x

Р.Гончигдорж: ЦЭЦ УИХ-ын хууль тогтоох эрх мэдэл рүү халдах боломжгүй

Академич Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Зарим иргэдээс Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж Үндсэн хуульд байгааг бичээгүй нь Үндсэн хууль зөрчлөө гэх мэдээллийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэлт гаргалаа. Энэ талаар таны байр суурийг тодруулмаар байна?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 3.1.2, 5.4 гэсэн хоёр заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн Хуулийн Цэц дүгнэжээ. Тухайн заалтуудыг дэлгэрүүлж харвал, 3.1.2-т “ “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг” ойлгоно гээд, 5.4-т “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид сонгогдох эрхтэй” гэж томьёолжээ.

ҮХЦ дүгнэлтдээ эдгээр заалтаас тодорхой хэсгүүдийг нь түдгэлзүүлснээр 3.1.2-т “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг” ойлгоно гэж, 5.4-т “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн томьёололтой болж байгаа юм.

-Тэгвэл зөвхөн нэг удаа сонгогдоно гэсэн үг нь ороогүй юм байна шүү дээ?

-Тийм. Ингэж хуульд нэмэх тухай шийдвэр Үндсэн хуулийн Цэцээс гарах боломжгүй. Хэрэв тэгвэл Үндсэн хуулийн Цэц УИХ-ын хууль тогтоох эрхэд халдсан буюу Цэц хууль тогтоогч болж Үндсэн хуулиа зөрчих болно. Цэцийн эцсийн шийдвэр гарвал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2 болон 5.4 дэх хэсгүүд дээрх томьёололтой л болно.

УИХ ямар нэг өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагагүй бөгөөд түдгэлзүүлсэн хэсгүүд хасагдах нь редакцийн шинж чанартай өөрчлөлт юм. Учир нь дээрх заалтууд дахь Монгол Улсын Үндсэн хууль гэсэн эшлэлд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага нь багтаж байгаа юм.

-Цэц тэгвэл тэр заалтуудыг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм байна гэж ойлголоо?

-Энд л гол зөрчилт байдал (парадокс) байгаа юм.

Цэц мэдээлэл гаргагчдын хуульд оруулахыг хүссэн “зөвхөн нэг удаа сонгогдоно”гэдгийг оруул гэвэл УИХ-ын хууль тогтоох эрхийг булаачих гээд тэгж болохгүй болохоор дээрх редакцийг л хийхийг шаардсан дүгнэлт гаргахаас өөр аргагүй болчихоод байгаа юм.

-Яагаад ийм парадокс үүсчихсэн юм бэ?

-Ерөнхийлөгчийн сон-гуулийн тухай хууль нь Үндсэн хуулийн зохих заалтыг эшилсэн болохоор энэ хуулиас Ерөнхийлөгч байсан, байгаа хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болох эсэх талаар хариулт гарахгүй. Нөгөө талаас дээд шүүх хуульд тайлбар хийдгийн адил манай Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд шууд тайлбар хийдэггүй, зөвхөн маргаан шийдвэрлэх замаар Үндсэн хуульд нийцээгүй, зөрчилдсөн хуулийн заалт, хэсгийг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгодог. Товчхон хэлбэл, уг асуудлыг шийдэх маргааны объект нь сонгуулийн хууль биш болохоор л тэр.

-Ерөнхийлөгч байсан, байгаа иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж шийдэгдээгүй гэсэн үг үү?

-Цэцийн дүгнэлтийн түвшинд энэ асуудал шийдэгдээгүй, УИХ ч шийдэх үүрэг Цэцээс хүлээгээгүй, бас тийм нэмэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулах боломжгүй. Учир нь энэ хуулийн 81.1-ээр энэ хуульд нэмэлт оруулахыг хориглосон. Харин мэдээлэл гаргагчдын “барьцаад” байгаа үгүүдийг хуулийн заалтуудаас хасаж байгаа нь ҮХЦ-ийн эрх мэдлийн асуудал юм.

-Тэгээд шийдэгдэх боломжгүй юм уу?

-Аль нэг УИХ-д суудалтай намаас Ерөнхийлөгч байсан, эсвэл байгаа иргэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандахад түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан үед уг маргаан үүснэ. Гаргасан маргааныг Үндсэн хуулийн 66.2.2-оор Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэнэ. Ингэж л шийдэгдэнэ.

-Та энэ жил ээлжит сонгууль болох ёсгүй, 2023 онд сонгууль болох ёстой гэж үздэг. Цэцэд гаргасан гомдал тань юу болж байгаа вэ?

-Хүлээгээд л байна. Нэгдүгээр сарын 29-нөөс хойш Цэцийн саяны асуудалд гаргасан дүгнэлтийн үндэслэх хэсэг дотор Үндсэн хуулийн 30.2 дахь “Ерөнхийлөгчөөр...иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “зөвхөн нэг удаа сонгоно” гэж салгаж авч үзсэн байна лээ. Тэгэхээр “зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэдэг нь мөн салгагдаж буюу одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил гэдгийг хүлээн зөвшөөрөх үндэслэл тэнд харагдаж байна.

Одоогийн улс төрийн хурцадмал байдал, цар тахал өргөн тархаж байгаа энэ үед Үндсэн хуулийн Цэц миний гомдол, мэдээллийн дагуу хурдхан шийдвэр гаргаж сонгууль зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлж, улмаар хүчингүй болгож шийдвэрлээсэй гэж хүсч сууна. Би одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зургаан жил болгох гэж зүтгээд байгаа юм биш ээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт л ийм болгосон юм шүү. Буруу гэж бодвол нэмэлт, өөрчлөлт, түүнд шилжих хавсралт хуулийг л дутуу дулимаг хийж гэж ойлгоорой. Үндсэн хуульдаа бүрнээ нийцүүлж, Үндсэн хуулиа мөрдөх ёстой шүү дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 5 цаг 53 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 6 цаг 5 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 6 цаг 13 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 6 цаг 18 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 7 цаг 4 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 7 цаг 10 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 7 цаг 25 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 7 цаг 40 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 8 цаг 53 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top