x

МАН-ын түүхийг 1920 оноос эхлэн тооцъё

"Монгол Ардын Намын 101 жилийн ой яг 7 хоногийн дараа тохионо".

Эрх баригч намынхаа байгуулагдсан оныг “1920 он”-оор авах, Данзан, Бодоо нарыг эгнэгт цагаатгасан тогтоол шийдвэр гаргуулах, хөшөө дурсгалыг нь босгох, нэрийг нь мандуулах, ядаж нэрэмжит газартай болох, мөнгөн тэмдэгт дээр залах гэх мэтээр сэдэж эхэлбэл яасан юм бэ, МАН эрх барьж байгаа дээрээ? “Данзан, Бодоо” нар байгаагүй бол “Сүхбаатар, Чойбалсан” нар байхгүй ээ гээд би өмнө нь, арав, хорин жилийн өмнө ганц нэг бичсэн дээ. 

Заавал 1921 оны Ардын хувьсгалын ойтой давхцуулж тэмдэглэж ирснээ нэг жилээр урагшлуулах санал дэвшүүлье! 2021 он МАН-ын 100 жил, бас хөршлөөд ХКН-ын 100 жил. Харин МАН нь 1920 оны 6 дугаар сард үүсэн байгуулагдсан, хятадын ах дүү намаас нэг жилээр ах байсаар байтал заавал “21 он” гэсэн хатуу тоо заах хэрэг байна уу?

Би МАН ба улсын түүхэнд хэрэг болох үнэн, зөв түүх хөндөж байна шүү. Анхааралтай уншаарай.

Түүх сөхье. “Монгол Ардын Нам” хэмээх хувьсгалт байгууллагын хурлаас Зөвлөлт Орос Улсад одох төлөөлөгчдийг томилсон тухай тогтоолыг 1920.06.25-нд Хүрээнд үйлдэж байсан талаар архивын баримт байнаа. “Бидний нам нэгэнт Коминтерны Дорнод хэлтсийн төлөөлөгчөөс зарагдсан Сороковиковтой учирч, хэрэг ажилд угтан туслалцуулах зам чигийг нэгэнт олсон учир...” гээд байж байх юм аа. Коминтерны оролцоо туслалцаатайгаар МАН байгуулагджээ гэсэн мөрүүд ярайж байна.

Төлөөлөгч томилохдоо намын нөхдийн нэрсийг хэсэг хэсэг цаасан дээр бичээд хуйлж байгаад шодуулсанд Данзан, Чойбалсан хоёрын нэр таарч Орос руу явуулахаар тогтож хурлыг тараажээ. 

Тэгснээ гурав хоногийн дараа нь “Зөвлөлийн засагт улсаас тусламж гуйхаар явуулах Данзан, Чойбалсан нарыг одоо даруй явуулах нь чухал”, хэмээж “тэр хоёр болбаас Монгол Ардын Намын төлөөлөгч мөн” хэмээсэн үнэмлэх–баталгаа бичиг тус тус бичиж өгчээ. Тэгж хэлэлцүүлэхдээ тэр хоёрыг хэрхэн илгээх, тусламжийн ямар бичиг үйлдэх, хэн үйлдэх, ямар морь унуулах (Данзанд Бавуу гүний морь, Чойбалсанд Даваагийн морь гэх мэт), хувь мөнгө цуглуулсан 100 төгрөгийг тэр хоёрт өгч явуулах зэргийгшийдвэрлэжээ.

Тэгснээ сарын дараа 1920.07.30-нд ийм бичиг үйлдсэн байх аж:–“Монгол Ардын Нам” хэмээх хувьсгалт байгууллагын хурлаас Сүхбаатар нарыг Зөвлөлт Орос Улсад явуулах тухай шийдвэр гэжээ. “Сүхбаатар нарыг” гэдгийг хожим МАХН-ын түүхчид нэмж зохиосон байх магадлалтай. Данзан, Чойбалсан нарын нэрсийг бичихдээ ч Чойбалсангийн нэрийг урд нь гаргаж бичсэн нь хожмын зохиомж болов уу хэмээн хардахаар. 

Ямар ч атугай 1920.07.30-ны тэр шийдвэрийг бүрэн эхээр нь буулгая. 

Энэхүү хурлаар хэлэлцсэн хэргийн нэгдүгээрт, дээр хэлэлцсэн ёсоор хойш явсан нөхөр Данзан, Чойбалсан нарын хойноос хэн хэн, хэдэн хүнийг нэмэн явуулах тухайг хэлэлцэж, мөн урьдах адил тус тусын нэрсийг бичиж сугалж шодоход Бодоо, Сүхбаатар, Лосол, Чагдаржав, Догсом нар тохиолдсон учир тэд нарыг одоо даруй явуулах ба мөн эдний замын зардал хэрэглэл, хүнс, уналга морь зэргийг нийт намын гишүүдээс хуваарилан гаргуулахаар тогтлоо. Үүнд урьд ёсоор тус тусад нь нууц нэр өгсөн нь Бодоод “Иван”, Сүхбаатарт “Ээж”, Лосолд “Аав”, Чагдаржавт ”Феодор”, Догсомд “Георгий” хэмээжээ. Хоёрдугаарт, Холбоот Улсаас тусламж гуйх бичгийг зохион тэрхүү бичигт богдын тамга даруулж бэлтгэх явдлыг зайсан хэмээгдэх Жамьяанд даалгаад хурлыг тараажээ.

Тодорхой юм биш үү? МАН гэж хувьсгалт байгууллага 1920 онд байгуулагдчихаад хэд хэдэн хурлаа хийгээд төлөөлөгчдөө томилоод шийдвэр гаргасан нь? Ардын Намын “анхны 7” маань нэрс ба нууц нэрстэйгээ ярайж байна. Болсон явдал бодитой юм байна.

Данзан, Бодоо гэж хоёр лидертэй явснаа тэр хоёр нь буруутаад цаазлуулсан, хожим маршал Чойбалсан ганцаараа үнэмлэхүй лидер болж авсны дараа МАХН-ыг (1924 оноос тэгж нэрлэсэн) үндэслэгч үнэмлэхүй лидер нь Сүхбаатар, Чойбалсан нар болж таарсан ба тэгж түүхнээ мөнхөрнө гээд 1921 оны “Хувьсгалт байгууллагын дараагийн зөвлөлгөөн”-өө МАН байгуулагдсан 3 дугаар сарын 1-ний өдөр болгож нэг жилээр ухраасан, 1921 оноос түүхийг нь бичиж эхэлсэн, 1940-өөд онд хожмын, өнөөгийн түүхийг хөдлөшгүй болгосон гээд логикоор сэтгэвэл...?

Үргэлжлэл бий...

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 3 цаг 59 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 4 цаг 6 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 4 цаг 15 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 4 цаг 39 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цаг 45 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 5 цаг 12 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 6 цаг 11 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 6 цаг 34 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 6 цаг 40 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 6 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 22 цаг 36 мин ЭМГЭНЭЛ 22 цаг 45 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 22 цаг 45 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 22 цаг 46 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 22 цаг 47 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 22 цаг 48 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 22 цаг 49 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 22 цаг 50 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top