x

Сонгууль, Корона, У.Хүрэлсүх гурав

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сурталчилгаа орон нутагт үргэлжилж байна. У.Хүрэлсүх, Д.Энхбат нар нисдэг тэрэг хөлөглөн бууж сууж, С.Эрдэнэ нь газраар манаргаж яваа сурагтай. Угаасаа сонгуулийн сурталчилгааны өнгө төрх, явц байдал тухайн нэр дэвшигч болон намуудын бэл бэнчинг тодорхойлдог жамтай. МАН-ын хувьд таван жил эрх барьсан, хурааж хуримтлуулснаа бодсон ч хөрөнгө мөнгөнд гар татах шаардлага ч байхгүй. Төрийн өмчит бүх том компани тус намын ард зогсч байгаа шүү дээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Х.Бадамсүрэн "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэж ойр ойрхон хэлэх болсон нь санамсаргүй зүйл биш.

Цаад санаа нь "Засгийн газраас гаргасан шийдвэрийн төлөө би хариуцлага хүлээхгүй шүү" л гэсэн санаа. Лавшруулаад ухвал тус компанид санхүүгийн ямар нэг хариуцлага, хууль журам мөрдөх шаардлага байхгүй болсны нотолгоо. Эрх баригч нам ямар бодлого гаргана, түүнийг нь үг дуугүй биелүүлэхийн тулд л тэнд "Ерөнхий захирал" гэдэг хүн суугаа. Монгочууд хөл хориотой өнгөрсөн нэг жилийн хугацаанд юу ч хийж бүтээгээгүй атлаа өлсөөд үхчихгүй байгаа ганц учир шалтгаан нь төрийн өмчит томоохон компаниуд. Тэндээс орж ирсэн орлого, ашгаар МАН өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийг давж, өнөөдөр гурав дахиа сонгуульдаж байна. Хөдөлмөрлөхийг ньхүмүүс буюу ААН-үүд хийж, ашгийг нь нам хүртэж байна гэсэн үг. 

Харин парламентад суудалтай хоёр дахь том нам болох АН-ын сонгуулийн сурталчилгаа тун шиг даржин үргэлжилж байна. Ялангуяа С.Эрдэнийн хувьд. Нам нь хоёр хуваагдаж, хүч нь задарсны дээр УДШ шинээр томилогдсон намын даргыг улсын цахим бүртгэлд бүртгээгүй шалтгаанаар сонгуулийн сурталчилгааны зардлаа босгох, хандивын данс ажиллуулах боломжгүй болсон. Гэтэл хуулийн дагуу хандивыг зөвхөн албан ёсны бүртгэлтэй дансаар авах, зарцуулах ёстой. Энэ үүднээс нь харвал С.Эрдэнэ гэдэг хүн энэ сонгуулийн хамгийн "буланд шахагдсан" хүн болж таарав. Ийм хүч тэнцвэргүй тулаанд орсон эр зоригийг нь үнэлэхээс өөр ч үг алга.

Нэгэнт нөгөө хоёр нам нь хэвлэлийн сурталчилгаа явуулах чадамжгүй байгаа учир эрх баригч нам ч гэсэн үүнд мөнгө гарздах нь илүүц гэж үзсэн бололтой. Хоёр өдрийн өмнө МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс хэвлэн нийтлэх үйл ажиллагаа явуулж буй 300 гаруй сайтын эздийг дуудаж, тус бүр сая төгрөгийн гэрээ хийжээ. Ингэхдээ "мэдээ дамжуулах шаардлагагүй" гэснээс үзвэл энэ мөнгийг мэдээлэл сурталчилгаа дамжуулахад биш, "ам хаалт" хийхэд зориулсан бололтой. Тийм учраас хэвлэл, сайтуудаар нэр дэвшигчдийг дэмжсэн ямар ч мэдээ, мэдээлэл гарахгүй, энд тэнд уулзалт хийлээ гэдгээс өөр тоймтой зүйл мэдээлэгдэхгүй байна.

Нэгэнт ил сурталчилгаа явуулахгүйгээр шийдсэн учраас сурталчилгаа далд хэлбэрт орсон гэсэн үг. Сүлжээ үүсгэх замаар сонгогчийн гар дээр мөнгө тавьдаг хуучин арга барилаараа явах юм байна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэг санал 100 мянган төгрөгт хүрч байсан бол энэ удаа 200 мянгаас буухгүй гэдэг таамгийг ажиглагчид хийж байгаа. У.Хүрэлсүхийн орон нутагт хийж байгаа уулзалтын нөхцөл байдал, цугласан иргэдийн багцаагаар тараасан мөнгөний тоо хэмжээг барагцаалж болно. Өдөрт 1000, 1000-аараа тархаад байсан коронавирусын халдвар ч хамаагүй болж. Иргэдэд бяраа гайхуулаад, торгож шийтгээд байдаг УОК нь ч нүдээ тас аниад таг чиг...

Уг нь бол очсон орон нутгийнхаа телевиз, радиог цуглуулж байгаад шууд нэвтрүүлгийн эфирт суухад л хангалттай зүйл шүү дээ. 2017 онд МАН-ын дарга Ерөнхий сайд болсноосоо хойш бүтэн дөрвөн жил интертайнмэнт хийчихсэн хүнд илүү үзүүлээд байх зүйл ч үлдээгүй.

Гэвч нэгэнт мөнгөө төлж байгаа хүн хэдэн хүн цуглуулж чадсанаа тоолох, нохой шуугиулах /нохой нь бид өөрсдөө гээд бодчих/ шаардлага ч бас байдаг бололтой. Сонгуулийн дараа энэ улс яах ийх нь ч хамаагүй болж. Угаасаа эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больчихсон, халдвар авсан хүмүүсээ занд нь хаяж байгаа энэ нөхцөлд ядаж иргэд нь өөрсдөө ухамсартай байж, эрүүл мэндээ хамгаалах, өөрөө өөрийнхөө амь нас, амьдралын төлөө хариуцлага хүлээх ганц л арга зам байна. Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ гэдгийг иргэд өөрсдөө санах ёстой. Нэг увайгүй сангсуу, улаан галзуу нөхрийг төрийн тэргүүнд өргөмжлөхийн төлөө амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавиад байж болохгүй биз дээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 23 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 30 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 40 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 3 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 9 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 36 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 35 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 7 цаг 59 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 5 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top