x

Монгол Улсад эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэх боломжтой юу?

Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Мөн эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоо, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэх болсон. Үүнийг дагаад эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх, тогтворжуулахад чиглэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах шаардлага үүсээд байна. 

Монгол Улсад эмэгтэйчүүд бизнес эрхлэх таатай орчин бүрдсэн үү?

  1. Дэлхий дахинд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” гэх нэр томьёог хуулиар баталснаар үндэсний стратегидаа оруулж, бодлогын түвшинд мөрдлөг болгон дэмжлэг үзүүлж буй нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулах цогц орчинг бүрдүүлж өгч байна. Харин манай орны хувьд хараахан эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэн бэ гэдгийг хуулиар тодорхойлж, тусгаагүй боловч энэ чиглэлд төр, олон улсын байгууллагын хамтарсан төсөл хэрэгжих шатандаа явж байна. Тун удахгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болох эрх зүйн өөрчлөлт бий болох юм.
  2. “Өнөөдөр Монголд хамгийн сайн, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах, ажилтнуудаа тогтвортой ажиллуулах зэрэг нийгмийн шинжтэй аливаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж буй жишээг авч үзэхэд ард нь эмэгтэй захирал л байдаг” хэмээн Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа саяхны нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Энэ нь эмэгтэй удирдагчдыг бэлтгэх, тэдний бизнесийн чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх цаг хэдийнээ ирснийг харуулж байна.
  3. Мөн аливаа бизнесийг урт хугацаанд, амжилттай явуулах үндэс суурь нь санхүүгийн орчинг зөв бүрдүүлэх явдал юм. Иймд өнөөгийн нөхцөл байдалд төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгүүдээс гадна хувийн хэвшлийнхэн хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга зам болоод байна.

Эдгээрээс үзэхэд Монгол Улсад бизнес эрхлэгч эмэгтэйчүүд, тэр дундаа удирдах албан тушаалд ажиллаж буй эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч тэдний ур чадварыг хөгжүүлэх, үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа юм.

Голомт банк дээрх асуудалд анхаарлаа хандуулж “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөр-2021”-ийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийн удирдах чадварыг хөгжүүлэх сургалтуудыг цувралаар зохион байгуулснаас гадна зөвхөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл” шинэ бүтээгдэхүүнийг харилцагчдадаа олгож эхлээд байна.

Тус зээл нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, цаашлаад бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн бүх төрлийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой зээлийн шинэ бүтээгдэхүүн юм.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 24 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 15 цаг 49 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 3 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 6 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 9 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 27 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 12 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 13 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 24 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 20 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 53 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top