x

Л.Оюун-Эрдэнэ: Ульхан, Хавирга боомтыг хатуу хучилттай замаар холбох зорилт тавьсан

Ерөнхий сайдын зүүн аймгуудад хийж байгаа албан томилолт үргэлжилж байна. Тэрээр Чингис хот-Дадал чиглэлийн хатуу хучилттай авто замын явцтай танилцлаа.

Засгийн газар аялал жуулчлалыг бүсчилэн хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн гурван аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, Хэнтий аймагт Их эзэн Чингис хааны дурсгалт газар бүхий цогцолбор байгуулж байна. Нэн тэргүүнд хилийн боомтуудаа хатуу хучилттай замаар холбож, үүний дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дагасан авто замтай болох зорилт тавьж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. 

2019 онд Дорнод аймгийн Ульхан боомтоор 683, Хавирга боомтоор 3,130 гадаадын жуулчин нэвтэрсэн байна. Хатуу хучилттай замтай болсноор дээрх боомтуудаар дамжин хоёр хөрш рүү аялах, дамжин өнгөрөх дотоод, гадаадын  жуулчдын урсгал нэмэгдэнэ. Мөн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээ нэвтэрч, бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг салбар хөгжинө гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлэв. 

НҮБ-аас 1995 оноос хэрэгжүүлж буй “Их түмэн гол санаачилга” төсөл нь ОХУ-ын Приморск, Хабаровск, БНХАУ-ын ӨМӨЗО, Жилин, Хейлонжианг, Лиаоининг, БНСУ-ын Пусан, Улсан, Сокчо, Пухан, Монгол Улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар нутгийг хамардаг.

ОХУ-ын дээрх бүс нутагт жилд 10 гаруй, БНХАУ-ын хил залгаа бүс нутагт 310 гаруй сая хүн аялдаг.  Эдгээрийн 0.06 хувийг Монгол Улсад татахад л зүүн бүсэд жилд 200 мянган гадаадын жуулчин аялж, аялал жуулчлалаас 150 тэрбум төгрөг олох боломжтой. Иймээс хилийн боомтуудын хүчин чадлыг нэмж, төвлөрсөн аялал жуулчлалын бүсүүдтэй авто замаар холбох шаардлагатай юм.

Ерөнхий сайд мөн Дадал суманд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор”-ын төлөвлөлт, “Дэлүүн болдог” нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 36 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 41 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 46 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 50 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 55 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 3 цаг 27 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 3 цаг 34 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 3 цаг 38 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 3 цаг 47 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цаг 51 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 4 цаг 46 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 4 цаг 47 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 5 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top