x

Х.Баттулга, Б.Баасанцогт, М.Энхсайхан хэмээх "Бермудын гурвалжин"

Олимпийн марафон дурдуур ҮАБЗ-ийн ажилтан гэгдэж асан өмгөөлөгч Б.Баасанцогт бас "марафон"-ыг эхлүүллээ. Тодруулбал, Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэрэг дээр яллагчаар ажилласан прокурортой уулзаж байсан Б.Баасанцогт Zarig.mn сайтын сэтгүүлчид гардуулж, хөлийн хурдаар зугтсан бичлэг өөрөө сүүлд болсон сонгууль, корона, түүний улмаас цуцлагдсан наадам зэргээс болж олны анхаарлаас түр хугацаанд алсраад байсан шүүгч нарын хэргийг дахин сануулав.

Ерөнхийлөгчийн сонгууль зарлагдахын өмнө өмгөөлөгч Б.Баасанцогт нэр бүхий шүүгч, прокурор, АТГ-ын ажилтнуудын хамтанд лифтэнд байгаа анхны бичлэг олон нийтэд цацагдаж, “хонгилын” гэж нэрлэгдсэн тэдгээр хуулийнхний нэр усыг нийтэд зарласан билээ. Үүний араас өмгөөлөгч Б.Баасанцогт нь НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдорж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гамт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б.Оргил, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэтсийн ажилтнууд, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч С.Гүндноров, ТЕГ-ын ажилтан Н.Агваан, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан зэрэг хууль, хүчний байгууллагын албан хаагчдын дансанд мөнгө шилжүүлдэг байсан тухай мэдээллийн мөрөөр хуулийн байгууллага шалгалт хийж эхэлсэн билээ.

Баталгаатай зүйл гэвэл Б.Баасанцогтын данснаас нэр бүхий 11 шүүгчид 2017 оны долдугаар сараас 2011 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 47 сая төгрөг шилжүүлсэн баримт хэвлэлээр дэлгэгдсэн. Энэ 11 шүүгчийн зургаа нь М.Энхсайханы хэргийг шүүхээр шийдвэрлэхэд оролцсон тухай эх сурвалжууд хэлж байна. Санамсаргүй тохиолдол гэхэд итгэмээргүй давхцал биз?

Б.Баасанцогтын данснаас:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Бүүвэйбаатарын Мөнхбаярын 507603....дансанд 2019.8.30-нд 5.0 сая, 2020.4.7-5.0 сая, нийт  10 сая төгрөг,

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Цогийн Одмаагийн 502973.... тоот дансанд 2017.9.19-нд 60 мянган төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дэмчигийн Энхцэцэгийн 503417.... тоот дансанд 2020.8.5-нд 1.3 сая, 2020.11.14-нд 5.0 сая, нийт 6.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэгийн 503435.... дансанд 2019.2.14-нд 500 мянган төгрөг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Загдаагийн Болдбаатарын 524712.... дансанд 2017.11.13-нд 1.0 сая, 2019.12.26-нд 300 мянга, нийт 1.3 сая төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Ганбаатарын Зулаагийн 542926.... 2021.1.27- 550 мянга

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан Золзаяагийн Ууганзаяагийн 503420....дансанд 2019.12.29-нд 1.5 сая, 2020.5.6-нд 460 мянга, 2020.7.6-нд 700 мянга, нийт 2 660 000 төгрөг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Төмөрхуягийн Батдоржийн 575333.... дансанд 2019.2.1-нд 500 мянга, 2019.8.2-нд 150 мянга, 2019.9.11-нд 200 мянга, 2019.9.12-нд 400 мянга, 2019.12.13-нд 2.5 сая, 2020.5.6-нд 15 сая, 2020.8.29-нд 5.0 сая, 2020.11.3-нд 500 мянга, нийт 24 250 000 төгрөг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Энхбатын Дарханцэцэгийн 572125.... дансанд 2019.7.8- нд 500 мянга төгрөг

-Улсын Дээд шүүхийн ажилтан Наранцогтын Мөнхтулгын  501920.... дансанд  2020.6.9-нд 800 мянган төгрөг

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Гэрэлээгийн Галдандагвын 501819....дансанд 2019.9.27-нд 300 мянган төгрөг тус тус шилжүүлжээ.

Эхний бичлэг цацагдах үед Б.Баасанцогт нь ҮАБЗ-ийн ажлын албанд гэрээгээр ажил гүйцэтгэж байсан. Мөн Төрийн ордны цайны өрөөнд нэр бүхий шүүгч, прокуроруудыг уулздаг байсан, мөн Б.Баасанцогтоос өөрөөс нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд шүүхээр шийдэгдсэн албан тушаалтнуудыг хэдийд хэрхэн шүүхээр оруулах тухай графикчилсан төлөвлөгөө хүртэл олдсон байдаг. Тухайн үед энэ хэрэг нэлээд өндөр авч, хуулийнхан ажиллаж эхэлсэн боловч тавдугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зарлагдсанаас хойш нам жим болж, олны анхаарлаас холдсон.

Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин энэ хэргийн тухайд "Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хэн нь нэр дэвших вэ гэдгээ шодож, “цаасан буу” буудаж үзсэн л хэрэг. Харилцан тохиролцох, нэг нь бууж, нөгөө нь дэвших л зорилготой байсан болов уу” хэмээн дүгнэсэн байдаг. Түүний хэлсэнчлэн сонгууль өнгөрсний дараа Б.Баасанцогтын хэрэг олны анхаарлаас холдож, “хонгилын” гэх шүүгч нарын нэр ч мөн дурсагдахаа больсон билээ. Гэвч муу юмыг даравч далдайж, булавч бултайдаг жамтай. Б.Баасанцогт анхаарал алдаж, сэтгүүлчийн дуранд өртсөнөөр шүүгч нарын хэрэг ч дахин босч ирэв. Тэр дундаа чухам яагаад М.Энхсайханыг ялласан прокурортой олноос нуугдаж уулзсан нь анхаарал татаж байна.

Тавантолгой төслийн удирдагчаар ажиллаж байсан М.Энхсайханыг гэмт хэрэгтэн болгосон хүн нь яалт ч үгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Тэр Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоныхоо дараа УЕП-ын өрөөнд 100 гаруй хуудас материалтай явж ороод “Иргэн хүнийхээ хувьд мэдээлэл гаргаж байна. М.Энхсайханыг шалга” хэмээн Ерөнхийлөгчийн хувиар үүрэг өгсөн билээ. Энэ дагуу нь прокурорын байгууллага М.Энхсайханд “Үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэсэн” зүйл ангиар хэрэг үүсгэж, ял төлөвлөсөн ч тэр нь нотлогдоогүйн улмаас албан хэрэгцээндээ унаж байсан машиных нь үнээр хохирол тооцон ялласан байдаг. Гэтэл энэ хэрэг дээр ажилласан зургаан шүүгч Б.Баасанцогттой холбоотой. Сонирхолтой биз?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.45)
    М.Энхсаяхныг яллахад оролцсон харин С.Баярцогтыг ялаас чөлөөлж харж үзэхийг АТГ дарга З.Дашдаваагаас гуйсан бусадад нь оролцоогүй гэж найз нөхдөдөө ярьсан байдаг ккк
    2021 оны 07 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.06) 1 цаг 39 мин Говь-Алтай аймагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа 1 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 40 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 1 цаг 41 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 41 мин Тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 44 мин Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 15 цаг 55 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 15 цаг 58 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 15 цаг 59 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 16 цаг 0 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 16 цаг 0 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 16 цаг 1 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 16 цаг 2 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 18 цаг 5 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 18 цаг 7 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 18 цаг 8 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 18 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 18 цаг 10 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 18 цаг 47 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 18 цаг 47 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top