x

АН-ын хоёр даргын тамганы дажинд шүүхүүд татагдан оржээ

АН-ын тамганы маргаан магадгүй ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжлэх бололтой. Энэ асуудлаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдоод байсан шүүх хурал өчигдөр гурав дахь удаагаа хойшлов. Шүүх хуралд О.Цогтгэрэлийн талаас 26 өмгөөлөгч ирсэн тул шинээр томилогдсон өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаагүй гэсэн үндэслэлээр шүүх хурлыг энэ сарын 13 хүртэл хойшлуулжээ.

Гэсэн хэдий ч О.Цогтгэрэлийн талаас “С.Эрдэнэд шинээр тамга олгосон УБЕГ-ын шийдвэр хүчингүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдлээ. О.Цогтгэрэл даргатай намд ашиглагдаж буй тамга цорын ганц хүчинтэй тамга мөн. Харин С.Эрдэнийн СЕХ-нд хүргүүлсэн материалууддаа дарсан тамга хууль бус болохыг шүүх тодотголоо” гэсэн мэдээллийг хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр бүтэн хоногийн турш тараав. 

Болсон явпал юу вэ гэвэл энэ оны нэгдүгээр сард АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, УДШ Ц.Тувааны нэрийг цахим бүртгэлээс хассаны дараа Ц.Туваан нь намын тамгыг аван зугтсан. Харин С.Эрдэнэ өөрийг нь “АН-ыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд”-ээр бүртгэсэн хуулийн этгээдийн гэрчилгээг барин АН-ын тамгыг дахин хэвлүүлж, тамганы шинэ дугаарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн юм байна.

Мэдээж Ц.Туваан нар С.Эрдэнэд тамганы шинэ дугаар олгосон УБЕГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан  шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гарган УБЕГ-аас шинээр олгосон тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг ч бас тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан болоогүй, шүүхээс ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд шүүх шийдвэрээ гаргах хүртэл С.Эрдэнэт олгосон тамганы үйлчлэлийг түр зогсоосон гэсэн үг.

Харин С.Эрдэнийн талаас шүүгчийн захирамжийг хууль бус хамаан үзэж, хүчингүй болгуулахаар хуульд заасан 7 хоногийн хугацаанд Давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүгчийн захирамжийг гуравдагч тал эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаснаар анхан шатнаас гаргасан шүүгчийн захирамж ч гэсэн түдгэлзэнэ. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ нарын тамгыг хүчингүй болгохын Давж заалдах шатны шүүхээр шийдвэр гаргуулах ёстой гэсэн үг. Гэтэл нөгөө тал нь шүүх хурлаа хийлгэхгүй хойшлуулаад байгаа нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм билээ” гэдэг шиг л юм болж байна.

Дээр нь тамганы дугаар олгосон УБЕГ-ын дарга, улсын байцаагч нарыг МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндонгийн туслахаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувийн компанид хүний нөөцийн мэргэжилтэн байсан гэх шалтгаанаар “МАН-ын гар хөл болсон байж болзошгүй” хэмээн үзэж, АТГ-т өгч буйгаа өчигдөр зарлав. Ширээн дээрээс унадаг байлаа ч ганцаараа унахгүй гэж үзэж байгаа бололтой. Нэгэнт маргаж байгаа хоёр талын хувьд байж болох л зүйл.

Ганц асуудал нь шүүгч яагаад шүүх хуралдаан хийлгүйгээр захирамж гаргасан бэ? Тэр тусмаа маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн ажиллагааг хүртэл түдгэлзүүлж, маргааныг улам томруулсан бэ? гэдэг асуулт. Эх сурвалжийн хэлснээр аливаа маргаанд хөндлөнгийн байр сууринаас хандаж, хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой шүүгч талуудын нэгтэй нь нууцаар уулзсан буюу утсаар ярьсан, "танай талд хөнгөн тусахаар шийдвэр гаргаж өгнө" гэсэн утгатай яриа хэлцэл хийсэн бичлэгийг С.Эрдэнийн талаас нотлох баримт болгон Давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн. Энэ шалтгаанаар захирамж гаргасан шүүгч нь Сахилгын хороогоор орж, шийтгэл аваад байгаа юм байна. 

Тэгэхээр АН-ын тамга атгасан С.Эрдэнэ, Ц.Туваан нарын маргаанд шүүх ч гэсэн эхнээсээ хутгалдаад явж байгаа бололтой. Уг нь бол шүүхийн захиргааны хэрэг маргаан таслах хугацаа дээд тал нь 60 хоног. Гэвч өнгөрсөн хоёрдугаар сард Давж заалдах шатны шүүхэд очсон маргааныг одоо болтол хэлэлцэгдэхгүй, хойшлуулсаар байгаад "Шүүх нөлөөнд автсан" гэдгээс өөр тайлбар олдохгүй л байна.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 42 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 49 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 22 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 28 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 54 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 17 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top