x

Шударга ёсны ухралт болсныг МАН-ын дарга хүлээн зөвшөөрөв

Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, тус намын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр 100 хувийн саналаар дэмжжээ. Удирдах зөвлөлийн 29 гишүүн эс гэхэд Бага хурын 369 гишүүнээс нэг нь ч эргэлзэлгүйгээр нэг хүнийг дэмжинэ гэдэг улс төрийн намын хувьд “үхэл” ойртсоны шинж. Үүнээс өмнө МАН-ын түүхэнд хэзээ ийм статистик гарч байсангүй. Социализмын үед хүртэл АИХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн дүн 100 хувьтай гарч байгаагүй юм. Хэдийгээр нэр дэвшигч нь ганцхан, сонголт байхгүй сонгууль ч гэлээ. Гэхдээ "сонгууль юм шүү" гэдгийг харуулахын тулд албан ёсны мэдээ нь ядаж 100 хувьд хүргэдэггүй байлаа.

Харин энэ удаа МАН-ын Бага хурлын гишүүд өрсөлдөгчгүй нэр дэвшсэн цор ганц нэр дэвшигчээ 100 хувийн саналаар баталсан нь ардчиллын 30 жилийн түүхэнд анхных болов. Энэ намд нэг хүний дарангуйлал бүрэн тогтсоны бат нотолгоо.

Гэвч “Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна” гэж хэлсэн энэ хүн өөрийнх нь засаглалын жилүүдэд шударга ёсны ухралт болсныг хаа очиж хүлээн зөвшөөрчээ. “Хууль шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөө рүү шилжүүлэн атгадаг, гэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж ард иргэдийг тамлан зовоодог, улс төр эдийн засгийн зорилгоор хэргийг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдэл” гэсэн МАН засагласан жилүүдтэй шууд давхацдаг. Ц.Элбэгдоржийн бий болгосон гэх "хонгилыг" нураахын оронд хонгилын түлхүүрийг шилжүүлэн авч явснаа ч хүлээн зөвшөөрөв. Хүлээн зөвшөөрөхөөс ч аргагүй юм, Х.Баттулга гэдэг ганц хүнд хаяглаад орхивол алдас болно. Хуулийнхныг хонгилдоход хүргэсэн эзэд нь ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа шүү дээ. Тэд л шүүх, прокуроруудыг хуулийн үндэслэлгүйгээр халж солих эрх мэдлийг өөртөө авч, хуулийн байгууллагыг гар хөлөө болгосон.  

Тэрнийх нь үр дүнд С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан нар хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрээд шоронд сууж байгаа. Тэрнийх нь үр дүнд эрх мэдэл, албан тушаал, улс төрийн нөлөөгөө ашиглаж ЖДҮХС-гаас тэрбумаар нь зээл авсан МАН-ын 43 гишүүн ямар ч ял хариуцлага хүлээлгүй эрх дураараа, эргэж сонгогдоод явж байгаа. У.Хүрэлсүх өөрөө ч үүний хариуцлагыг нь хамт үүрэлцэх ёстой хүний нэг. /Төрсөн дүүдээ ЖДҮХС-гаас зээл авч өгчихөөд "ЖДҮ зээл авсан гишүүдийг дахиж нэр дэвшүүлэхгүй" гэхээр зээлтэй гишүүн байтугай хажуугаар өнгөрсөн нохой хүртэл инээнэ биз дээ/

Харамсалтай нь МАН-ын дарга бусад хүмүүсийн ой өөрийнхтэйгээ адилхан боддог бололтой. Саяхны явдал шүү дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш сарын дараа Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ЖДҮХС-гийн санхүүжилтэд 72 тэрбум төгрөгийг нэмж суулгасан байдаг. Төсвийн жил дуусахаас хоёрхон сарын өмнө. Тэр мөнгийг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох кноп дарсан МАН-ын 43 гишүүнд тэнцүү хуваарилсан байдаг. Ажлаа аваад удаагүй байсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “гишүүдийн нэртэй тэрбумын" тухай өөрийн амаар анх дэлгэсэн ч одоо амаа хамхиад У.Хүрэлсүхэд хүчин зүтгэж байгаа. Хууль хэнд үйлчилдэг, хэнд эс үйлчилдэгийн бодит нотолгоо энэ.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсныхаа хариуд УЕП М.Энх-Амгалан “хонгилын прокурор” нэр зүүгээд албан тушаалаасаа зайлуулагдсан. Оронд нь тавьсан Б.Жаргалсайхан прокурор ЖДҮ зээлтэй гишүүдийн асуудлыг нэг ч удаа хөндөж тавиагүй. Хонгилын түлхүүрийг шилжүүлэн авсан түүх ч ийм. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын "найзан дундаа" дарсан эрүүгийн гэмт хэргүүд үүгээр тогтохгүй. Тийм атал өнөөдөр гэнэт сэрээд “хувь хүн засагладаггүй хуулийн засаглалтай” нийгмийн тухай ярьж эхэлсэн нь “”чоно махнаас гарах”-ын л үлгэр болж байна. Хүнийг юу хийх вэ гэдгээс нь гадна юу хийсэн бэ гэдгээр нь үнэлж болдог юм" гэж Н.Алтанхуяг гуайн хэлсэн алдарт үг бий.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 5 цаг 44 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 5 цаг 51 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 6 цаг 1 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 6 цаг 24 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 6 цаг 30 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 6 цаг 57 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 7 цаг 56 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 8 цаг 19 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 цаг 26 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 8 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top