Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 47 цэг, явуулын 10 автобусаар 91 багийн 644 эмч, ажилтан ажиллаж 34,022 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд 3171 иргэн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.
Ингэснээр дархлаажуулалт эхэлснээс хойш зорилтот бүлгийн иргэдийн 94.9 хувь нь I тунд, 52.2 хувь нь II тунд хамрагдаад байна.
Та вакцины бүрэн тунд хамрагдсан ч халдвар, хамгааллын дэглэмээ чанд мөрдөх хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.
Үүнд:
-
Амны хаалтаа тогтмол зүүх;
-
Хүн хоорондын зай барих;
-
Гар угаах, халвдаргүйжүүлэх;
-
Байнгын агааржуулалт хийх;
-
Олон хүнтэй уулзалтад оролцохгүй байх хэрэгтэй.
Иргэд та бүхнийг дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.