x

Угаасаа эдийн засаггүй яваад байсан юм биш үү?

Монгол Улсын 6 дахь Төрийн тэргүүний сонорт хүргэх өчил үгс! Та ийм л Монгол орныг хүлээж авлаа! Тав дахь чинь ядуурал ажилгүйдлийг арилгаж чадсангүй явлаа!

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлсэн байсан даа. “Уул уурхайгаас хамаарах хамаарлаа алгуур бууруулах шаардлагатай”, “илүү төрөлжсөн, тогтвортой өсөлттэй эдийн засгийн суурийг бүтээ”, “монголчуудад бүтээмж өндөртэй хөдөлмөр эрхлэх боломжийг бий болго”, “оюун ухаан буюу хүмүүн капитал, институцийг бэхжүүлэх замаар уул уурхайгаас хараат байдлыг бууруул” гэхчлэн. 

Арга замыг нь ч манай төр-засаг сайн мэддэг ба байнга ухуулдаг. Юу гэвэл:

  • Уул уурхайн түүхий эдийг шууд экспортлох биш эх орондоо боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох

  • Тодорхой хэлбэл нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх технологи нэвтрүүлэх

  • “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолбор бүтээн байгуулах 

  • Байгаль орчинд ээлтэй орчин үеийн боловсруулах үйлдвэрийн техник, технологи, ноу-хауг Монголдоо нэвтрүүлэх

  • Нар салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх 

  • Мал аж ахуйн салбарт  малын гаралтай түүхий эд боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд олныг (болж өгвөл сум бүрт) байгуулах, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх гэхчлэн ярьсаар хэлсээр ухуулсаар буй.

Энэ ухуулга нь аман ухуулга, хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй, бодит ажил болохгүй байгаад л манай улсын хоцрогдлын гол шалтгаан оршиж байгаа болов уу. Хөгжихийн тулд ухуулах, уяруулах, ардчиллаараа бамбай хийх нь цаг үеэ өнгөрөөсөн арга чарга юм. Бидэнд, Монголд “АРДЧИЛСАН” хүмүүн байхаас гадна “АЖИЛЛАДАГ” ХҮмҮҮН нэн ихээр дутагдаж байна. Тэр дутагдлын шалтгааныг бага зэрэг уран сайхандаад (монголчуудын уран сайхны их мэдрэмжинд хандав) тайлбарлачих уу? 

“Хүний мөр” МУСК-ноос эшлэе. Лам, Гүрсэд хоёрын яриа: 

  • Та нэлээд аятайхан нойрсож амар ваа? 

  • Тийм ээ, Танай энд чинь нэг шөнө битгий хэл, бүх насаараа дугжирсан ч болох газар.

  • Хүрээ хийд гэдэг чинь хэзээнээсээ янз бүрийн юм агуулж үзсэн багтаамжтай орон шүү дээ, Гүрсэд минь.

Миний нийтлэлд дээрхи яриа ямар хамаатай вэ? Туйлын хамаатай. Монголчуудын олонхи нь өнөө цагт нэг шөнө битгий хэл, бүх насаараа дугжирсан, унтаа, унхиагүй байдалд байна. Язганатал хөдөлмөрлөөд яахыг нь үзэх, бүтээн байгуулах эрх чөлөө гээч маш том эрх чөлөөгөө эдлэхийг огтоос хүсэхгүй явж байна. Төрийн мөнгө-нийгмийн халамжинд хэт найдаж байна. 

Тэр ярианд гардаг даа. “За гавж минь шалавхан шиг хар бол”, “Та нарын зүтгэл цуурхалаас хэтрэхгүй байна шүү”, “Тэртэй тэргүй Та нарын хуваргын хугацаа нэг жилээс хэтрэхгүй”, “Хилийн цаанаас санаа нэгтэн сарвайж ганц эцсийн далим гарах гэж байхад дотроос нь хүчтэй дэмжээд өгч чадахгүй бээрсэн ялаа шиг хэвтэж байж цаг алдвал юу болохоо мэдэж байна уу?” 

Лут үг ээ. Энэ бас л миний нийтлэлд шууд хамаатай. Лам амьдралаас нь салгаж японы тагнуулч болгох гэсэн утгатай яриа кинонд гардаг. Би бүтээлчээр гуйвуулаад ерөөсөө энэ эдийн засгийн байж байгаа, хүн ардынх нь байж байгаа нь бүх насаараа дугжирсан хүрээ хийдийн маягтай гэчихье. Корона гэх гайт өвчний өмнө өчиггүй ялагдаж байна. Монголчуудын бие эрхтэн нь яасан ч хэврэг болчихсон юм, эсвэл өөрсдөө хэврэг болгочихсон, “нэг жилээс хэтрэхгүй” гэсэн нь өдөр хоногийг арай ядан аргацаан өнгөрөөж байгаагаар нь төсөөлчих. “Зүтгэл чинь цуурхалаас хэтрэхгүй” гэдэг нь монголчууд их ярьдаг, ажил алба нь ярьж, уран сайхандаж, урлагжиж явдаг, одоо цагт цэнхэр дэлгэц, гар утсаа их ажил гээд бодчихсоныг нь хэлжээ гээд төсөөлчих. 

“Санаа нэгтэн сарвайж ганц эцсийн далим гарах гэж” гэдгийг Монголын гадаад орчин, эргэн тойрны байдал аюул осолгүй, хөгжин дэвжих бүх бололцоо нь бүрдчихсэн, дэлхийн хамтын нийгэмлэг өглөгийн гараа сунгачихсан, ардчиллын нэрээр дэлхийд юм гуйх нүүртэй яваа, эдийн засгийн гадаад харилцаа хөгжүүлэхэд ямар ч харш саадгүй, дэлхийн хамгийн том зах зээлтэй шууд хиллэдэгийг нь би хэлж байна. Тэр сайхан боломжийг ашиглахгүй цаг алдаж явааг нь “бээрсэн ялаа шиг хэвтэж байж цаг алдвал” гэдгээр ойлгочих. Бас өөр утга ч байна:–Мэдлэг боловсрол, эрдэм ухааныг эрж хайхгүй, түүнд суралцахыг хичээхгүй, эрдэм мэдлэг надаас алсад байна гээд өөрсдийгөө чөлөөлчихсөн, эрдэм ухаанд хүрэх гэж тэмүүлэхгүй хамаг алтан цагаа алдаад дуусдаг монголчуудыг “бээрсэн ялаа шиг” хэмээн “өгөр толгой” Гүрсэд хэлээд тавьчихжээ. 

“Төөрсөөр төрөлдөө” гэх МУСК-нд гардаг даа. Ла ван Балтад хандан “Хаан ноён харц албат бүгдээрээ хангай дэлхийн хишиг хүртэж байгаа энэ сайхан цагт хэ хэ хэ хэ эрхэм ноён Соколовт хүчин зүтгэсний чинь төлөө сан сүргээсээ чамд хонь тавыг би чамд хүртээж байна” гэдэг үзэгдэл. Мөн л нийтээрээ, улсаараа нүүрсний болхи экспортын хишиг хүртээд амар тайвандаа жаргаад суух гэсэн өнөө цагийн монголчуудын ерөнхий төрх тэр кинонд буужээ. Худлаа биш. 

Нэг их гуньсан ядарсан улс, байнга гомдол, гонгиноон. Буруугаа өөртөө бус улс төр рүү наачихсан, улс төрчдийг дарамтлан мөнгө нэхэж амьдардаг нэгэн хэвийн уйтгартай амьдрал. Энэ чинь эх орныг маань сулруулаад байна. Дотроос нь идэж бээлгэж байна. Эмзэг нийгмийг бий болгож байна. Өнөөгийн Монголын, өнөөгийн Улаанбаатарын ерөнхий дүр зураг биш гэж үү?

“АЖИЛЛАДАГ” ХҮмҮҮН-ий эрэлд хатчихсан монгол нийгмийг л би олж хараад болдоггүй. Тийм үү? Хувь хүний хандлага гэж их ярьдаг болжээ. ХАНДЛАГА гэдэг үг монгол хэлний үгсийн санд хүчтэй түгэн орж ирлээ. 

 

Хэвлэлийн заруудыг ажваас бүтээмж сайтай, ажлын цагаа үр бүтээлтэй ашигладаг, урт хугацаанд ажиллах хүсэлтэй, тухайн байгууллагын хөгжилд  гар бие оролцож чадах, багийн чадвартай тийм хүмүүсийг хайдгаа ажил олгогчид учирладаг. Уг шаардлагыг хангах хүмүүс  нь хөдөлмөрийн зах зээлээс олддоггүй. Хөдөлмөрийн зах зээлд байгаа ажил хайгч хүмүүний хандлагыг өөрчлөхийг ажил олгогчид уриална. Хандлагаа өөрчил гээд байгаа нь ийм учиртай санж. Цикл л юм даа. Өглөө ажлаасаа хоцордог, цалингаа авсан өдрөө архи уугаад алга болдог, ганц хатуу үг хэлээд шаардлага тавьчихлаар гомдоод ажилладаггүй, үүнийгээ өөрчлөхийг л ХАНДЛАГА гэж ойлгуулаад байх шиг. 

Ажил олгогчид гэж зовсон сүрэг хүнийг бид өдөр тутам харж байна. Нийслэлд бүр ч их байна. “Ажилд авна”, “Хоол, унааны мөнгө олгоно” гэсэн зар өдөр шөнөгүй, орой үдэшгүй, цаг наргүй ярайна. Зурагтаар ч хөвөрч өгнө. Өдөр тутмын гол гол сонинд нүүр дүүрэн ажлын зар хэвлэгдэнэ. Очдоггүй ээ! “Сард дунджаар 800 мянган төгрөгийн цалин авна. Өдөрт 8 цаг ажиллана. Хэрэв 12 цаг ажиллавал илүү цагийн хөлс олгоно” гээд байхад ганц ч хүн очдоггүй гэнэ.

Амьдрал нь бялхаад 800 мянгаар дутахаа больчихсон юм уу гэхлээр бас худлаа. Монгол айл бүрт 1-2 хүн ажилгүй, бусдыгаа мөлжиж амьдарч байна гэх албан бус судалгаа гарчээ. Хөдөлмөрийн насны 18-39 насныхан өнөөдөр гэрийн мухар нэн олуулаа сахиж байна. Тэд идэж ууна, бааж шээнэ, унтана, бас гар утас маажна, хувцаслана. Тэр нь нуль зарлага!

Монгол Улсын хэмжээнд 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээж буйг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам албан ёсоор зарлажээ. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт 7 хоногтоо дор хаяж 15 ажил олгогч байгууллагаас 194 ажлын байрны захиалга ирсэн байна.Тэр 15-ын 9 нь уул уурхайн, үлдэх 185 нь үйлчилгээний салбар. 154 иргэнийг тохирох ажлын байранд санал болгосон боловч ердөө 90 хүн ажилд оржээ. Залуус хариуцлагагүй, наад захын энгийн зүйл хийж чадахгүйгээс ажилдаа гологддог.

Энэ бол өдөр тутам ил явдаг сайтын мэдээ. Би товчиллоо. Над дээр ч бас ийм асуудал мэр сэр тулгардаг. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлье, ийм тийм ажил эрхлүүлье гэсэн компани, байгууллага байх юм аа. Би холбоод заагаад өгдөг, ажилд санал болгосон цаад шавиа (ихэнхи нь залуу) гуйж гувшин өмнөөс нь нүүрээ ширлэх шахаж байна. Авна гэсэн нь ч муриад таг болдог, эсвэл итгэдэггүй...

Би байнга бичдэг, төр засаг хэд ч солигдсон, ард нь суларсан сул дорой монгол үлдчихдэг. Ертөнцөд хөлөө зөв олж гишгэж явахгүй бол хурууны үзүүрт байгаа бөмбөлөг шиг хувь тохиол нөмрөөд авахад тун ойртсон!

  • Монгол Улсын 6 дахь Төрийн тэргүүний сонорт! Та ийм л Монгол орныг хүлээж авлаа! Өмнөх чинь ядуурал ажилгүйдлийг арилгаж чадсангүй явлаа шүү!

О.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ESUIGEN (102.89.2.158)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top