x

Засгийн газрын шийдвэр эцсийнх байдаггүйг нотолсон ЦАХИМ НААДАМ

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг ирэх оны Долдугаар сар хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүнээс ердөө долоо хоногийн “Наадмыг цахимаар хийнэ. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргасан” хэмээн аархаж байсан ЗГХЭГ-ын даргын үг Засгийн газрын шийдвэр эцсийнх байж чаддаггүйг нотоллоо.

Эрх баригч нам аргагүйн эрхэнд, иргэдийн эсэргүүцэлд автаж наадмыг цуцалсан авч цаана нь үүнээс том даваа, илүү хүнд нөхцөл байдал биднийг хүлээж байна. Өчигдөр Эрүүл мэндийн сайдын мэдээллээр маш хурдан хугацаанд халдварлах чадвартай, вакцины үр нөлөөг бууруулдаг дельта вирус манай улсад зөөвөрлөгдөж орж ирснийг зарлав. Хэрвээ Засгийн газар улсын баяр наадмыг хойшлуулсан шийдвэр гаргаагүй бол иргэдэд шинэ вирусын талаар мэдээлэх ч үгүй өнгөрөх байсан биз.    

Нөхцөл байдал иймдээ тулсан ганц шалтгаан нь Засгийн газар нөхцөл байдлыг үл харгалзан иргэдээ хамгаалахын тулд биш, өөрсдийн эрх ашиг, эрх дархын үүднээс шийдвэрээ гаргаж ирсэнтэй холбоотой. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны уулзалтууд, сүүлд цуцлагдсан улсын баяр наадмын тухайд ч тэр. Эхнийх нь ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулах нь зорилго байсан бол удаах нь сонгуулийн ялалтын бах таваа гайхуулж, намынхаа 100 жилийн ойг сүр дуулиантай тэмдэглэх, түүнээсээ сэтгэл ханамж авах л гол зорилго нь байсан гэж болно. Иргэдийнхээ төлөө үйлчлэх үүрэгтэй төр биш, эрх мэдэл бүхий хэсэг бүлэг хүмүүсийн л хийж болох үйлдэл, гаргаж болох араншин.

Дээр нь анхнаасаа ковидын эсрэг тэмцэл /хэрвээ тэгж нэрлэж болдог бол шүү/ нь ямар ч төлөвлөлтгүй, судалгаа, шинжилгээгүй явж ирсний гай. Тэртэй тэргүй дэлхий нийтийг бүрхсэн, хэзээ мөдгүй биднийг нөмрөх л байсан аюулыг урьдчилан тооцоолоогүй, сэрэмжлээгүй, нэгэнт нөмрөөд ирсний дараа яаж ажиллах вэ гэдэг бэлтгэлээ хангаагүй, аюул нэгэнт нөмрөөд ирсний дараа л араас нь хөөж ажилладгийг гай нь өнөөдрийн энэ нөхцөл байдал. Салхи хаашаа, хамхуул тийшээ...

Хэдийгээр Засгийн газар наадмыг цуцалсан сайн хэрэг боловч тэр нь ч гэсэн төр барьж байгаа шийдвэр гаргагч нар, эрх баригчдын ямар ч алсын хараагүй, нөхцөл байдлаа үнэлдэггүй, өлмий дорхоосоо өөрийг хардаггүй, дүлий, сохор, харалган байдлын тод илрэл болов. Наадам хийнэ, хийхгүй гэж иргэдээ талцуулж, зөрчилдөөнийг эцэст нь тулгаж байхын оронд наадмаа хийвэл ямар эрсдэл гарах вэ, хийхгүй бол ямар үр дагавартай вэ? гэдгийг хэдэн сарын өмнөөс судлаад, тооцоолоод УОК, НОК-тойгоо ярилцаад, ядаж наадамд оролцох уяач, бөхчүүд, унаач хүүхдүүд, урлаг соёлынхноо шинжилгээнд хамруулж тусгаарлаад, бүх бэлтгэлээ хангачихсан байх ёстой.

Тэгсний дараа “Халдвар хамгааллыг ингэж сахилаа, ийм зохион байгуулалт хийлээ. Яг тэдэн хүн наадамд оролцоно, тийм хөтөлбөртэй байна. Ийм учраас халдвар тархаахгүй, иргэдэд хохирол учруулахгүй, ингэж бэлтгэлээ хангасан” гээд явсан бол, тэгээд эцэст нь “Тооцоолоогүй ийм нөхцөл байдал үүссэн учраас наадмаа хойшлууллаа” гэсэн бол асуудал шал өөр байх байлаа. Ийм л бодлоготой, төлөвлөлттэй, тооцоотой төр засаг, шийдвэр гаргагч нарыг иргэд хүсээд байгаа юм. Түүнээс биш наадам хийх, хийхгүйдээ ч гол нь биш.

Цагаан сар гэр бүлийн баяр байдаг бол наадам гэдэг улс үндэстний баяр, эв нэгдлийн баяр. Тийм учраас улсын баяр наадамд монгол хүн бүр хүндэтгэлтэй хандаж ирсэн. Харин саяны тохиолдолд эрх баригч нам, Засгийн газар улс үндэстнийхээ эв нэгдлийг хагаралдуулсан, талцуулсан тийм л үйлдэл боллоо. Одоо тэрийгээ яах хумих, нэгтгэх юм, гол нь нэгэнт нөмрөөд ирсэн ковидын аюулаас яаж хамгаалах юм? гэдэг бас л оньсого таавар хэвээр байна.

Өнөөдрийнх шиг, өнгөрсөн хугацааных шиг “Халдвар нэмэгдлээ, хорилоо”, “Халдвар буурчихлаа, нээлээ” гээд өдөр өдрөөр өөрчлөгдөөд, халдвараа яаж хумих, барих, дарах тухайд ямар ч бодлогогүй, судалгаагүй салхинд хийссэн хамхуул шиг яваад байвал иргэд хоорондоо хэрэлдэх биш, төр засагтайгаа ч тэрсэлдэж мэдэхээр болоод байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 4 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 4 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 39 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 40 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 49 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 49 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 50 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 51 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 52 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 53 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 54 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top