x

Б.БААБАР: Вирус, ковид, дархлаа, вакцины тухай товч ойлголт

ВИРУС, КОВИД, ДАРХЛАА, ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

НУКЛЕЙН ХҮЧИЛ. Өндөр молекулт биополимер. ДНХ (дезоксирибонуклейний хүчил), РНХ (рибонуклейний хүчил) гэсэн хоёр төрөл байдаг ба амьд организмын эс дотор байрладаг, удамшлын мэдээлэл агуулдаг.

МУТАЦ. Удамшын мэдээлэл бүрдүүлэгч органик нэгдэл болох ДНХ, РНХ-д гарах өөрчлөлт. Биологийн хувьсалд онцгой үүрэгтэй. Ашигтай мутацын хүчээр нэг эст биес хэдэн тэрбум жилийн түүхийн хугацаанд хөгжин өнөөгийн хүн хүртэл хөгжин салбарлажээ. Мутац байгаль дээр үргэлж явагдаж байдаг боловч ихэнх нь цааш амьдрах хөгжих бололцоогүй, эсвэл хор хөнөөлгүй байдаг. Бичил организм, ялангуяа вирус, бактери богино хугацаанд мутацлагддаг.

ВИРУС. Бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгжилийн аппарат ашиглан үрждэг бичил биет. Өөрөөр хэлбэл эсэд халдан өөрийгөө үйлдвэрлэн олшроно. Дэлхийд хэдэн тэрбум төрлийн вирус бий. Вирусын халдвар сонгомол шинжтэй, өөрөөр хэлбэл тухайн амьтан ургамалд халдах вирус өөр төрөл зүйлд халддаггүй. Гэвч мутацлагдан өөр төрөлд халдах чадвартай болох нь элбэг үзэгдэл. Хүн ба амьтны вирусийн 25 орчим овгийн 60 гаруй төрөл мэдэгдээд байна. Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойн вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. Томуу, хомхой, ДОХ, улаан бурхан,  улаан эсэргэнэ, гахайн хавдар,цагаан цэцэг, гепатит гэх мэт нь бүгд вирусаар халдварлагддаг.

ТОМУУ. Вирусаар халдварлагддаг хурдан тархацтай өвчин. Хүнд халдахаараа хүндрэх нь элбэг. Ялангуяа цар тахлын үед аминд хүрэх явдал элбэг тохиолдоно. Халдвар авснаас хойш 1-4 хоногийн дотор хөхүүлж ханилгах, толгой өвдөх, булчин өвдөж бие сульдах, хоолой өвдөх, нус гоожих шинж тэмдэг илрэнэ. Томуу голдуу өвлийн улиралд идэвхиждэг. Алив бүх төрлийн вируст халдварын нэгэн адил томуу туссан бол зөвхөн биеийн дархлаа л түүнийг дарж чадна. Томуу бараг ихэхдээ амьсгалын замаар халдварлана.

КОРОНО ВИРУС. Энэ төрлийн вирус дэлхий даяар өргөн тархсан ба хүн болон амьтанд халдварлаж өвчлүүлдэг. Хүнд халдварлаж өвчлүүлдэг олон төрлийн корона вирус байдаг ба тэдгээр нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг ч зарим төрлийн короно вирус хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэнэ.

КОВИД-19. Англи хэлнийCOronaVIrus Disease 2019гэсэн өгүүлбэрийн товчлол. Вирусын халдвар нь нэн цочмог, түргэн тархацтай, халдарласан хүндээ хүндээр тусдаг нэг төрлийн томууны вирус. Хамгийн элбэг тохиолдол нь уушигны хатгалгаа үүсгэдэг. Ийм тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдалд орно. 

ЦАР ТАХАЛ. Алив гоц халдварт өвчин тухайн улс, газар нутаг, тив, заримдаа дэлхий нийтээр тархан халдварлахыг хэлдэг. Өвчин тухайн тархсан газраа хүн амын ихэнхийг хамрах үзэгдэл.

ДАРХЛАА. Хүн амьтны организм биед гаднаас халдварлан орж ирсэн гадны биетийг (түүний дотор өвчин үүсгэгч бактери, вирусыг) танин тэмцэж өөрийгөө хамгаалах чадвар. Дархлаа нь хэд хэдэн төрлийн бүлэг уургийн хамтын ажиллагаагаар буй болдог. Дархлаажилтад чөмөг, дэлүү, сэрээ булчирхай зэрэг эрхтэнүүд оролцон дархлааны уургуудийг үүсгэдэг. T-цагаан цогцос, B-цагаан цогцос, үүсмэл алуурч, нейтрофил, эозинофил, базофил зэрэг өөр өөр эсүүд оролцох ба зарим нь хамтарч зарим нь дангаараа тухайн гадны биетийг танин устгадаг

ЭСРЭГ БИЕ. Голчлон вирус, бактерийн халдварын эсрэг хариу үйлдэл болгон дархлааны тогтолцоонд үүсэх эсийн үзүүлж буй хариу урвал. Организмд гаднаас халдварлан орж ирсэнбиеийг эхлээд таних процес явагдана. Танисныхаа дараа түүнийг устгах биет үйлдвэрлэж эхэлдэг. Энэ явц дор хаяхад 7 хоног үргэлжилнэ. Тухайн гадны биетийг, тухайлбал ковид 19 вирусыг устгах чадвартай эсрэг бие буюу “мэргэшсэн” цагаан цогцос цусаар таран тухайн гадны биеьийг танин устгаснаар биеэс зайлуулна.

ВАКЦИН. Тодорхой гадны биетийг устгагч эсрэг биетийг организмд буй болгосноор биеийн дархлаа үүсгэгч биологийн гаралтай эмнэлэгийн бэлдмэл. Вакцин нь вирусаар халдварлагддаг тухайн өвчний муужруулсан дээжийг биед зориуд халдааж өгснөөр эсүүд тэрхүү гадны биетийг танин устгагч эсрэг бие үүсэх сэдэл боломжоог бий болгоно. Вакцинжуулалтын үр дүнд хүн тухайн тодорхой өвчнийг хөнгөн тусах ба ингэснээр бие тэр өвчнөөс хамгаалагддаг.

ВАКЦИНЖУУЛАЛТ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томъёолсноор вакцинжуулалт бол хэн ч тухайн өвчин үүсгэгчтэй хавьтсан тохиолдолд хамгаалах энгийн, аюулгүй, үр дүнтэй арга мөн гэжээ. Вакцинжуулалт нь хүний дархлааны системийг идэвхижуулснээр олон халдварт өвчнийг байгалийн аргаар дарах цорын ганц арга. Олон халдварт өвчин гэдэгт бүхий л томуу, томуу төст өвчин зэрэг вирусаар халдварлагддаг өвчин багтана. Бактери, мөөгөнцөр зэрэг өвчнийг байгалийн бус аргаар эмчлэх антибиотик зэрэг эмийг хүн төрлөхтөн нээн олж амьдралд өргөнөөр хэрэглэсээр байна. Харин вирусаар халдварлагддаг бүх төрлийн халдварт өвчнийг гаднаас нь эмийн аргаар эмчлэх ямар ч эм олдоогүй байна. Ганц л арга байгаа нь вакцин буюу сулруулсан өвчин үүсгэгчийг биед халдааж өгөн организм өөрөө эсрэг бие үүсгэн өөрийгөө дархлаажуулахыг өдөөн дэмжих энэ арга болой. Иймээс вакцинжуулалтыг багалийн арга гэж нэрлэдэг.

КОВИД 19 –ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ. Яг ийм төрлийн цар тахал үүсгэгч томуу урьд нь илэрч байгаагүй учир үүний эсрэг дархлаа хүн төрлөхтөнд үүсээгүй байсан. Иймээс Ковид 19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажил жил гаруй үргэлжилж одоогоо АНУ-ын “Файзэр”, “Жонсон жонсон”, “Модэрн”, Хятадын “Синофарм”, Английн “Астра Зэника”, Оросын “Спутник” гэсэн вакцинууд хэрэглэгээнд нэвтэрчээ. Мөн 80 орчим өөр өөр вакцинууд туршилтын хугацаагаа дуусгаад хэрэглээнд нэвтэрхэд бэлэн болж байна. Эдгээр вакцинууд технологийн янз бүр аргаар хийгдсэн боловч эцсийн зорилго нь хүнд сулруулсан өвчний дээжийг биед зориуд халдаах аргад суурилсан юм. Ийм аргаар биеийг өөрийг нь өдөөн халдваржуулж эсрэг бие үүсгүүлснээр хүн өөрийгөө байгалийн аргаар өвчнөөс хамгаалж буй хэрэг. Үүнээс өөр арга байдаггүй. 

Цар тахал үүсгэгч томуу халдвар тараахдаа сонгомол шинжтэй байдаг. Жишээ нь 1918-1920 онд дэлхий даяар тархаж 50 сая хүний амь авч одсон Испани томуу нь ихэвчлэн идэр насны эрэгтэйчүүдэд халдаж байсан ба хүүхэд хөгшчүүдэд “ээлтэй” байв. Энэ удаагийн Ковид 19 нь хөгшин хүмүүс болон хууч өвчтэй хүмүүст нэн аюултай мөртөө хүүхдэд маш хөнгөн хэлбэрээр тусаж байна. Үүнээс гадна ямар ч вакцин 100 хувийн хамгаалалт болж чаддаггүй. Учир нь хүмүүсийн организм янз бүр учир зарим хүн вакцин хийлгэсэн ч гэсэн организм нь эсрэг бие үйлдвэрлэдэггүй, эсвэл хариу үйлдэл үзүүлдэггүй. Гэвч юутай ч вакцинжуулалтад хамрагдсанаар дараа нь халдвар авсан ч гэсэн хөнгөн тусна. Вакцин хийлгэнгүүт дархлаа тогтдоггүй, учир нь вакцин зориуд халдвар өгсний дараа эсүүд тэр өвчин үүсгэгчийг таних, дараа нь түүнд тохирсон эсрэг бие үйлдвэрлэх, үүний дараа эсрэг бие цусаар дамжин нийт биед тархан вирусуудыг илрүүлэн устгах энэ процесс хамгийн багадаа 7 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн огт хамгаалалтгүй явж байна гэсэн үг.

Вирус маш хурдан мутацлагддаг. Ихэнх мутац цааш амьдарч хөгждөггүй. Ковид 19 анх гарснаасаа хойш хэдэн зуун мянган янзын мутац төрүүлээ биз. Үүнээс “альфа”, “дэльта” гэх хоёр гурван мутац нь цааш хөгжин халдвар тараасаар. Гэвч өдгөө буй болгосон вакцинуудыг давж унасан, “үгэнд нь ордоггүй” шинэ мутац гарч ирээгүй байна. Нэг үгэндээ одоо хэрэглэгдэж буй бүх вакцинууд эдгээр мутацид хүчин төгөлдөр үйлчлэнэ гэсэн үг.

СҮРГИЙН ДАРХЛАА. Энэ нь тухайн вируст өвчнийг тухайн бүс болон улс орны хүн амын дийлэнх нь богино хугацаанд тусаад, үрэгдэх нь үрэгдээд үлдэх нь үлдэж нийтээр тухайн тэр өвчний дархлаатай болохыг хэлнэ. Түүнээс аль нэг өвчнөөс хамгаалагдсан дархлаа бүхий сүрэг гэгдэх хүн ам гэж байхгүй. Сүргийн дархлаа бий болсон ч хүн амын цөөнх болох дархлаажаагүй хэсэг нь халдвар авдгаараа л авна. Ковид 19-өөр дэлхийн бүх хүн вакцинжуулалтад хамрагдаад юм уу тусаад, хүндэрсэн хүмүүс нь үхэж дууссан цагт манай дэлхийн хүн ам ковид-19 томуунаас сүргийн дархлаатай болж энэ өвчин дахин айлчилж ирдэг юм гэхэд дахин цар тахал болохгүй гэсэн үг. Энэ бол зөвхөн ковид 19-тэй л холбоотой болохоос өөр төрлийн өвчний цар тахал хэзээ ч тархаж болно. 

Б.Баабар /2021.6.21/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.06) 1 цаг 42 мин Говь-Алтай аймагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа 1 цаг 43 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 43 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 1 цаг 44 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 44 мин Тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 47 мин Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 15 цаг 58 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 1 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 16 цаг 2 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 16 цаг 3 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 16 цаг 3 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 16 цаг 4 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 16 цаг 5 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 18 цаг 8 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 18 цаг 10 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 18 цаг 11 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 18 цаг 13 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 18 цаг 50 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 18 цаг 50 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top