x

Нийгмийн даатгал ба Монгол хүний амьд явах эрх

Даатгалын үйл ажиллагаа нь хувь хүний хариуцлага төдийгүй иргэн хүний амьд явах баталгаа болж өгдөг. Ингэж хэлэхээр хүмүүс гайхаж магадгүй юм. Хүн хөдөлмөрлөж байгаад ажлын бүтээмж буурч өндөр насанд хүрлээ. Яаж цаашдаа амьдрал ахуйгаа авч явах мөнгө яаж олох бэ? Хөдөлмөрийн бүтээмж муутай настай хүнийг хэн ч ажилд авахгүй, авахдаа дургүй. Монгол хүн болгон хангалттай хэмжээний хадгаламжтай, хураасан хөрөнгө бий болгож чадахгүй байсаар тэтгэврийн насанд хүрдэг. Монголд тэр тусмаа хөдөлмөрийн үнэлэмж, муу, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаараад хөдөлмөр эрхлэгчдийн 5 ч хүрэхгүй хувь хадгаламжтай байдаг. Ийм нөхцөлөөс үүдэн ахмад настны тэтгэврийн систем, мөн халамжийн тогтолцоог бий болгосон.

Тухайн тэтгэврийн систем нь одоо ид ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нуруун дээр байх бөгөөд тэтгэврийн сангийн үлдэгдлийг ажил олгогчид бүрдүүлж өгдөг. 1990 оноос хойш мөнгөний ханшны уналт өндөр, Монгол төгрөгийн ханшны үнэгүйдэх үзэгдэл дээд цэгтээ хүрсэн. Үндсэндээ дийлэнх нь ажил олгогчийн нуруун одоо байгаа тэтгэврийн тогтолцоо явж байна гэсэн үг юм. Ажил олгогч байхгүй бол ажилтан гэж байхгүй. 1990 оноос хойш хувийн хэвшил Монгол улсын нийт иргэдийн амьжиргааг сайн муу хэлүүлэн залгуулж явж байна. Нийгмийн даатгалын хураамжийн орлогыг сан болгож ТЭД бүрдүүлж өгнө, ТЭД хурааж иргэдээс цуглуул өгнө, хүний өмнөөс НД-ийг 5 сангийн орлогыг 50 хувийг мөн өөрөөсөө гаргана. Төлж чадахгүй бол торгууль алданги төлнө, өр нь ТЭДЭНД үлдэнэ, компанийн дансаа ч хаалт тавиулдаг байсан.

Дээр дурдсанаар даатгал бол хариуцлага юм гэж хэлэхдээ санаандгүй хэлсэн зүйл биш юм. Хүн өндөр тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл даатгалын хураамжийг /шимтгэлийг/ өндөр төл, битгий даатгалаа тасалдуул, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай сайн авахыг хүсвэл, даатгалын хураамжаа /шимтгэлийг/ өндөр төл, битгий тасалдуул гэдэг зарчим үйлчилдэг. Тэтгэврийг тооцож бодохдоо 5 жилийн тэтгэврийн дунджийг 45 хувиар бодоод энгийн байгууллагаас тэтгэвэрт гарсан бол 20 жилээс дээш ажилласан жил бүрийг 1.5 хувиар /хуучин 1,7% байсан/ бодож 45% дээр нь нэмж олгоно. Жишээлбэл:

Иргэн Доржийн 5 жилийн дундаж цалин 500,000 төгрөг гэж үзье. Улсад 40 жил ажилласан, нас нь 60-тай гэвэл,

Тэтгэвэр бодогдох цалингийн дундаж: 500,000 төгрөг

20 жил ажилласан оногдох тэтгэвэр:45%=225,000 төгрөг

Нэмэгдэл 20 жилийг 1,5%иар: 30%=150,000 төгрөг

Улсын баатрын нийт тэтгэврийн хэмжээ: 425,000 төгргийн тэтгэвэр авах нь.

Ажилласан жил бага, нас нь тэтгэврийн насанд хүрээгүй бол бүр бага тэтгэвэр авах нь байна. 40 жил ажиллана гэдэг 20 наснаас 60 нас хүртлээ тасралгүй хөдөлмөр эрхэлнэ гэсэн үг. Гудамж талбайд улс төр хийж байгаа нөхцөлд ажилласнаар тооцохгүй /сайн дураар нийгмийн даатгал төлж байгаагүй бол/.

Ийм тэтгэвэртэй баатар маань олон эм хэрэглэдэг бол хөнгөлөлттэй эмэнд арай гэж хүрэх бөгөөд юу идэх, юу өмсөх бэ гээд бусад хэрэгцээнд нэг төгрөг илүү гаргаж чадахгүй, амьд байх баталгаа муутай гэсэн үг. Одоо үед 400 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадууд өндөр тэтгэвэртэй дээ орно.

ТЭТГЭВРИЙН ДУНДЖАА ӨНДӨР БОЛГОХЫН ТУЛД ӨНДӨР ЦАЛИН, ӨНДӨР НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛНӨ ГЭСЭН гэж ойлгох хэрэгтэй.

Өндөр төлөхийн тулд сайн цалин, эсвэл сайн дурын даатгалыг хураамжийг нэмэх шаардлага үүсэж байна. Энэ зөвхөн тэтгэврийн даатгал дээр яригдах асуудал бол биш. Эрүүл мэндийн даатгалын тал дээр яригддаг зүйл. Санаандгүй "амьд явах эрх" гэж нэрлээгүй. Даатгалын системээр эрүүл мэндийн системээ тэтгэдэг, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулдаг, иргэдийнхээ урьдчилсан үзлэг хяналтыг сайжруулах ёстой. Тиймээс хөгжингүй орнууд даатгалын менежер буюу даатгалын байцаагч эрүүл мэнд, амь насны өндөр даатгалтай иргэдээ, эрсдэлтэй спорт, эрсдэл үүсэж болзошгүй зүйлүүдийг байнга сануулж, эмнэлгийг урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд байнга хамруулж байдаг. Давхар хяналт хийдэг эмнэлэг, оношилгооны төвүүдийн тоног төхөөрөмж, үйлчилгээ, чадавх сайжирдаг. Нэг санхүүгийн зөв систем тогтоход бүх салбарыг үйл ажиллагааг тэтгэж явдаг сайн талтай.

Олон нийтийн сүлжээнд элдэв хандив тусламжийн маш их постуудыг өдөр болгон харж байгаа. Дийлэнх нь эрүүл мэндтэй холбоотой. Манай эрүүл мэндийн даатгалын систем сайн байсан бол бид хэдэн хүнээ санхүүгийн боломжгүйгээс аюулт өвчнөөр хайртай нэгнийгээ алдахгүй байх байсныг бодоод үзэх хэрэгтэй. Хэчнээн хүн чанартай тоног төхөөрөмжтэй өндөр хөгжилтэй орнуудруу эмчилгээнд явж эмнэлгийг үйлчилгээ авч болох байсныг, урьдчилсан сэргийлэх үзлэгээр хэдэн иргэдээ эрт оношлох байсныг бодох ёстой юм.

Монголд харьцангуй олон даатгалыг компаниуд үйл ажиллагаа явуулж, авто тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгчийн хариуцлагын даатгал дээр бараг оршин тогтнох шахуу болж байна.

Монголын даатгалын компаниуд тэр өндөр үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээг төлж чадахгүй дааж чадахгүй гэж бодож магадгүй юм. Даатгал нь эрсдэлийг бууруулах тараан байршуулах, давхар даатгах, хамтарч даатгал, даатгалын бирж гэх мэт олон арга хэрэгслүүдтэй, түүгээрээ дамжуулан даатгаж чадах санхүүгийн ГОЁ СИСТЕМ.

Төр хэдийг гоё амлаад эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж чадахгүй, байгаа мөнгөө халамжаар тараана, нэгдсэн холыг харсан бодлого байхгүй. Ард түмэнд ч адилхан сонголтоо өнөөдрийн гурил будаагаар хэмжинэ. Тиймээс даатгалын систем бол амьд явах баталгаа шүү. Өндөр насанд хүрээд олигтой тэтгэвэр авч чадахгүй, хэдэн хөнгөлөлттэй эмэнд, түлээ нүүрсэндээ хүрвэл хүрээд дуусна. Тэр үе ээ бод. Эрүүл мэндийн үйлчилгээг хүн амьдралдаа нэг ч авахгүй байна гэж байхгүй ээ. Тэр үедээ чанартай үйлчилгээ авахаа БОД.

Энэ нийгмийн даатгалын тогтолцоогоо сайжруулахгүй бол МОНГОЛ ХҮН АМЬД ЯВАХ БАТАЛГАА БАЙХГҮЙ ШҮҮ...

С.Лхагважав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 43 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 50 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 5 цаг 59 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 23 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 29 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 55 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 55 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 18 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 24 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top