x

“Тахлын үеийн улс төр” буюу Ерөнхийлөгчийн сонгууль

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг СЕХ маргаашийн дотор олон нийтэд зарлана. Гэсэн хэдий ч нэр дэвшигчдийн нэрс бараг тодорхой болов. АН-аас С.Эрдэнэ, МАН-аас У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат нэр дэвших юм байна. Өрсөлдөж буй намууд бүтэн жил хуйнд нь нуусан сэлмээ сугалаад У.Хүрэлсүхийн хэлдгээр “гардан тулаан”-д орлоо. Хамгийн түрүүнд сэлмээ сугалсан хүн Х.Баттулга болов. Тэрээр таван сарын өмнө /өнгөрсөн оны арванхоёрдугаар сард/ УИХ-аар баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хориг тавилаа. Хуулиараа Ерөнхийлөгч хуульд хориг тавих хугацаа хууль батлагдсанаас хойш 14 хоног. Юу бодож хориг тавьсныг нь тааварах ч арга алга.

Энэ мэтчилэн хөл толгой, эрэмбэ дараагаа алдсан “тахлын үеийн” улс төр дахиад нэг сар гаруй үргэлжлэх байх. Нэр дэвшигчид ээлж дараагаар тодорч эхэлснээсхойших сүүлийн долоо хоногийн хугацаанд иргэд лав ХӨСҮТ-өөс өдөр тутам зарлаж байгаа халдварын тохиодлын тоо мянгаас давсан, буурсан талаар хэлэлцэхээ больсныг анзаарсан байх. Энэ чигээрээ үймж, улсаараа талцаж нэг сар “зодолдоод” сонгуультай золгоно доо.

Уг нь бол улс төрийг соёл бүхий оронд сонгогчидоо хүндэлдэг намууд бол нэр дэвшигчдээ тодруулах гэж бараг бүтэн жилийн ажил болдог. Аль нам хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь бараг жилийн өмнөөс тодорхой болчихсон, нийтээрээ тэр хүнийх нь тухайн шүүн хэлэлцээд дууссан байдаг. Ардчилал, олон намын систем бий болоод 30 гаруй жил болж байхад манай намуудад тийм соёл, төлөвшил бий болоогүй нь бидний аз дутсан хэрэг байх л даа.

Ардчилал, чөлөөт сонголтын тухай хамгийн их ярьдаг АН гэхэд ердөө дөрвөн жилийн өмнөөс нам дотроо сунгаа явуулж эхэлсэн. Сүүлд зарласан хоёр ч сунгаа нь цар тахал төдийгүй намын дотоод тэмцлээс болж хошиг шогийн үзэгдэл шиг юм болов. Намын дотоод тэмцэлсээд байх ч юмгүй, Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэг ганц хүний хэтийдсэн шуналаас болсон хэрэг. Гээд нэг хүний өрсөн тоглоомонд намаараа нурж унаж байна гэдэг улс төрийн намын хувьд хэр их доройтсоны л тэмдэг дохио л доо. Тамгаа булаалдаж хэрэлдэж хэрэлдэж хоёр талд нэр дэвшүүлсэн чинь нэг нь АН-аас гараад дөрвөн жил болсон хүнийг АН-д огт байгаагүй хүнтэй өрсөлдүүлж байх. Нөгөө тал нь баахан нэр дэвшигч гаргаж ирснээс сүүлийн мөчид “нэр дэвшихээр огт төлөвлөөгүй байсан” намын дарга нь гэнэт орж ирээд нөгөөдүүлээ цэвэр ялж гэх мэт.

Эсрэгээрээ МАН гэтэл У.Хүрэлсүхийгээ Бага хурлын 369 гишүүнээр 100 хувь гар өргүүлээд, дээр нь МАХН -аар дэмжүүлээд сонгуульд орж байна. Таван хүн нэр дэвшихэд У.Хүрэлсүхээс бусад нь нэг ч санал аваагүй байна гэдэг энэ намд ч гэсэн “лидерийн хомсдол” гэдэг зүйл нүүрлэсний тод жишээ. Хэнд тамга, эрх мэдэл байна, түүний хөлд бултаараа очиж сөгдөж мөргөдөг болж. Яг Н.Энхбаярын үе шиг. “Хаан шалдан байна” гэж хэлэх зоригтой нэг ч хүн энэ намд алга. Н.Энхбаяр нь У.Хүрэлсүхийгээ “Хэлсэндээ хүрдэг хүн” гэж тодорхойлсон нь иргэд, сонгогчдын эрх ашгийн үүднээс гэхээсээ илүү “Надтай тохирсон наймаа тохироогоо мартуузай” гэсэн сануулга байх. Товчхондоо нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчин гэдгээс өөрөөр нэг нь нөгөөгөөсөө дээрдэхээр зүйл алга.

Ийм нэг “сонголтгүй” сонгуулийн өмнө иргэд дахиад тулж ирлээ. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбатын хувьд уг хүнийг нь шүүмжлэх аргагүй ч нам нь хэний дохио зангаагаар хөдөлдөг билээ гэдэг ойлгомжтой. УИХ-д суудалтай болсноос хойш бүтэн нэг жилийн турш ХҮН-ын дарга МАН-ын “кондоом” шиг л явж ирсэн. Энэ удаад ч гэсэн хэний эсрэг хэнтэй өрсөлдөх вэ? гэдэг наймаа тохироогоо бараг хийчихсэн болов уу.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 48 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 55 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 6 цаг 4 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 28 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 34 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 7 цаг 0 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 8 цаг 0 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 23 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 29 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top