x

Г.Занданшатар: Утаанбаатар байсан Улаанбаатар Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа

Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар болон нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар Хотын дарга Д.Сумъяабазар 2021-2024 онд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах юм.

Хотын дарга Д.Сумъяабазар арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрээр "1990 оноос хойш Улаанбаатар хотын хэмжээнд өнөөг хүртэл хуримтлагдаж ирсэн шийдэгдээгүй олон асуудал бий. Дэд бүтцийн хангамж, эрчим хүч, дулаан цахилгаан, цэвэр бохир ус, нийтийн тээвэр, нийслэлийн гүүрэн болон заман байгууламж, түгжрэл зэрэг. Хот гэдэг УИХ, Засгийн газрын дэмжлэггүйгээр хөгжинө гэж байхгүй. Иймээс өнөөдрийн уулзалтыг гурван асуудлын хүрээнд хэлэлцэхээр зохион байгуулсан. 

  • Нэгдүгээрт, дэд бүтэц буюу эрчим хүч, цэвэр бохир ус, дулааны хангамжийн асуудал. 

  • Хоёрдугаарт, нийтийн тээвэр буюу замын түгжрэл, гүүрэн болон заман байгууламжийн асуудал. 

  • Гуравдугаарт, дагуул хот буюу хот байгуулалт орон сууцны асуудал гэсэн гурван цогц шийдлийн хүрээнд ярилцах, санал солилцоно.

Мөн Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар өргөн барих гэж байгаатай холбоотойгоор хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэнэ. Хаврын чуулганы хуралдаанд багтаан хуулийн төслийг хэлэлцэж өгөөрэй гэсэн хүсэлтийг уламжилж байна. Хууль эрх зүйг баталснаар Улаанбаатар хотод тулгарч буй олон асуудлыг түгжээ, зангилаа тайлагдах боломж бололцоо олдоно" гэлээ.

Нийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрх зүйн таван томоохон өөрчлөлтийг хийхээр ажиллаж байгаа. Эрх зүй, эдийн засаг, нийгмийн бодлогын хүрээнд шинэчлэл хийнэ. Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулах эрхгүй бүх асуудал нь засагтай хамааралтай байна. Төрийн ба орон нутгийн хуулиар үүнийг зохицуулах шаардлагатай. Үүний тулд Улаанбаатар хот дахь төвлөрлийг сааруулъя, түгжрэлийг арилгая, төсвийн бие даасан байдлыг хангая, татварын эрхтэй болгоё, талцал хуваагдлыг эцэс болгоё гэж байгаа. Ингэвэл Улаанбаатар хот Азийн цагаан дагина гэдэг нэртэй зохицсон сайхан хот болох бололцоотой. Утааны асуудлаа шийдэж эхэллээ. Утаанбаатар байсан бол Азийн цагаан дагина болох үндсээ тавилаа. Иймээс нийслэлээс УИХ-д сонгогдсон гишүүд нийслэлийн удирдлагатай хамтран ажиллана гэдэгт найдаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 6 цаг 17 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 6 цаг 27 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 7 цаг 8 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 7 цаг 8 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 7 цаг 57 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 8 цаг 13 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Өчигдөр 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Өчигдөр 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Өчигдөр 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Өчигдөр 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Өчигдөр 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Өчигдөр 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Өчигдөр 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Өчигдөр 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Өчигдөр 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Өчигдөр 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Өчигдөр 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Өчигдөр 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Өчигдөр 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top