x

"Мэдээллийн урсгал" хэмээх найрын дараа: 100 чухал сэдэв ба 100 хоног

"Мэдээллийн урсгал" хэмээх найрын дараа

Уржигдар үдэш “100 чухал сэдэв: Монголын соёл, монголын баялаг: нэвтрүүлэг МҮОНТ, Монгол ТВ, TV9 гээд хэдэн телевизээр гарчээ. Олон нийтийн телевизийн бүр хоёр сувгаар нэгэн зэрэг. Хэрвээ ижилхэн нэвтрүүлэг гаргах бол тусдаа суваг байх хэрэг юун. Өчигдөр Засгийн газрын 100 хоногт зориулсан хэвлэлийн хурал болжээ. 2050 оны зөн билгээс эхлээд хов живийг хүртэл амжуулсан байна. Сэтгүүлчдэд шууд зааж зааварладаггүй ч аль зүгт харахыг ингэж хэлээд өгдөг. Найз нөхрөө ойрхон, дайснаа бүр ойрхон байлга гэсэн зарчмын үргэлжлэл. Зах зээлийн бус Засгийн газрын үл үзэгдэгч гар хэвлэл мэдээллийг залж байна.

Энэ арга хэмжээнд сэтгүүлчдийг нэр зааж урьсан гэнэ. Саяхан дөрвөн сэтгүүлчийг тусгайлан урьсан “Мэдээллийн урсгал” нэртэй найр шиг. Мартсанаас, арван өдөр үргэлжилсэн энэ шоугаар үзэгчид ердийн үед чаддаггүй юуг шинээр мэдэж авсан бэ? Юуг ч биш. Эсвэл хэн нэгэн албан тушаалтныг улайлгасан уу? Гарцаагүй байдалд оруулав уу? Сенсаац дэгдээсэн үү? Бас үгүй.

УИХ-ын гишүүн, Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы гэр бүл халдвар хамгааллын дэглэмийг арын хаалгадсан болон хүүхдийнхээ сургалтын төлбөрийн асуудлыг цайруулаад гарахад дөрвөн мундаг сэтгүүлч амаа ангайгаад өнгөрчээ. Тухайн өдөр баримт нотолгоогоо авчраагүй байж мэдэх тул маргааш нь нэхэж ярих болов уу гэтэл тэгээгүй. Зөвшөөрснөөс хазайх эрх чөлөө тэдэнд байгаагүй биз. Дараачийн хэдэн өдөр дарга сайд нартай хийсэн ярилцлагыг түүж харахад дөрвөн сэтгүүлч сүр бадруулан асах авч "Капитал" банкинд хадгалуулсан нийгмийн даатгалын мөнгө, Оюутолгойн гэрээ, тавдугаар цахилгаан станцын асуудлаар амаа таглуулчихав. Зайнаас баатарлагаар шүүмжилдэг нь хаачив? Л.Энх-Амгалан сайдтай ярилцах үеэр ШУТИС-ийн нэг байрыг нурааж яамны барилга босгох тухай асуулт тавихад цаадах нь өөрсдийг нь хөөргөөд эхлэнгүүт хариулт авахаа “таг мартчихаж” байгаа юм.

Харин "Монполимет"-ийн Ц.Гарамжавын эсрэг Өнөрцэцэг сэтгүүлч хэдий уурлаж цухалдсан ч баримт дахин дэлгэж, бүр уншаад өгч амжсан. Монгол банкинд төлөх ёстой гэдгээ өөрөө зөвшөөрч байсан, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон, 2016 онд УИХ-ын гишүүн болсных нь дараа эрсдлийн сангаас төлж хаасан баримтууд. Харин Хөгжлийн банкинд төлөх өрийн тухайд “Монполимет” том бөгөөд чадалтай (ганц хуульчтай биш хуулийн хэлтэстэй байж таарна) компани хэрнээ гэрээ хийж зээл авахдаа зах зээлийн жамаар өөрчлөгддөг ханшийг яахыг нягтлахгүйгээр гарын үсэг зурсан байна. Туйлын хариуцлагагүй. Хэрвээ хүнээс 1000 доллар зээлэхдээ төгрөгөөр авсан байсан ч буцааж төлөхдөө өмнөх ханшаар гээд 900 доллартой тэнцэх төгрөг өгдөггүй. Иймэрхүүгээр бухаж сурсан компани биш биз?

Бусад гурван сэтгүүлч Өнөрцэцэгийг дэмжсэнгүй. Ингээд сэтгүүлчийг муухай харагдуулсны араас Гарамжавыг “баялаг бүтээгч” нэрээр өмөөрч цайруулах кампани эхэлжээ. Баялаг бүтээгч гэхлээр заавал зөв байх албагүй. Ц.Анандбазар гэдэг цуутай баялаг бүтээгчийг санаарай. Юм л бол, хүүхдийн тоглоомын талбайг булааж, эсвэл цонх таглаж барилга барихыг хүртэл бүтээн байгуулалт гэдэг болжээ.

Мэдээллийн урсгалаар “үнэнийг хэлэх цаг боллоо” хэмээн сүржигнээд, нэг мэдэхэд шургуулсан бүгдийг сурталчилж өгсөн байх, эцсийн дүндээ ашиглуулснаа ч мэдэхгүй өнгөрч байх шиг. Тэгснээ мэргэжил нэгтнүүдээ “төр засагт тоож уригдаагүй байж” гэж Монгол телевизээр даналзжээ. “Хуваагаад захир” гэж үг буй.

Энэ бүгдийг Засгийн газар яаж чадаад байна аа? Мэдээж мөнгөөр. Төрийн байгууллагуудыг бага сага ч гэсэн нээлттэй болгодог шилэн дансыг үзэх юм бол хэвлэл мэдээллэлтэй хамтран ажиллах гэрээгээр дүүрэн. Харин хэвлэл мэдээлэл талаасаа бүрэн хаалттай. Бусад салбар аль хэдийнэ төчнөөн төгрөгийн хөрөнгө оруулалт авсан, зээлд багтсан, ашиг орлогоо тэгэж нэмэгдүүлсэн, цалингийн тоо хэмжээ гэж ярьдаг болчихоод байхад зөвхөн хэвлэл мэдээлэл яг социализмаараа, “юунаас ч хараат бус”, “зөвхөн иргэдийн мэдэх эрхийн төлөө”, “мөнгө чухал биш”, “мөнгөний төлөө ажилладаггүй” хэвээрээ.

2000-аад он гартал шар хэвлэлийн үе байв. Ерөнхийлөгч гадаад айлчлалдаа тэднийг дагуулж явдагсан. Хэдий муу нэртэй ч шар хэвлэлийн нийтлэлийн 90 нэлээн гаруй хувь нь үнэн байдаг. Гуйвуулдаг, дэвэргэдэг болохоос биш. Магнат хэмээсэн эздийг нь албан тушаалтнууд өөртөө элсүүлэх зарчмаар явж байсан. (Би сонин авдаггүй, сонины газрыг авдаг гэсэн хэллэг тэр үеийнх)

2000-аад оны эхний арван жилийн дундаас телевизийн бум эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг мэддэг Ерөнхий сайдаар МАН-ын Н.Энхбаярын үед буюу 2003-2004 онд TV5, TV9 (өөрийнх нь), харин Ц.Элбэгдоржийн АН-ын угшилтай SBN, NTV, C1 гээд сувгийн зөвшөөрөл авч нвтрүүлгээ эхэлсэн. Өргөн нэвтрүүлгийг мөнгөний машин болгоход саад болж байсан “сэтгүүл зүйн зарчим “хэмээх хаалтыг авч хаясан нь ТV5 телевизийн бий болгосон “Бизнес мэдээ” гэгч юм. Мэдээ, сурвалжлагаас эхлээд сэтгүүл зүйн бүх төрөл жанр, ямар ч нийтлэл нэвтрүүлэг төлбөртэй байж болно, тэгээд хэн төлбөр хийж захиалсныг хэлэхгүй байж болно гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн юм. Өнөөдөр олон нийтийн телевиз хүртэл тэр чигээрээ “Бизнес мэдээ”. Бүр “Цагийн хүрд”-ийн Зочны цагаар ороход 2 сая төгрөг, сурвалжлага хийлгэвэл нэг минут нь 100.000 гэсэн тариф баталчихаад сувгаа хиам шиг зүсээд зарж суугаа.

Хаалтын гэрээ байна, байхгүй гэж маргалддаг. Үүнийг эцэслэх цаг болсон: Хамтран ажиллах гэрээ бол хаалтын гэрээ юм. Жилийн гэрээ бол жилийн хаалтын гэрээ.

Нийтлэл, нэвтрүүлэг ба реклам сурталчилгааг зааглах тухай онол, зарчим аль хэдийнэ замхарсан. Хаа сайгүй нэр хаяг, эзэн биегүй нэвтрүүлгүүд. Үүний оргил нь “Мэдээллийн урсгал”. Хэвлэл мэдээллийг ашиглах арга улам нарийн, огт ул мөр үлдээдэггүй болсон байна.

P.S:

“Монполимет”-ийн Ц.Гарамжав сөрөг дайралтанд орж өнөөдөр мэдэгдэл гаргажээ. Гэхдээ Өнөрцэцэг сэтгүүлчийн дэлгэсэн эхний хоёр хэргийг алгасч хуулийн заалтууд зөрсөн гаалийн татварын маргааны хэдэн бичиг баримтыг дурдаад “.Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нэр төрд халдсан энэхүү бүдүүлэг үйлдэл нь Монгол улсын сэтгүүл зүйн салбарт өмнө тохиолдож байгаагүй, урт хугацаанд үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл бөгөөд санаа зорилготой, мушгин гуйвуулж, хэвлэл мэдээллийг ашиглан хийж буй хүчирхийлэл болох нь өдрөөс өдөрт тодорхой болж байна” хэмээн төгсгөжээ. Аймаар дүгнэлт шүү! Гэхдээ лав эхний хоёрыг няцааж чадахгүй байх. Ийм учраас үлдээсэн.

Д.Цэрэнжав /2021.05.11/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. PRADHAN (82.102.24.42)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2021 оны 05 сарын 18 | Хариулах
  • DR. PRADHAN (37.120.137.71)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443
    2021 оны 05 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 6 цаг 1 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 58 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 57 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 20 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 26 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top