x

У.Хүрэлсүхийн тэжээсэн бяруу тэргээ эвдэж, "МИАТ"-ыг шившиглэв

Коронавирусын улмаас гадаад нислэгүүд цуцлагдсанаас хойш сардаа нэг хоёрхон удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээс бусдаар хэл ам татлахгүй, нам жимхэн байсан МИАТ компанийг тус компанийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх гэгч хэрцгий нөхөр дахин олны анхааралд орууллаа. Өнгөрсөн хоёр хоногт нийгмийн сүлжээгээр цацагдсан бейсболын цохиураар ажилтнаа зодож, хажууд байсан охид, бусгүйчүүдийн уйлалдаж буй бичлэгээс болж компанийн удирдлага С.Батсүхийг ажлаас чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлснээ мэдэгджээ. 

Гэвч С.Батсүх даргын ажилтандаа үзүүлсэн яргалал ганц удаагийнх биш болохыг гэрчүүд нотолж байна. Энэ хүчирхийлэл С.Батсүхийг Зорчигч үйлчилгээний хэлтсийн даргаар томилогдсоноос хойш буюу 2017 оны арванхоёрдугаар сараас эхэлжээ. Мөн түүнийг бэйсболын төмөр цохиур барьж авахад ямар ч шалтгаан хэрэггүй, шалтгаан гарахгүй бол нөхөр өөрөө шалтгааныг үүсгээд зоддог байсан тухай түүний гарт өртсөн МИАТ компанийн ажилчид ярьж байна.

Машин биш хүн юм болохоор хааяа нэг нь ажлаасаа ганц нэг минутаар хоцрох үе гарна. Эсвэл зорчигчдийн ачаа тээш солигдох, зөрөх тохиолдол гарна. Эсвэл бүр ямар ч асуудал гараагүй байхад орж ирээд ямар нэг аргаар өөнтөглөж зодно. Уг нь бол ажлын хариуцлага, сахилгын асуудлыг албан шугамаар, дүрэм журмын хүрээнд шийдэх ёстой байтал бейсболын цохиур үүрээд явж байдаг хаанаас ирсэн дээрэмчин бэ, тэр?

Түүний энэ дарамт, хүчирхийллээс болж ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн хүмүүс ч цөөнгүй аж. С.Батсүхийг ажлаас нь чөлөөлөх удирдлагын шийдвэр гарч, хуулийн байгууллагад шилжүүлсний дараа хэлтсийнх нь ажилтнууд нэг нэгээрээ цагдаад дуудагдан мэдүүлэг өгч эхэлсэн. Гэвч үүнээсээ болоод давхар дарамтанд өртсөн тухай МИАТ-ын ажилчид ярьж байна. Өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгсөн ажилчдыг "Би зайлсан ч ганцаараа зайлахгүй шүү. Та нарыг чирээд зайлна" хэмээн дарамтлах болжээ.

Түүний зодуур нүдүүр, доромжлолыг тэвчилгүй халагдах өргөдлөө өгсөнхуучин ажилчид ч бас тухайн үед компанийн удирдлагуудад гаргасан өргөдлөө баримт болгоод хуулийн байгууллагад хандана гэлцэж байна. Учир нь тухайн үед ажлаас халагдах өргөдлөө өгсөн шалтгаан нь С.Батсүхийн дарамт шахалт, зодуур нүдүүрээс болсон гэдгийг өргөдөлдөө бичиж байсан боловч компанийн удирдлагууд өргөдөлд бичсэн үндэслэлийг огтхонч хайхарч үзээгүй байна. Тэгж үл тоосон шалтгаан нь С.Батсүхийг энэ ажилд томилуулсан ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн холбоо сүлбээнээс айсантай холбоотой. 

2016 оны сонгуулийн дараа есдүгээр сард ИНЕГ-ын даргаар томилогдсон нь У.Хүрэлсүхийн шахаас байсан бөгөөд хамаатныхаа ахын /Л.Бямбасүрэн/ танил тал, нэр нөлөөнд дулдуйдаж ажилд орсон С.Батсүх ч гэсэн түүнээс дутуугүй эрх дархтай, эрээ цээргүй нэгэн болж МИАТ-ад дархлагджээ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын ажилтай танилцахдаа Зам тээврийн хөгжлийн сайдад нь зориуд хаяглаж, Л.Бямбасүрэнгийн талаар "Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлдэггүй том толгойтой нөхрийг ажлаас чөлөөлөх хэрэгтэй. Урьд өмнийн олон асуудал сонсогдоод байгаа шүү" хэмээн анхааруулсан боловч салбарын сайд нь Ерөнхий сайдтайгаа нийлээд суудлаас нь буулгаж чадахгүй байна гэхээр түүнээс давсан том эрх мэдлийн хамгаалалтад байж таарна. Түүнийг ивээж байгаа том эрх мэдэл нь мэдээж МАН-ын дарга У.Хүрэлсүх. Одоо тэгээд тэжээсэн бяруу нь тэргээ эвдээд ах, дүүсээрээ нийлээд МИАТ-ыг самраад, шившиглээд байж байна. Ямар хар зах дээр мөрийтэй тоглодог дээрэмчин биш дээ.

Бичлэгт гарсан бейсболын төмөр цохиураар ууцан дундуураа татуулж буй залуу Зорчигч, үйлчилгээний хэлтэс ачигч хийдэг юм байна. Нисэх буудлын хоёрдугаарт давхарт бүртгэлийн ажилтнуудын амрах өрөө байдаг бөгөөд С.Батсүх дуртай цагтаа, уйдсан үедээ энэ өрөөнд орж ирж гарынхаа чилээг гаргадаг аж. МИАТ компанийн нислэгээр зорчиж буй иргэдийн бүртгэл, ачаа тээшийг хариуцдаг энэ хэлтэс 70 гаруй ажилтантай /нэг ээлжиндээ 20 орчим хүн ажилладаг/, тэд бүгд өдөр тутамдаа С.Батсүхийн гарын шүүсийг амсдаг гээд бодохоор С.Батсүхийн эсрэг гомдол гаргах хохирогчдын цуваа дуусахгүй бололтой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (103.57.95.230)
    Зэрлэг гахай вэ! Өөрийг нь ингэж цохиод өгөх юмсан. Гэхдээ энэ ажилчид нь ямар ч хүлцэнгүй юм бэ дээ.
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • зочин (202.126.88.155)
    нэг их биеээ тоосон махан толгой байдгийън ажилчиддаа онгироо дээрлхүү гэж яаваа .
    2021 оны 05 сарын 30 | Хариулах
  • Zochin (66.181.183.99)
    Яг үнэнийг хэлэе. Батсүх гэж нөхөр ажилтнаа бэйсболийн цохиураар цохисон үнэн. Гэвч бусад бичсэн зүйлийг шал худлаа зохиосон байна. Бас улс төржөөд ерөнхийлөгчид нэр дэвшиж багаа Хүрэлсүхийг оролцуулжээ.
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
  • Баяр (66.181.161.47)
    Муу пизда хүн цохидог хэн бэ ажилчин алдаа наргаж болно үүниин хөдөлмөрийн хуулайр зохицуулсн бга тэр хууоайр л явна зодно гсн хууль байхгүй
    2021 оны 05 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 20 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 27 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 37 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 0 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 6 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 33 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 32 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 7 цаг 55 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 2 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 7 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 23 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top