x

Хоёр чонын аль нь дийлэх-сүрэгт ялгаагүй

Ерөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй. Би залхталаа бичсэн. Х.Баттулга: идэж уусан, гадны ашиг сонирхлыг дэмжиж мега төслүүд гацаасан, түүний үрэн таран хийсэн хөрөнгө хэдэн тэрбум доллароор яригдана. У.Хүрэлсүх: засгийн эрх булаасан, ждүчдээр хүрээлүүлж, түрэмгий бүдүүлэг авираар хууль гишиглэсэн, хоёул тус тусынхаа намын боловсролтой ахмад лидерүүдээ шоронд хадсан. Энэ хоёрын нэг Ерөнхийлөгч болбол бүр оодорно. Тиймээс хоёуланг зайлуулаад хоёр нам шинэ хүн дэвшүүлээд өрсөлдүүл. Мунгинасан эх орноо өөд татах лидер хоёр намд бий. Эх оронч сэтгэл, мэдлэг боловсрол, ёс зүйгээр Х.Баттулга, У.Хүрэлсүх нам дотроо их доогуур дугаарлагдах хоёр. Харин яагаад жанжилж чадсан нь хачирхалтай.

У.Хүрэлсүх хуулийн цоорхой ашиглаад Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй болгож дөнгөв. Хуулинд гажуудал байсныг арилгасан нь зөв. Одоо Х.Баттулгын хариу барих ээлж. Хуулинд бүдрэх байтугай унах нүгэл У.Хүрэлсүхэд бишгүй бий. Та хоёрын тэмцэл ялагчгүй төгсвөл та хоёрын хожмын ланчиг багасахаас гадна ард олон-маниуст сэхэх горьдлого айсуй. Та хоёрын хэн нь ч дийлэхгүй шувтарвал та хоёрын намд, улсад, цаашилбал хүн амд өөдлөх боломж гарна. Та хоёрын аминцар сөргөлдөөний нэг тал З.Энхболд, Л.Болд, Н.Алтанхуяг, Д.Бямбасүрэн, Р.Гончигдоржоос эхлээд нүүрээ нуудаг троллууд, нөгөө тал Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан болон араас нь шордон хожигч Ц.Нямдорж нар шүү дээ. Эрх мэдэлд шунагч та хоёрын тэмцэл ард олонд нэмэргүй. Улстөрийн явцуу зодоон чинь нам дотроо супер дэвжээндээ дуусвал олонд хал балгүйсан. 

У.Хүрэлсүхийн троллыг чи дүрвэл чамайг Х.Баттулгын тролл зөрүүлээд бүлнэ. Хоёул үхвэл эх орныхоо төлөө амиа зольсон баатар гэгдэхгүй. Нэг нь хулгайчийн төлөө, нөгөө нь хулигааны төлөө бие биеэ алсан хоёр мунхаг гээд хэн ч тоохгүй. Ер нь уулын цаанаас “хош” гэдэг нүүрээ нуугчид, иргэний дайны эрсдэл тулгарвал өмдөндөө харвах амьтад. “Түрүүчийн цус түрий дүүрлээ. Намайг амьд дээр намын батлах салгаад аль” гэх дайны эхний буун дуунаар түрийгээ дүүртэл чацга алдсан онигоог 1940-өөд оны монголчууд зохиосон нь одоогийн нүүрээ нуугч эх орончдод таарч буй. Тиймээс троллуудын хараалаар иргэний дайн гарахгүй. Монголчууд хэдий харанхуй ч гэлээ очиж очиж тэр хоёрын төлөө тэгж тэнэгтэхгүй. Гэвч сонгуулийн синдромоор боохой дагасан хэрээнүүд гуагалж л таарна.

Монголчууд МАН, АН-тайгаа хамтарч хуулийн зөрчилгүй сонгууль явуулаад, эрүүл ухаантай нэгнийг Ерөнхийлөгчид залаад ковидоо давж, эдийн засгаа сэргээх биз. Сонгогч-олон минь, гол хоёр намын гишүүд минь тийм өчүүхэн хоёр амьтны төлөө зодолдвол шившиг. Арсалдсан хоёр чонын аль нь дийлэх ялгаагүйг-хонь л мэддэггүй байх. Хүн бол мэднэ. Сонгогч та хонь уу хүн үү? Эцсийн гуйлт АН, МАН хоёр тараа таниулсан хоёроосоо өөр цэвэр хүн даруй дэвшүүлээч. 3-4 намын нэр дэвшигчдээс арай өргөн сонголт хийе.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (192.82.88.230)
    Сонгогч
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (192.82.88.230)
    Энэ 2н эрх мэдлийн төлөөх тулаанд иргэд оролцохгүй монголчууд хэрсүү болсон
    2021 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 6 цаг 45 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 6 цаг 52 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 2 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 25 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 7 цаг 31 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 7 цаг 58 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 8 цаг 57 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 21 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 9 цаг 27 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 9 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top