x

Г.Баярсайхан: Авто замын заадас засварын ажил дуусаагүй, үргэлжилж байгаа

Авто замын заадас засварын ажилтай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн иргэд авто замын засвар шаардлага хангахгүй байгаа талаар шүүмжлэлтэй хандаж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-Нийслэлийн Засаг даргын 2021 оны 141, 273 дугаар захирамжаар Улаанбаатар хотын гол болон туслах 32 гудамж, замд нийт 300 мянган метр урт заадас засварын ажил хийхээр төлөвлөсөн. Хөл хорионы хугацаанд Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг газруудын нийт 30 гудамж, замд 282 мянган метр урт заадас засварын ажлыг хийж, гүйцэтгэлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжлэлд өртөөд байгаа заадас засвар нь тодорхой цаг хугацаанд буюу хөлдөлт, гэсэлтийн зааг дээр хийгддэг ажил юм. Тиймээс бид хөл хорионы үед энэ хугацаатай ажлыг хийж гүйцэтгэсэн. Замын битум дугуй, гуталд наалдах  зэрэг асуудлууд бий. Автомашины хөдөлгөөний ачаалал ихтэй буюу хотын төв хэсэгт дээрх асуудал үүсэж байна. Хотын захын автомашины хөдөлгөөн багатай хэсэгт энэ асуудал харьцангуй бага байна. Үүнийг засаж, янзлах ажил дуусаагүй, үргэлжилж байна. Энэ бол авто замын эвдрэл, гэмтлийг засаж, сайжруулах, урсгал засварын шат дараатай хийх ажлуудын эхлэл юм.

-Тэгэхээр заадас засварын ажил дуусаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, дуусаагүй. Урсгал засварыг үргэлжлүүлэн хийнэ. Дээрх ажлуудыг Улсын комисс хүлээж аваагүй. Замын битум машины дугуй, гуталд наалдаж байгааг засаж, сайжруулах, бэхжүүлэгч бодис цацах гэх мэт засварын ажлыг бүрэн дуусгаж байж хүлээн авна. Одоо хийж байгаа заадас засварын ажлыг сайжруулж, нөхөөс буюу нүхэн эвдрэлүүдийг засах, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

-Өмнө нь засварын ажил хийхэд замын битум машины дугуй, гуталд наалдах ийм асуудал үүсдэггүй байсан  гээд байгаа шүү дээ. Энэ нь юутай холбоотой вэ?

-Огт ийм асуудал үүсдэггүй байсан гэж хэлж болохгүй. 2017 оныг хүртэл бид засварын ажлаа битумаар хийдэг байсан. Энэ үед замын битум гутал, дугуйнд наалддаг байлаа. Харин 2017 оноос хойш мастикаар хийдэг болсноор энэ асуудал үүсэхээ больсон. Гэвч хөл хорио тогтоосонтой холбоотойгоор мастикийн нийлүүлэлт багасаж, бид эргээд битумаар хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор дээрх асуудал бий болсон.

Гэхдээ битумаар хийсний давуу тал гэж бий. Тухайн жилдээ тавигддаг хөрөнгөөр мастикаар 10 орчим гудамж, зам, талбайг засдаг бол битум ашигласнаар 30 гаруй гудамж, зам засах боломж  бүрдсэн. Ингэснээр замаа илүү их эвдэрч, авто замын суурьд ус, чийг орох, ирээдүйд нүхэн эвдрэл гарахаас сэргийлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 19 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 29 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 7 цаг 10 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 7 цаг 10 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 59 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 8 цаг 15 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top