x

Д.Сумъяабазар: Эмч нарыг мэргэжлийн англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулна

Сонгинохайрхан дүүрэг бол Улаанбаатар хотын иргэдийн 30 орчим хувь нь амьдардаг том дүүрэг. Тэр ч утгаараа энэ дүүрэгт халдвар авсан иргэдийн тоо өндөр байгаа юм. Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө, нэг ч гэсэн иргэний амь насыг хамгаалахын төлөө хичээнгүйлэн зүтгэж байгаа эмнэлгийн салбарынхнаа удирдлага, арга зүйгээр хангахад нийслэлийн удирдлагуудын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна.

Иймээс Хотын дарга Д.Сумъяабазар СХД-ийн шинээр байгуулагдсан Нэгдсэн эмнэлэг болон  Баянхошуу амбулатори, мөн Эрүүл мэндийн төвийн  үйл ажиллагаатай танилцлаа.

СХД-ийн жишиг нэгдсэн эмнэлгийн барилга угсралтын ерөнхий төлөвлөлт, схемийг Голланд, барилгын ажлын зураг төслийг Солонгос, барилгын гүйцэтгэлийг Австри Улсын “Вамед” ХХК хийж, ашиглалтад оруулаад байгаа юм. Тус эмнэлэг нийт 264 нэр төрлийн 1133 тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй бөгөөд багаж хэрэгслүүд бүгд Европ стандартын шаардлагад нийцсэн байна. Нэгдсэн эмнэлэг гимодиализийн тав, өдрийн эмчилгээний хоёр, төлөвлөгөөт мэс заслын гурван өрөөтэй, өвчтөн тээвэрлэх зориулалтын цахилгаан шаттай аж. Энэ цахилгаан шат нь бусад эмнэлэгт байдаггүй. Энэхүү эмнэлэг хүүхдийн эмнэлэг дээр суурилан баригдсан учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна үйлчилгээний тоо чанараа нэмэн, 28 нэр төрлийн амбулаторийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд шүдний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Нэгдсэн эмнэлэгт 20 ортой эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг 2024 онд нээгдэхээр төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар СХД-ийн 11 хорооны жирэмсэн эхийн тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэгдсэн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Сэргээн засах тусламж, үйлчилгээг жишиг байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Мөн коронавирусийн халдварын үед өдрийн сэргээн засах тусламж үйлчилгээг хийж байна. Үүнд үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байгааг тус эмнэлгийн дарга Ц.Олонбаяр хэлж байлаа. Тус эмнэлгийн нэг онцлог нь тасаг болон амбулаторийн хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөтэй. Өвчтөнийг хагалгаанд бэлтгэж унтуулах явцаас зарим иргэн айдаг. Тэдгээр иргэнийг унтуулж, тайвшруулахын тулд хөгжим сонсгох үйлчилгээ нэвтрүүлсэн байна.

Мөн Монгол орны үзэсгэлэнт газруудын зургийг Итали Улсад захиалж хийлгэсэн бөгөөд тус зурган дээр нян үрждэггүй. Хагалгааны явцад камерын бичлэг хийж, мэс заслын эмч дэлгэцээр хагалгаагаа харж, бусад хүн хянах бүрэн боломжтой. Нэгдсэн эмнэлэгт хавдартай хүмүүсийг эмчлэх тасгийг байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн дотрын тасаг, мэдрэлийн тасаг, сэргээн засах уламжлалт эмчилгээний насанд хүрэгчдийн тусламж үйлчилгээний тасгийг нээх юм.   

Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан 193 хүнийг эмчилж байна. Хэдийгээр коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчилж байгаа ч ерөнхий эмчилгээгээ алдагдуулахгүйгээр ажиллаж байгаагаа тус эмнэлгийн дарга Ц.Олонбаяр хэлсэн. Цаашид эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагаанд гаднын стандартын дагуу, хүн өвддөг биш, өвдөхөөс урьдчилан сэргийлдэг нийгмийн эрүүл мэндийн хүрээнд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой ажиллаж байгааг мөн онцоллоо.

Хамгийн их хүн амтай СХД-ийн иргэдэд харьяаллын төрөх эмнэлэг байдаггүй. Зарим нь ЭХЭМҮТ-д, зарим нь 2-р төрөх буюу “Хүрээ амаржих газар”-т амаржиж байгаа. Төрөх эмэгтэйчүүд нэг газарт хянуулж, тэр газраа төрдөг дүүргийн эмнэлэгтэй болох асуудалд УИХ-ын гишүүн П.Анужин онцгойлон анхаарч байгаа бөгөөд цар тахлын хүнд үед улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчээ бүрэн дайчилж байгаа эмч сувилагч, эмнэлгийн бүх ажилчдад талархал илэрхийлсэн юм.

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НЗДТГ-тай хамтран  боловсон хүчнийг чадавхжуулах асуудалд онцгой анхаарах ёстой. Ялангуяа орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн эмчилгээ, оношилгооны дүгнэлтүүд англи хэл дээр гардаг. Тиймээс эмч нарыг анхан шатны англи хэл биш, мэргэжлийн англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулж чадавхыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол хамгийн чухал. Хотын Засаг даргын хувьд би энэ асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллана” гэлээ.  

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн нэг эмч өдөрт 25-30 жирэмсэн эхийг үзэх ёстой. Гэтэл ачаалал ихтэй үед 50-60 эхийг үзэж байгаагаас эхчүүд гомдол гаргадаг байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг үзэх таван эмч хэрэгтэй, мөн амбулаторийн тоног төхөөрөмж хуучирсан учир шинэчлэх шаардлагатай байгааг тус амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа онцолсон. Баянхошуу бүс түр оршин суугчтайгаа нийлээд 120 мянга гаруй иргэнтэй. Зүүн салаанд амьдардаг хүн хавдрын үзлэгт орохын тулд 1-р хороолол, Цамбагаравын эмнэлэгт очихгүйгээр Баянхошуу амбулаторид үзүүлдэг кабинеттай байх, мөн дотоод шүүрэл, дархлааны системээ үзүүлдэг байх хэрэгтэй юм. 21-р зуунд сахрын өвчин, дотоод шүүрлийн өвчин ихсэж байгаа. Чихрийн шижин өвчнийг чимээгүй тахал гэж нэрлэдэг. Иргэд энэ өвчнөө мэдэхгүй удаан явснаар хүндрүүлдэг байна. Баянхошуу амбулатори бэлгийн замын өвчин, дотоод шүүрэл, хавдрын үзлэг хийдэг болох зорилготой ажиллаж байна.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа “Баянхошуу амбулаторийн шинэ барилга 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн. Ингэснээр эмнэлгийн хүчин чадал гурав дахин нэмэгдсэн. Хуучин ахмадын тасаг гэсэн нэртэй 35 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 100-150 орны хүчин чадалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Амбулаторийн үйлчилгээндээ бид 25 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлэн болоод байна. Тусламж үйлчилгээний төрөл нэмэгдсэний хэрээр эмч, сувилагч, боловсон хүчний асуудал нэмэгдэж байна” хэмээн ярилаа.  

"Эмнэлгийн барилгад хайнга хандсан компаниудыг хар жагсаалтад оруулах хэрэгтэй"

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга 2020 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Карказ зураг” компанийн алдаанаас болж, гал тогоогүй хийгдсэн байна. Тус эмнэлгээр СХД-ийн 29, 30, 31 дүгээр хорооны иргэд үйлчлүүлэх ёстой. Иймээс дээрх компанийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулан, алдааг бүрэн засах хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн. Тэрбээр “200 ортой эмнэлэг гал тогоогүй байж болохгүй. Эрүүл мэндийн нэгдсэн төвийн үйл ажиллагааны стандарт, чанарын дагуу үйл ажиллагаа явуулах ажлын байр зайлшгүй шаардлагатай.

Сонгинохайрханчууддаа, ахмадууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмнэлгийн үйлчилгээг тэгш үзүүлэх ёстой. Үүнд нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч ажиллана. Эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлах, олон улсын түвшний чанар, стандартад нийцсэн, эмнэлгийн үйлчилгээ явуулах тохижилтыг заавал хийх ёстой. Цаашид барилгын салбарт, ялангуяа эмнэлгийн барилга, байгууламжийн ажилд хайнга хандаж байгаа компаниудыг хар жагсаалтад оруулж зарлах хэрэгтэй.

Мөн Баянхошуу дэд төвийг орчин үеийн шийдэл бүхий төв байхын төлөө бодлого гаргаж ажиллаж байгаа. Эмнэлэг үйлчилгээний ажлыг улам эрчимжүүлж орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, компьютерын дэмжлэг үзүүлнэ. Өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг үүрч гарч байгаа хүмүүс бол эмч, эмнэлгийн салбарын хүмүүс. Хотын даргын хувьд та бүгдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ковидгүй Улаанбаатарын төлөө, ковидгүй зуны төлөө хүчээ нэгтгэн ажиллахыг уриалж байна” гэлээ.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайхан “СХД-ийн Эрүүл мэндийн төвийн барилга нь стандартын бус, зочид буудлын зориулалттай барилга. Тус эмнэлэг СХД-ийн 33 хорооны 330 мянга гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. 28 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг чиглүүлэхэд хамтарч ажилладаг. Манай байгууллагаар долоо хоногт давхардсан тоогоор 2000 гаруй иргэн үйлчлүүлдэг” гэлээ.    

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар СХД-ийн Эрүүл мэндийн төвд хэдэн тоног төхөөрөмж шинэчлэх шаардлага байгааг нарийвчлан гаргахыг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ч.Өнөрсайханд үүрэг болголоо. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатайг онцоллоо 1 цаг 45 мин УИХ-ын дарга "хар жагсаалт"-ын асуудлыг цэгцлэхийг үүрэг болголоо 1 цаг 50 мин Баян-Өлгий, Ховд аймагт тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцаллаа 1 цаг 55 мин Х.Баттулга "АРА ОПЕН 2026" тэмцээний явцтай танилцлаа 1 цаг 59 мин Ирэх сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл тэгш, сондгойгоор зорчино 2 цаг 4 мин Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн харахыг Путинээс хүсэв 4 цаг 36 мин Жүдо бөхийн шилдгүүд Архангайд чуулж байна 4 цаг 43 мин П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрөг захидал авч байсан гэж хариулсан 4 цаг 47 мин Японд болсон газар хөдлөлтийн улмаас 13 хүн амиа алджээ 4 цаг 56 мин Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ? 5 цаг 0 мин Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн байгууламжийн штабын байрын ажил 85 хувьтай явагдаж байна 5 цаг 55 мин Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ 5 цаг 56 мин Саудын Араб дроны шинэ халдлагыг няцаав 6 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан Өчигдөр 15 цаг 17 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа Өчигдөр 15 цаг 07 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ Өчигдөр 14 цаг 43 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ Өчигдөр 14 цаг 37 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ Өчигдөр 14 цаг 32 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ Өчигдөр 14 цаг 25 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна Өчигдөр 14 цаг 21 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top