x

“Хар” хочит Б.Отгонбаатарын “цаг ирлээ”

Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгах явцад уг хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компаний “Хар” хочит Б.Отгонбаатар нарыг баривчилж хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар 2019 оны аравдугаар сарын 31-ний орой мэдээлсэн. Миний санаж байгаагаар мөрийтэй тоглоом тоглож байхад нь баривчилж, тухайн цаг мөчид УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн "хамт байлцсан" гэдгээ хүлээн зөвшөөрсөн. “Хар Отгоо” гэж мэдээлэгдсэн Баасанжавын Отгонбаатар нь алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий “Азаргын гол чонот” компаниа 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидийн Түвшинжаргалын нэр дээр шилжүүлсэн байдаг. 

Гэтэл Нийслэлийн Прокурорын газраас энэ сарын 11-ний өдөр яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоолгох тухай” саналыг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Үүний маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр НПГ-аас 1/3047 дугаартай албан тоотоор яллагдагч Ж.Эрдэнэбатад Хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналаасаа татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатаас бусад нь “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж дараагийн шатны шүүхээр хэрэг нь шийдэгдэх бололтой. Тэдний нэг нь “хар” хочит Баасанжавын Отгонбаатар юм. Түүнийг шалгагдаж байх үед оффшор данснаас нь их хэмжээний мөнгө илэрсэн гэх мэдээлэл бий. Б.Отгонбаатарын тухай бичихэд цөөнгүй хүмүүс сандардаг, нөлөөлөх гэж оролддог. Наад зах нь Ерөнхийлөгч асан  Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нараас эхлээд хуулийн салбарын нөлөө бүхий хүмүүс "дургүйцэл илэрхийлэх" нь бий. Тэр бол нөлөөтэй нэгэн. Тиймээс ч "гав тайлах бизнес" одоо түүн дээр хэрхэн өрнөхийг ажиглана.

Цаашилбал бас нэгэн ноцтой хэрэг төрсөн ахтай нь холбоотой. Б.Отгонбаатарын төрсөн ах Баасанжавын Батхуяг нь Москва дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ажиллаж байлаа. Томилогдох үед нь АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд 2014 оны дөрөвдүгээр сарын10-ны өдөр 05/2849 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг ирүүлсэн байдаг. Үүнд тус компанийн Москва дахьТөлөөлөгчийн газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч Баасанжавын Батхуягийн дүү Б.Батжаргалсайхан нь уг компанид санхүүгийн хэлтсийн даргаар ажилладаг байх тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөл байдалд хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллахад анхаарна уу” гэсэн байгаа юм. 

Энэ бичгийг Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга О.Отгонбаяр нь АТГ-ын албан бичгийн хаяглагдсан эзэн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнд өгөлгүй таг дарчихаж. Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд эрх мэдлээ урвуулж нууцын бичиг баримтыг хөндлөнгөөс олж авч, өөртөө ашигтайгаар нуун дарагдуулсан. "Энэ үйлдэл Эрүүгийн ноцтой гэмт хэрэг биш гэж үү" хэмээн миний бие өмнөх нийтлэлээрээ сануулсан. Ингээд Ц.Даваацэрэн захирал АТГ-ын бичгийг үзээгүй. Тэр бичиг “ирсэн бичиг”-ийн бүртгэлд байхгүй ч байж магадгүй. 

 

Харин дээрх бичигт дурдагдсанхүмүүс тухайн албан тушаалдаа төвөггүй томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл “хар” Б.Отгонбаатарын ах Б.Батхуяг ч Москва дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газарт, дүү Б.Батжаргалсайхан нь ч хэлтсийн даргаар ажилласан. Харин Баасанжавын Батхуягийг Москва дахь Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөгчийн газарт ажиллаж байх үед түүний машинаар хар тамхи тээвэрлэсэн гэх ноцтой хэрэг гарсан юм. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нар Чех улсаас ХБНГУ руу /089D93 77/дипломат дугаартай машинаар зорчиж байгаад саатуулагдсан. Шалгалтын явцад хориотой эм бэлдмэлийн жагсаалтад багтдаг эм бэлдмэл их хэмжээгээр олджээ. Хожим нь Германы хэвлэлд мэдээлснээр тэднээс хураагдсан 150 мянган ширхэг Lorazepam гэдэг эмийн зах зээлийн үнэ нь 600 мянган еврод хүрнэ гэж мэдээлж байсан. Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч болохыг тогтоосон. 

Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогсож байсан гэж бүртгэгдсэн. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Төдөлгүй Дрезден хотын шүүхээс Т.Мөнхбатад гурван жил есөн сар, уг автомашиныг жолоодож явсан Э.Оргилд найман сарын хорих ял оноосон тухай Bild сонинд мэдээлж байв. Мөн хэрхэн гэм зэмээ ойлгосон хэмээн баталгаа гаргаж суллагдсан нь ч хэвлэлүүдэд мэдээлэгдсэн.

 

Түүнчлэн Баасанжавын Отгонбаатарын нэр дээр “Юнайтед фрэндс групп” гэдэг компани бүртгэгдсэн байдаг. Хамтран эзэмшигч зургаан хүний дундаас Аанжуурын Дулаанжаргал гэдэг нэр содон харагдав. Тэр бол Улаан-Үдэд суугаа консулаар ажиллаж байсан Бригадын генерал А.Дулаанжаргал. 2019 оны гуравдугаар сарын дундуур түүнийг эргүүлэн татахаар дуудсан байдаг. Тэр үед ШШГЕГ-ын даргаар томилох сураг дуулдаж байсантай холбон тайлбарлацгааж байсан ч өөрөө уг албан тушаалаас татгалзсан гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. Төдөлгүй ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал М.Ганхүүг Улаан-Үд хотноо суух Дэд консулаар томилсон байдаг. Сонирхолтой нь Баасанжавын Отгонбаатарыг ШШГЕГ-ын харьяа 439 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байхад тухайн үед ОХУ-д Элчин сайдаар томилогдохоор яригдаж байсан кандидатуудын нэг болох, Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн эргэж очсон талаарх мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард нийтлэгдэж байсан. 

Эндээс харахад Баасанжавын Отгонбаатарын ах Баасанжавын Батхуяг мансууруулах эм бэлдмэл тээвэрлэсэн Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нарт машинаа ашиглуулсан бөгөөд Б.Батхуяг, Т.Мөнхбат нар нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор томилогдсон болох нэг ижил жим хөтөлдөг. Мөн Б.Отгонбаатар Улаан-Үдийн консул асан Бригадын генерал А.Дулаанжаргалтай 2009 оноос эхлэн хамтаа бизнес эрхэлсэн эртний танилууд байжээ. Энэ бүхэн анхаарал татсан сүлжээ байж болохоор сэжүүр биш гэж үү. Үүнийг лавшруулан Улсын бүртгэлийн газрын албан сайтаас тэдний нэр холбогдсон бизнесүүдийг сонирхож үзэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хувьд “Ажнай” корпорацийн захирал, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хамт “Гурвансайхан интернэйшнл” болон “Шанхресурс”, “Шанхэнержи”, “Түшээ говь” компаниудыг эзэмшдэг гэж албан ёсны бүртгэлд бүртгэгджээ. Эдгээрээс “Түшээ говь” компанийн хамтрагч Өвгөний Энхтүвшин нь Баасанжавын Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигчтэй давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Отгонбаатар, Ц.Даваацэрэн хоёрын хоёулангийнх нь компанид Өвгөний Энхтүвшин хамааралтай байх юм. Түшээ говь компани нь хүний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах болон уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулдаг. Зүүн дэнж-2 MV-020224, Зүүн дэнж MV-019647, Зүлэгт MV-019328 лицензүүдийг эзэмшдэг байсан. Харин Б.Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигч Батчулууны Ганболд, Наваантаяа Батцэнгэл нар нь Ц.Даваацэрэнгийн “Дөрвөн-Ирвэс” ХХК-ийн ч бас хувь эзэмшигчид гэж бүртгэгдсэн байв.

Ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс гараагаа эхэлж хүрээгээ тэлсэн Баасанжав овогт ахан дүүсийн хэрэг одоогоор оффшор дансны шилжүүлэгтэй холбогдон шалгагдаж буй ч яваандаа мансууруулах бодис тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож ч мэдэхээр баримтууд цуглаад байна. Гэтэл одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Прокурорын газрын саналыг хүлээн авч яллагдагч Б.Отгонбаатар, Д.Ганбат, М.Мандахбаяр, Д.Түвшинжаргал нарт “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэннь энэ хэргийн хувь заяа хаашаа ч эргэж мэдэхээр дүр зураг харагдаж байна. Үүний цаана “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авч байсан хэсэг бүлэг хүмүүс, мөн тэдэнтэй “хэлцэл хийх” байсныг болиулсан Засгийн газрын тогтоол энэ бүхэн нөлөөлж мэдэхээр байгаа нь сонирхол татсаар байх юм. Дараагийн удаад энэхүү зангилааг хөвөрдөх учир түр завсарлая.

Үргэлжлэл бий

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. PRADHAN (197.211.58.40)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. та бас манай @ zonal төв оффистой холбоо барьж болно Вэб: https://www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан Өчигдөр 10 цаг 10 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ Өчигдөр 09 цаг 12 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Өчигдөр 08 цаг 59 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна Өчигдөр 08 цаг 47 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Өчигдөр 08 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 08 цаг 09 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр 2022 онд монголчууд 1кг эмийг 16 доллар, 2023 онд 27 доллара...
Top