x

Унгар улс хэрхэн ковидтой хэрхэн нүүр тулж, үүнд ялалт байгуулсан талаар хуваалцъя

"Улс орнууд бизнесийн тогтвортой орчныг хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?!"

Хөл бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд Унгар улс өртөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Тус улс Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн нутагт зохион байгуулж байгаа нь цар тахлын дараах дэлхий нийтийг хамарсан хамгийн том, өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж байна. Цар тахлын хямралаас зарим улс орон өндийж чадахгүй байгаа энэ үед Унгар бусдын “атаархал” төрүүлэх хэмжээнд улс орны амьдрал нь жигдрээд, хэвийн горимд шилжин оржээ.

Тэгвэл Унгар улсад Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин ажлын айлчлал хийж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар уулзалт, хэлэлцээр хийгээд ирсэн байна. Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт”-ийн алхмын талаар энэ үеэр туршлага судалж, талууд харилцан санал солилцжээ. Мөн одоогийн үүссэн хүндрэл, бэрхшээлээс богино хугацаанд гарах, цар тахлын дараах нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өөрчлөлтөд бэлтгэх, шинэ орчин нөхцөлд дасан зохицох, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийг шинэ шатанд гаргах тухай ярилцсан байна.

Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, шинэ түншлэлийг эхлүүлэхэд томоохон гүүр болон ажиллаж буй. Энэ утгаараа хоёр улсын эдийн засаг, бизнесийн яриа хэлэлцээг ихээхэн өндөр түвшинд гарган тавьж байгаа. Түүний хувьд ковидын үед Унгар улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, эрүүл мэндэд нь санаа тавих, туслах, дэмжих ажлыг маш өргөн хүрээтэй зохион байгуулж чадсан. Энэ нь олон монголчуудын талархал хүлээсэн билээ. Унгарт өдгөө 3,600 гаруй монголчууд байгаа бөгөөд З.Батбаяр сайдын хувьд иргэдтэйгээ хамгийн их харилцаа холбоотой байдаг аж.

Ингээд Унгар улс хэрхэн ковидтой хэрхэн нүүр тулж, үүнд ялалт байгуулсан талаар танилцуулъя.

Улс орнуудын Засгийн газрын нэн тэргүүний зорилт болох ажлын байрыг хамгаалан үлдэх зорилгоор том, жижиг гэж бизнесүүдийг ялгалгүй төрөөс бүхий л талын санхүүгийн болон татварын тусламж, дэмжлэгийг үзүүлж байна.

Тухайлбал, Унгар улс коронавирусний тархалтаас улбаатай алдсан ажлын байраа төдий чинээгээр дахин сэргээх, бий болгох зорилт тавьжээ. Үүний хүрээнд нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн горимд шилжүүлэх үүрэг, чиглэл бүхий хоёр ч томоохон штаб байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Ковидын гурав дахь давлагааг ялсан Унгар улсын хувьд Эдийн засгийн амьдралыг дахин эхлүүлэх шуурхай штаб байгуулсан нь дэлхийн бусад улс орнуудад үлгэр жишээ болж буй. Тус шуурхай штабыг Гадаад хэрэг ба Эдийн засгийн сайдын удирдлага дор байгуулсан нь төр засгийн өндөр түвшинд хэр их ач холбогдол өгч байгааг эндээс харж болох нь. Хоёр дахь штаб нь Нийгмийн амьдралыг дахин сэргээх шуурхай штаб. Уг штабыг гэр бүл хариуцсан сайд нь ахлахаар болжээ.

Цар тахлын эсрэг хамгийн зөв менежмент бүхий нийгэм, эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, өнөөдөр эрсдэлийг бүрэн хумиад байгаа Унгар улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 4 хувь байна. Харин Европт 8 хувь байгаа нь тус улс хэрхэн цар тахлын эсрэг ажиллаж байгааг илтгэнэ.

Одоогийн байдлаар 50 мянган ажлын байр шинээр хэрэгтэй байгаа аж. Коронавриусийн тархалтаас үүдэлтэй хямрал эцэс болоход ажлын байрыг хоёр дахин нэмж, 100 мянган ажлын байр бий болгоно гэсэн шинэ зорилт дэвшүүлээд байна. Унгарын Засгийн газар ажлын байр, ажлын байр гэсэн зарчмын хүрээнд цар тахлын эсрэг идэвхтэй хариу арга хэмжээ авч иржээ.

Тодруулбал, коронавирусийн тархалтаас болж хаагдсан, үйл ажиллагаа нь зогссон газруудын ажилчдын цалингийн 70-80 хувийг Засгийн газар нь 2021 оны тавдугаар сар хүртэл бүрэн төлж, хариуцсан байна. Ингээд зогсохгүй 2020 онд хөрөнгө оруулалтыг дэмжих Засгийн газрын арга хэмжээний дагуу хөрөнгө оруулагчдыг ашгийн татвараас эхний 4 жилийн хугацаанд чөлөөлөх, Унгарт хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын компаниудад ажлын байр бий болгосон гэж үзэн Засгийн газар нь буцалтгүй дэмжлэг туслалцаа хүртэл үзүүлжээ.

Эдгээрийн үр дүнд зөвхөн 2020 онд 1,000 гаруй компани шинээр хөрөнгө оруулалт тус улсад хийжээ. Ялангуяа, авто машин ба авто машины тоног төхөөрөмжийн үйлдвэрүүд ихээр орж ирсэн байна. Унгарын Засгийн газрын онцлог гэвэл гол асуудлаа шийдвэрлэхдээ иргэдтэйгээ зөвлөлдөж, саналыг нь сонсож, үүнд үндэслэн нийгэм, эдийн засгийн томоохон шийдвэр гардаг аж.

Унгарчууд аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжсэн бэ?

Ажлын байраа хамгаалахад хамгийн их анхаарал хандуулж буй улсын нэг нь Унгар болоод байна.

Унгарын Засгийн газар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай 10 хүртэлх сая HUF хүүгүй зээлж, 3 жилийн дараа буцаан төлж эхлэх болзол тавьжээ.

Унгарын мөнгөн тэмдэгтийг  HUF гэж тодорхойлдог. Унгарын Форинт гэж хэлж бас болно. Мөн олон төрлийн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийн эх үүсвэрийн шугам нээж өгсөн байна. Эдгээрээс гадна экспортыг дэмжих хүрээнд компаниудад буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой хадгалж үлдэхэд нь ихээхэн анхаарчээ. Унгарын Засгийн газрын авч буй эдийн засгийн олон арга хэмжээний үр дүнд тус улсын ДНБ 2021 онд 5.5-6 хүртэлх хувиар өсөх боломжтой гэж тооцоолол хийжээ.

Ажлын байраа хүнд цаг үед хадгалж үлдсэн, ажилтнаа цомхотгоогүй, харин ч өргөтгөл хийж, ажлын байраа нэмсэн Унгар эзэнтэй бүхий л томоохон аж ахуйн нэгжүүдэд хэдэн саяас эхлээд 1-2 тэрбум HUF хүртэл буцаан төлөхгүй, нэг удаагийн тусламж хэлбэрээр үзүүлсэн байна.

Унгар улсын хувьд ковидын эхний давалгаанд худалдаа, үйлчилгээ тэргүүтэй олон ажлын газрууд хаагдсан ч хоёр дахь болон гурав дахь удаагийн давалгааны үед үйлдвэрлэл, худалдаа гээд салбарууд дор бүрнээ үйл ажиллагаагаа бүрэн хэдий биш боловч тодорхой хэмжээнд явуулж байв. Харин боловсрол, шинжлэх ухааны салбарын хүмүүс л зайнаас буюу энэ үед гэрээсээ ажилласан байна. Эхний давалгааны дараа эдийн засгийн сэргээх, аж ахуйн нэгжүүдэд буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл олгох арга хэмжээг зохион байгуулж, татварын хувь хэмжээг багасгах, чөлөөлөх чиглэлд Унгарын Засгийн газар онцгой анхаарчээ. Эдийн засгаа халамж, хандиваар бус бүх хүмүүсээ ажлын байраар хангах уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

Гэр бүл, нийгмийн амьдралд хэрхэн анхаарсан бэ?

Өрхийн амьжиргааг бууруулахгүй байх, хэвийн түвшинд хадгалж, хамгаалах үүднээс Унгарын Засгийн газар нийгмийн олон талт хариу арга хэмжээ аваад байна. Тухайлбал, хүүхэд өсгөж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж буй гэр бүлийн хоёр энэ онд цалингаасаа төлсөн хувь хүний орлогын албан татварыг бүгдийг нь буцаан олгожээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хавтгайрсан үргэлгэн халамжийн бодлогыг зайлсхийх, ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсээ илүү шударгаар урамшуулах, нэг удаагийн бодитой дэмжлэг, алхам болоод байна. Ойролцоогоор, нэг өрх айл 1.6 сая  HUF авах жишээтэй. Мөн 25 наснаас доош насны залуусыг орлогын татвараас бүрэн чөлөөлсөн байна. Үүнээс гадна 4 хүүхэдтэй бүх эхчүүдийг орлогын татвараас 100 хувь чөлөөлжээ. Цар тахлын үед банкны зээл авсан иргэдийн зээлээ төлөх хугацааг хойшлуулж, энэ нь 2021 оны есдүгээр сар хүртэл үргэлжлэхээр байна. Нийгмийн амьжиргааг сайжруулах үүднээс цалингийн доод хэмжээг 200 мянган HUF болгохоор Засгийн газрын түвшинд яриад эхэлжээ.

Хөл хорио цуцалсан нь ДНБ 1 хувь өсөхөд нөлөөлжээ

Унгарын Засгийн газар иргэдээ вакцинжуулах ажлыг цаг хугацаа алдалгүй, амжилттай зохион байгуулж, улс орны хэмжээнд эрсдэлийг бүрэн хумьж чадсан. Ингэснээр Европын бусад орнуудаас 45 хоногийн өмнө хөл хориогоо цуцалсан нь ДНБ 1 хувиар өсөхөд хүргэжээ. Коронавирусийн хямралын үед Унгар татварын хувь хэмжээг бууруулах, багасгах бодлого баримталсан нь дэлхийд хөрөнгө оруулахад хамгийн таатай 10 орны нэг болгосон байна. Татварын уг бодлого нь ажлын байрыг хадгалаад зогсохгүй аж ахуйн нэгж, ажил олгогчдод бодитой дэмжлэг болжээ.

Татварын хувь хэмжээг бууруулсан нь эдийн засаг сэргэхэд БОДИТ ХӨШҮҮРЭГ БОЛОВ

Компани, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулсан нь эдийн засаг богино хугацаанд сэргэх суурь нөхцөл, хөшүүрэг болсон байна. Цар тахлын ард гарахад хамгийн их үүрэг гүйцэтгэж, ачаалал ихтэй ажилласан нийгмийн салбарын хүмүүст цалинтай 10 хоногийн амралт өгчээ. Тэр тусмаа эмч нарын цалин, хангамжийг сайжруулах асуудлыг хөндөж, тодорхой ахиц дэвшил гаргасан байна. Тодруулбал, эмчийн гарааны цалинг сардаа 800 мянган HUF болгосон бол олон жилийн ажилласан эмч нарын цалинг 2.8 сая HUF болгожээ. Том, жижиг бүх төрлийн дэлгүүрүүдийг цахим касстай болгож, энэ нь шууд татварын газартай холбогдсон байна. Ингэснээр татвар төлөлт ердийн үетэй харьцуулахад нэмэгджээ. 2020 онд цар тахлаас сэргийлэх ажилтан, албан хаагчдад цалингаас гадна 500 мянган HUF олгосон байна. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн ажилчдад 500 мянган HUF дэмжлэг, туслалцаа үзүүлжээ.

Унгар ОДОО...

Унгарын Засгийн газар хүн амаа өсгөх бодлого түлхүү баримталж буй. Үүний хүрээнд гэр бүлд зориулсан тусламж, дэмжлэг хамгийн ихээр олгож байна. Европын орнууд хүн амынхаа өсөлтөд хамгийн их ач холбогдол өгч, нийгмийн дэмжлэг, туслалцаа түлхүү олгодог. Тэгвэл ковидын дараа энэ бодлогоо илүү эрчимжүүлэх, сэргээхээр болжээ. Жишээ нь, дөрвөн хүүхэдтэй ээж орлогын  албан татвар төлөхгүй, шинэ байр барих эсвэл засвар хийх, худалдан авах тохиолдолд маш бага хүүтэй зээл улсаас нь олгох болжээ. Ингэж хүн амаа өсгөх бодлогыг Унгарын Засгийн газар эдийн засгийн хөшүүргээр дэмжиж байна. Мөн гурван хүүхэдтэй гэр бүлд 10 сая  форинт /үндэсний мөнгөн тэмдэгт/ байрны зээлээс чөлөөлж байна.

Тэрчлэн хүүхдээ хараад гэртээ суугаа ээж нарт цалинг нь бүтнээр, мөн нэмж хүүхдийн мөнгө давхар авахаар байна. Дөрвөн хүүхэдтэй гэр бүл авто машин авлаа гэхэд үүний 2.5 саяыг нь улсаас төлж байна. Унгар улс 10 хүрэхгүй жилийн дотор эдийн засгаа тэлж, нөөц боломжоо эрс нэмэгдүүлжээ. Дампуурлаа зарлах гэж байсан улс өнөөдөр богино хугацаанд эдийн засгийн өндөр амжилтад хүргэсэн байна. Унгарын туршлага олон улс оронд “сурах бичиг” болж, 54 мянган үзэгчтэй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өдгөө гардан зохин байгуулж, цар тахлын дараах эдийн засгийн “Их сэргэлт”-ийн бодлогыг Унгар эрчимтэй хэрэгжүүлж байна. 

Б.Мөнх-Эрдэнэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.06) 1 цаг 42 мин Говь-Алтай аймагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа 1 цаг 43 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 1 цаг 43 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 1 цаг 44 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 1 цаг 44 мин Тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ 1 цаг 47 мин Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 15 цаг 58 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 1 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 16 цаг 2 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 16 цаг 3 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 16 цаг 3 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 16 цаг 4 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 16 цаг 5 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 18 цаг 8 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 18 цаг 10 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 18 цаг 11 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 18 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 18 цаг 13 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 18 цаг 50 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 18 цаг 50 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top