x

Д.Сумъяабазар: Туул голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцлана

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр Туул голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцлахаа мэдэгдэж, газар дээр нь очиж ажиллаа. 

Энэ үеэр Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай "Туул голын хойд эрэг дагуу 2008 оноос хойш 22 ААН-д газар олгосон байдаг. Үүнээс 19 нь одоогоор барилга бариагүй байна. Туул голын эрэг дагуу газар эзэмшдэг 17 компанид газар эзэмших зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг Дөрөвдүгээр сарын 15, 29-ний өдөр хоёр удаа өгсөн. Одоо дахин мэдэгдэл өгч, зөвшөөрлийг цуцлаад, бургас тайрч шороогоор булсан хэсгийг унаган төрхөөр нь нөхөн сэргээх шаардлагатай" гэсэн юм.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар "Туул голын эргийн бургасыг хядаж, дээр нь шороо асгаж газраа тэгшлэн орон сууц барих ажил явагдаж байна. Энэ ажлыг оройн цагаар, нууцаар хийгээд байна. Туул голын усны түвшинг барьдаг гол зүйл нь бургас шүү дээ.

Голын эрэг дагуу орон сууц барих нь газар хөдлөлтийн эрсдэлтэй. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй газар хойгуураа Чингэлтэй хайрханы өврөөр байгаа. Хадтай, чулуутай, газар хөдлөлтийн зурвасаас хол шүү дээ. Хот хойноосоо сайхан харагддаг.

Улаанбаатар хотод нэмж 0.7 газар дахин олгохгүй. 0.7 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн дарамтын зардал тоймоо алдаж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэн бүхэн өмчлөх эрхтэй газартай байгаа, тэр мэдээллийг ил тод болгох хэрэгтэй байна. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй.

Мөн хоёр жилийн хугацаанд газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой" гэлээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.120)
    Сайхан мэдээ бна. Хотын даргадаа баярлаж бна шүү. Гачуурт хужирбулангын иргэдийг төлөөлж хүсэх зүйл бна. Цаашдаа албан ёсоор хандах болно. Гачуурт дахь Хар Усан Тохойн эргэн тойрныг энгийн иргэд орж амрах нөхөдгүй хувьд өгч хашаагаар хааныг яаралтай онгойлгож зам гаргаж иргэдийг голын тэргээр амрах нөхцөлийг хангаж өгнө үү. Хувь айлууд амралт гээд хаагаад орох нөхөдгүй болжээ . Үүнийг яаралтай шийдэж өгнө үү
    2021 оны 06 сарын 07 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.31)
    Бардам ам шалдан гуя шал ХУДЛАА бургасаа устгуулж өнгөрсөн хойно нь жүжиглэх дүр эсгэх юм даа тэр бургас устагасан хүмүүсээрээ байгалаа сэргээлгэж албан тушаалаас нь огцруулж эрүүгийн хариуцлага тооцох хэрэгтэй шүү.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • irgen (64.119.25.230)
    Yostoi zov!!
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 34 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 39 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 44 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 48 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 53 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 3 цаг 25 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 3 цаг 32 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 3 цаг 36 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 3 цаг 45 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 3 цаг 49 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 4 цаг 44 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 4 цаг 45 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 5 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top