шилдэг мөрдөгч Донжнинж, Ууганбаяр нар террористыг илрүүлэн прокурор Батбаярт дээш дээш нь шат дараалуулан өргөн барьжээ. Гэхдээ террорист Энхсайхан улс орныг дэлбэлэхээр зэхэж байгаа тухай аймшигт мэдээ эхлээд мэдээллийн хэрэгслэлээр цацагдсан. Хүмүүс ч газар дээрээ ухаан алдан унацгааж ийм аймшигт хэргийг цаг алдалгүй илрүүлсэн хүмүүсийг адаглаад бушуухан гавъяат мөрдөгч хуульчаар шагнахыг шаардаж, харин террорист Энхсайханыг үзэн ядах цуглаан жагсаал улс даяар оволзов. Түүнийг ал, хэрч, бууд, эхнэр хүүхэд хамаатан саданг нь нэг мөр устга гэсэн ард түмний хилэнт уур бүр хар шөнөөр ч тасрахаа болив. 

Террорист Энхсайхан Монгол улсыг газрын хөрснөөс арчихын тулд ганцаараа зүтгээгүй, энэ хэргийг Хятад, Японы удирдлагуудтай хамсран үйлдэхээр төлөвлөж байсан нь илрэв. Үндэстэн дамнасан хуйвалдаант терроризм! Монголын хамаг нүүрсний эх булгыг террорист Энхсайхантай хамтран дээрэмдэх болсон тухайгаа Японы Ерөнхий сайд Абэ “манай хоёр орон энэ том төсөлд хамтрах болсон нь нэн сайхан явдал юмаа” гэж хэлж байсан баримт ч олдов. 

Энэ үед олон улсын байгууллагаас Монголыг саарал жагсаалтад оруулснаа зараллаа. Үндсэрхэг үзлийн гэх шалтгаанаар хүний амь бүрэлгэгч, тэсэрч дэлбэрэх бодисоор улсын объектуудыг дэлбэлэхээр зэхэж байгаад үйлдэл дээрээ баривчлагдсан бүлэглэл зэргийг зарилгаар өршөөн хэлтрүүлсэн явдал нь саарал жагсаалтад багтах үндсэн гурван шалтгааны нэг болсон аж. Саарлын дараа хар жагсаалт гэж бий, тийшээ орчихвол шууд л олон улсын хоригт багтана гэдгийг эрх зүйн ухааны лут лут онолчид гаргалгаа хийн дээш дээш нь өргөн мэдүүлэв. Удалгүй өндрөөс хариу ирлээ. Террорист Энхсайханы террорист цол гуншинг нь өршөөж уучлан хасъя, тэгвэл өмнө нь суллагдсан алуурчин, дэлбэлэгч нар мөн буруу оношлогдсон болог. Ингэж террорист Энхсайхан террорист биш Энхсайхан болж хувирсан түүхтэй. 

Гэвч бадарчин баярлах болоогүй ээ. Ард түмнээ гэмт хэрэгтнийг үзэн ядуулж ухаажуулах нэгдүгээр раунд л өндөрлөж буй хэрэг. Дараагийн шат шүүхийн танхимд үргэлжлэнэ. Үүнд шинэ баг бүрдүүллээ. Тэд террорист биш Энхсайхан Монголын хамаг нүүрсийг гадаадынханд зүгээр өгөх гэж байгаад баригдсан асуудлыг тойрч ярина. Үүнд гэрч, шинжээч, яллагч, шүүгчдийн бүрэлдэхүүн багийг бүрэлдүүлнэ. Гэрчээр А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат тэргүүтнүүд. Гэрчлэх ариун үйл ажиллагаагаа шүүхийн танхимд гэхээсээ мэдээллийн хэрэгслэлээр илүүтэй түгээнэ. Хэрэв террорист Энхсайхан гэмт үйлдлээ хийж байхад нь эдгээр эх орончид хатуу тэмцэн эсэргүүцэж саад болоогүй бол өнөөдөр улс орноо тавиад туучих байлаа гэдгийг тэдний амнаас баримттайгаар сонсон яс махандаа тултал ойлгосон ард түмэн тэдний шударгыг бахдан хэлэлцэхийн сацуу адгийн шаарыг алахад багадна гэдэг дээр санал нийлж байв.

Хоёр өрөөнд хоёр нялх хүүхэдтэйгээ амьдардаг террорист биш Энхсайханы гэрийг нэгжихээр өндөр мэргэжлийн баг тийш мордлоо. Бараг шалыг нь хуулаад юу ч олсонгүй. 

-Сээп чинь хаа байна?

-Би сейфээр яахын? Манайд сейф байдаггүй.

Мэдээж хамаг алт мөнгө, эрдэнэс төгрөг, доллар, иен, юань, рубль, вон, еврогоо сээптэй нь хамт хаа нэгтэй нуугаад булчихсан байж таараа. Ерөнхий сайд байсан энэ террорист ийм ядуу байх учиргүй. Нэгжлэгийн үр дүн ард түмний урмыг хугалав. Сээпийг нь ол, хамаатан садан танил талынх нь гэрийг нэгж, хаа нэгтэйгээс олдож л таарна! Нуусан баялагийг нь олсон ч олоогүй ч, ямар ч байсан шууд дүүжлэн хороо! Энэ бол шударга иргэд, ард түмний хатуу даалгавар!

Яллах танхимд шинжээчдийн багийг оруулж ирсэн нь ёстой том алдаа болсон. Хариуцлагагүй нь тэр байхгүй юу! Шинжээчид террорист биш Энхсайханы нүүрсээ гадаадынханд зүгээр өгөх гэсэн бузар үйлдлийг буруушаахын оронд харин ч маш сайн төсөл боловсруулсан байна, иймээс энд ямар ч гэмт хэргийн шинж алга гэх нь тэр. Нөгөөтэйгүүр энэхүү террорист биш нөхөр төсөл боловсруулсан болохоос ямар ч шийдвэр өөрөө гаргаагүй байна гэж наадаг байгаа. Бузар хуйвалдаанд түүний гарын үсэг хаана ч алга. Тэгнээ тэр, олон сая хүн хүйс тэмтрэх бичиг баримтад террорист Гитлерийн өөрийнх нь гарын үсэг нь байдаггүй шүү дээ.

Гэвч бадарчин баярлах болоогүй л байгаа шүү. Нүүрсний асуудалд төсөл хийхдээ алдаа эндэгдэл гаргасан байна, уг нь тэр заалтыг тэгэж засах байж, тийм заалтууд нэмж хийх байж, энэ заалт арай дутуу болсон байна хэмээн яллах багийнхан мэргэжлийн нарийн зөвлөлгөө өгөн нөхөрсгөөр сануулцгаав. Нэг үгэндээ ажлын хариуцлага! Үүнийг зүгээр өнгөрөөж болохгүй.

Шинжээчдийг буруу сонгосон алдааг дахин давтаж болохгүй. Иймээс шүүгчдийн шилдэг баг шинэчлэн бүрдүүллээ. Шүүхийн шат бүрд. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байсан, албан тушаал ахих сонирхолтой, өр зээлтэн, хээл хахуулийн донтой, шагнал урамшил авалгүй өдий хүрсэн, сонссон болгодоо итгэдэг гэнэн тэнэг, садист, моцахист, атаач, даргын тушаалыг сохроор биелүүлэгч, хорсол заналдаа хорвоог зүхэж явдаг… гэх мэт, ер нь Монголын эрхийн шинжлэх ухааны стандартаар төрөл бүрд хувийн учир шалтгаантай под хийсэн бүрэлдэхүүн. Б.Цогт, Т.Өсөхбаяр, З.Болдбаатар, Д.Дарьсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн, Ч.Хосбаяр, Б.Батсайхан, Ж.Болдбаатар, Б.Батзориг, М.Алдар… ял дуудагч нь хууль цаазач Н.Батбаяр гэх мэт.

Өндөр зэрэглэлийн шүүгчдийн дотроос тэдэн дундаа илүү санаачлагатай нэг нь террорист биш Энхсайхантай холбоотой машин тэрэгний асуудлыг олоод ирэх нь тэр. Албаны унаа авахдаа төсөвлөсөнөөс нь бага үнээр авсан юм байна. Цаад зарсан этгээд нь террорист биш Энхсайханы танил тал ч юм уу хамаатан садан нь байсан бололтой. Хямд авсан нь хамаагүй, гол нь энэ бол ашиг сонирхолын зөрчил! Мэдсээр байж худалдан авах үйлдлийг хэнтэй ч ярилцалгүй толгой даан ганцаар шийдсэн байна.

Террорист биш Энхсайханы хэрэг гурван шатны шүүхээр дамжсан. Анхан шатны шүүх түүнийг 4 жилийн хугацаагаар шоронд томилов. Эргэж заргалдан давж заалдсан чинь Улсын дээд шүүх нийт ялнаас нь хэдэн хоногийг хасаж харж үзлээ. Энэ бол тэдний зүгээс үзүүлж буй буяны ажил юм. Ер нь хүнийг ингэж олон дахин харж үздэг явдал эрх зүйн онолд ч байдаггүй юм байна. Террорист байсныг нь террорист биш болголоо. Гадаадынхантай нийлж Монгол улсыг самран сөнөөх гэж байсныг нь болиулаад ажлын алдаа дутагдал болгож өглөө. Албаны машин худалдан авахдаа ашиг сонирхолын зөрчил үйлдсэн чинь тэгээд худлаа юу… айн?

Монгол улсын шинэ Ерөнхийлөгч сэнтийд суусан дороо террорист биш Энхсайханд уучлал үзүүлж шоронгоос суллуулжээ. Уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байдаг юм байна. Түүнээс хоригдогч гэмээ хүлээн ялыг нь харж үзээч гэж гуйж гувшин өргөдөл бичихээр нь харж үзэн дахиж битгий ингээрэй гэж уучилдаг юм биш аж. Энэ талаар нийтэд буруу ойлголт байдаг. Цаазын ял авсан хоригдлууд амь гуйн өөрийг нь уучлаач гэж өргөдөл бичин хүргүүлдэг явдал олон жил давтагдсан учир ийм буруу ойлголт нийтэд буй болсон бололтой. 

Б.Баабар /2021.8.8/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (185.15.21.75)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 08 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 2 цаг 0 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 2 цаг 7 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 2 цаг 16 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 2 цаг 40 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 2 цаг 46 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 3 цаг 12 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 4 цаг 12 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 4 цаг 35 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 4 цаг 41 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 4 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 20 цаг 37 мин ЭМГЭНЭЛ 20 цаг 46 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 20 цаг 46 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 20 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 20 цаг 48 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 20 цаг 49 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 20 цаг 50 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 20 цаг 51 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top