x

Уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон бусдаас илүү эрхтэй юу?

Цахим наадмыг эсэргүүцсэн залуус, үйл ажиллагаагаа хязгаарлуулсан аж ахуйн нэгжүүд өчигдөр хотын төв талбайд “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” эсэргүүцлийн цуглааныг зохион байгууллаа. Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр үгээ хэлэхээр төв талбайд очоод цагдаад баривчлагдан туугдаж явсан залуус энэ удаа үгээ хэлэв. Бүтэн өдөржин үргэлжилсэн цуглаанд найман настай сурагч охин оролцсон нь олны сэтгэлийг хамгийн их хөдөлгөлөө. Охин цахим наадмын хурдан морины хүүхдүүдийн өмнөөс үгээ хэлэхээр иржээ.

Түүний хоолой зангируулан байж хэлсэн “Биднийг сургуульд явуулдаггүй. Гадаа тоглуулдаггүй. Хоолны газар оруулдаггүй. Тэгсэн мөртлөө өөрсдийнхөө зугаа цэнгэлд ашиглаж хурдан морь унуулдаг, тоосонд даруулдаг. Тэр хүүхдүүд өвдвөл яах вэ?” гэдэг үг олон хүний сэтгэлийг өвтгөв. Гадаадад суугаа монголчууд мөн “NoNaadam” хөдөлгөөнийг дэмжин, олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлж эхэллээ.

Мөн УОК-ийн зүгээс өчигдөр орой Наадмыг хойшлуулах, эсвэл цуцлах саналыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулахаар болсон билээ. Харин иргэдийн хувьд цахим надмыг хойшлуулах бус, нэгмөсөн цуцлах шаардлагыг тавьж байна. Эсвэл наадмаа хий, гэхдээ хориогоо цуцал. Цөөнх нь /эрх мэдэлтнүүд/ наадамлаад, олонхи нь хоригддог байж болохгүй. Бүгд ижил тэгш байя... Ийм л шаардлагыг иргэд тавьж байгаа.

Эрх баригчдын энэ тэгш бус шийдвэрээс болж, урлаг соёлынхон, уяачид, бөхчүүд хүртэл иргэдтэйгээ хагаралдаж эхэллээ. Ердөө жилийн өмнө допингийн хэргээр ард түмнээсээ уучлал гуйж бөхийгээд "100 жилийн ойгоор зодоглохгүй" гэж амласан Н.Батсуурь аварга хүртэл #NoNaadam хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа Д.Амартүвшинг лайваар сүрдүүлээд явж байна лээ. Наадамд уриалсан урлаг, соёлынхон нь үзэгчиддээ бариулах гэж байна. Юун нөгөө ард түмнээ цэнгүүлэх...

Энэ бүх эсэргүүцэл, хагарал чинь ердөө дарга нар тусдаа наадам хийж, иргэд нь тэднийг зурагтаар хараад, хоригдоод суудаг тогтолцоог л эсэрүүцээд байгаа хэрэг шүү дээ. Наадвал хамтдаа наадъя, ядаж хоригдохгүй байя. Хоригдвол хамтдаа, нийтээрээ хоригдъё, тэгш эрхтэй байя л гэж байгаа юм.

Гэвч цахим наадмыг цуцлах иргэдийн шаардлагын хариуд Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр орой бас нэгэн ухвар мөчид мэдэгдлийг хийв. “Наадмыг цуцлах тухай хууль байхгүй” гэсэн түүний мэдэгдэл дахиад шуурга дэгдээлээ. Иргэд хуульгүй хоригддог, эрх баригчид хуулиа бариад нааддаг байж болох уу? Энэ ч гэсэн тэгш эрх мөн үү?

Уг нь бол УИХ-аас баталсан “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуульд,

“Цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг УИХ дараалал харгалзахгүйгээр хэлэлцэнэ. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд тогтмол хяналт тавина” гэж заасан байгаа. Шаардлагатай бол наадмыг цуцлах, хууль, тогтоол гаргах эрх нь УИХ-д өөрт нь байгаа. Тийм болохоор УИХ-ын эмэгтэй гишүүд ч гэсэн “наадмыг хойшлуулах санаачилга гаргалаа” гэж хэлбэрдэхийн оронд шууд хууль, тогтоолын төсөл өргөн бариад явах ёстой. Бүрэнх эрх нь байна.

Мөн энэ хуулийг хэрэгжүүлэхдээ, “хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх", "ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх” зарчмыг баримтална гэсэн байгаа.

Гэтэл өнөөдөр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, наадмыг цахимаар хийнэ гэсэн нь Цар тахлын тухай хуулиа хүртэл зөрчөөд, нийгэмд ялгаварлал бий болгоод байна гэдгийг л иргэд хэлээд байгаа юм шүү дээ. Уяачид, бөхчүүд, урлаг соёлынхон бусдаасаа илүү давуу эрхтэй юу?

Тэд яг ямар эрхтэй болохоороо дарга нарын ивээлд багтаад дэнж хотойтол наадаж явдаг, иргэд яагаад эрхээ хасуулаад гэрийн хорионд суух ёстой вэ? Энэ ч гэсэн ялгаварлал биш үү?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.40.124)
    Сонин юм уншчихваа. Наадуул чинь манийгаа баярлуулах гээд ажиллаж байгаа юм аа. Ажил нь угаасаа ийм юм. Атаархаад байх юм байхгүй дээ!
    2021 оны 07 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 4 цаг 2 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 4 цаг 9 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 19 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 42 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 15 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 14 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 44 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 39 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 49 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 50 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 51 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 52 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 53 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top