x

Нийслэлийн 5000 өрх хашаандаа мод тарина

Бүх нийтээр мод тарих өдрийг 2010 оноос хойш тэмдэглэж, энэ хүрээнд жил бүр мод тарих аян өрнүүлж байна. Энэ жилийн хувьд нийслэлийн 100 хорооны 5000 өрхөд 14 төрлийн 25 мянган тарьц, суулгац өгч, тарих ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 35, Сүхбаатар дүүргийн 11, Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 20, Баянгол дүүргийн 8, Хан-Уул дүүргийн 13 хороонд мод тарина.

Өчигдөр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Чинагийн Галсан сан” ТББ хамтран Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх хайрханы Бага зүрхний ар энгэрт доройтсон ойн сан бүхий газарт 20.000 шинэс модны тарьцаар ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн бол өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн гадна бичил ногоон төгөл байгууллаа. 

Нэг га ой мод 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээн, дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 76 хувь хүртэл бууруулдаг нь хүн амын төвлөрөл ихтэй нийслэл хотын орчны бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой. Нийслэл хотын хэмжээнд 2010 оноос хойш 2.2 сая мод, сөөг тарьжээ. Ногоон бүсийн ойн санг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах ажлуудыг өргөн хэмжээнд зохион байгуулж байна.

Иргэд тарьсан модоо арчлахгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Тэгвэл Баянзүрх хайрханы энгэрт тарьсан 20.000 шинэс модны арчилгааг Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид хариуцах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 1 цаг 42 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 1 цаг 47 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 1 цаг 52 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 1 цаг 56 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 2 цаг 1 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 4 цаг 33 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 4 цаг 40 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 4 цаг 44 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 4 цаг 53 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 4 цаг 57 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 5 цаг 52 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 5 цаг 53 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 6 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top