x

Олимп ба монголчууд: П.Цагаанд төлсөн өр

Токио-2020 олимпийн наадам эхлээд дөрөв дэх өдөртэйгээ золгож байна. Энэ дөрөв хоногийг монголчууд нэг медаль нэлээд хэд хэдэн хэрүүлийн сэдэвтэй үдэв. Түүнээс хамгийн их шүүмжлэл дагуулсан нь олимийн наадамд манай баг тамирчдыг дагалдан явсан дарга нарын тоо. Энэ удаагийн олимпод манай 43 тамирчин 10 төрлөөр өрсөлдөж байгаа. Үүнээс нэлээд нь тэмцээнээ өндөрлөөд нутаг буцах тийшээ хандав.

Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд өрсөлдөж, нэг онооны дутуугаар финалаас хасагдсан Ц.Анударь "Оноог маань хараад, хэлээд зөвлөөд өгөх багштай явсан бол илүү дээр байх байлаа. Хэдэд явж байгаагаа ч харж чадалгүй тэмцээнээ дуусгасан. Анхны олимп болохоор туршлага дутлаа" хэмээн ярьсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгов. Харин түүний эсрэг дүр нь Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан болов. Өнгөрөгч долоо хоногт олимпийн нийслэл рүү ниссэн манай хоёрдугаар ээлжийн баг тамирчдын бүрэлдэхүүнд 72 хүн багтсаны 33 нь тамирчид, 39 нь албаны хүмүүс буюу дарга нар байсан тухай өмнө мэдээлсэн. Тэдний тоонд П.Цагаан гуай багтаж, шигшээ багийнхны хувцсыг өмсөн дуранд өртсөн нь олны шүүмжлэлийг дагуулав. Хоёр тамирчин нь олимпийн эрх авсан Монголын байт харвааны холбооны хоёр дарга /нарийн бичгийн даргатайгаа хамт/ ганц дасгалжуулагчтай явжээ.

Ц.Анударийн дасгалгалжуулагч яагаад олимпод яваагүй талаар МҮОХ-ноос хийсэн тайлбарт “Олон улсын олимпийн хорооны Олимп зохион байгуулах хорооны шийдвэрээр эрх авсан тамирчдын 55 хувьд нь дасгалжуулагчийн квот олгосон. Гэхдээ бусад албаны квот дээр хэрэгтэй, хэрэггүй олон хүн явсан. Тэд өөрсдийн мандатаа дасгалжуулагч нарт өгч болох байсан” гэсэн байна. П.Цагаанд ч гэсэн тийм сонголт байсан гэсэн үг. Тиймээс “хэрэгтэй, хэрэггүй” гэдэг ангилалд МҮОХ, Спортын холбоодын нэр дээр явсан дарга нар өөрсдөө багтаж байгаа юм. 43 тамирчинг 40 шахуу дарга даамлууд дагалдсан гээд бод доо.

Өчигдрийн тухайд П.Цагааны нэр гарсан шүүмжлэлийн эсрэг түүнийг өмөөрсөн, хаацайлсан мэдээллүүдийг олон нийтийн сүлжээгээр хайр гамгүй цацав. Монголын байт харвааны спортыг төлөөлдөг, хувийнхаа хөрөнгөөр Яармагт мөсөн өргөө барьсан, өвлийн спортыг хөгжүүлэхийн төлөө яваа ачтай буянтай хүн... гэх мэтээр өмгөөлж хамгаалж, хэрэлдэж байна.    

Энд нэг зүйлийг тодруулахад, асуудлын гол нь П.Цагаан хэр зэрэг мөнгөтэй, хөрөнгөтэй, хэр их буян хийсэн, хандив өргөсөн, эсвэл ирэх жил болох өвлийн олимпод хэр их хувь нэмэртэй тухай биш юмаа. Монголын тамирчид энэ удаагийн олимпод ямар амжилт гаргах вэ, хэн юугаар тусалсан, дэмжсэн, эсвэл ядаж гай болоогүй тухай л юм. Хэрвээ спортод хандив өгсөн, хөрөнгө оруулсан тухайгаа ярьвал үндэсний хэмжээний бүх компаниуд, Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрээс авахуулаад MCS, Хаан банкны захирлууд бүгд олимпод явах, үзэх эрхтэй. Коронагаас өмнө тийм л байсан. Эрдэнэт үйлдвэрийн захирал олимпийн тэмцээн үзээд сууж байхад бид юу ч хэлж байгаагүй.

Ялгаатай нь энэ удаагийн олимп үзэгчгүй олимп. Коронавирусийн халдварын улмаас олимп зохион байгуулж байгаа орон нь өөрөө ингэж шийдсэн. Гэтэл манай дарга нар тамирчдаа дэмжих гэж биш, өөрсдөө зугаацах, эрх дархаа мэдэрч, "эго"-гоо тэжээхийн тулд олимпод яваад байгааг иргэд шүүмжлээд байгаа юм.

Түүнийхээ оронд нэг ч гэсэн дасгалжуулагч, нэг ч гэсэн спортын сэтгэл зүйч эмчийг өөрийнхөө квот дээр явуулсан бол, ядаж л олимпод оролцож байгаа тамирчдынхаа амрах буудал, хоолны мөнгөн дээр хэмнэлт хийдэггүй бол тэр нь жинхэнээсээ дэмжлэг болох байлаа. БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр жишээ нь “Би Токио яваад тамирчиндаа тус дэм болж чадахгүй ээ, хэрэгтэй хүнийг нь явуулъя” гээд өөрийнхөө мандатыг тамирчныхаа эмчид өгсөн л байна шүү дээ. Ийм л дэмжлэгийг хүсээд байгаа юм. Гэтэл П.Цагаан гэдэг хүн өвлийн спортыг дэмждэг, хөрөнгө оруулдаг байлаа гээд тэр нь Байт харвааны төрөлд өрсөлдөж байгаа баг тамирчдад ямар нэмэртэй вэ?

Асуудлын гол нь П.Цагаан гэдэг хүнд биш. Өнөөдөр манай тамирчид олимпод ямар амжилт үзүүлж, түүнд нь юу саад болж байгаад л асуудал байна. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Мөнх (66.181.188.150)
    Цагааны мөнгө чинь бидний эзэмших ёстой байгалийн баялгийг луйвардсан мөнгө шүү дээ. Тэрнээс биш хар царайтай Цагаан нэртэй энэ өмхийд ямар баасных нь мөнга байхав дээ.
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
  • uur (202.179.21.233)
    hurungu mungu diildeg gesnii tod ilrel
    2021 оны 07 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 57 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 4 цаг 4 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 14 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 37 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 43 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 10 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 9 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 33 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 39 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 34 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 43 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 43 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 44 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 45 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 46 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 47 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 48 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top