x

Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?

Ц.Анандбазар “Мэргэ ван” компаниараа Шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг концессийн шууд гэрээгээр өөрийн болгож авч байсан түүх бий. Тодруулбал Ерөнхийлөгчийг 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй нэгэн санамж бичгийг байгуулсан. Энэ бол шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг бөгөөд энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байв. Яагаад гэвэл тэрхүү концессийн эзэмшич нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани байв. Үүний дараахан Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжгүй хууль бусаар зурчихлаа гэж салбарынхан нь шүүмжлээд дийлээгүй юм даг.

Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан боловч тэр нь биелээгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв. Хачирхалтай нь Засгийн газрын хуралдаан дээр уг төслийг танилцуулахаар бичигдсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэх нь тэр. Хажуунаас нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүний үгийг дэмжив. Ингээд уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унав”. Тухайн үед Засгийн хурлынбосгоор яагаадсалбарын сайдынх нь зөвшөөрөөгүй асуудал орж ирэв гээд танхимын сайд нараас эхлээд тэднээс эх сурвалжтай хэвлэлийнхэн хүртэл гайхаад хоцорч билээ. Нээрээ яагаад Зам тээврийн хөгжлийн сайд нь хаяагаа манах мэт тэгтлээ “зай барив”? Үүнд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх яаж нөлөөлөв? Яагаад Ж.Бат-Эрдэнэ сайдыг “Ц.Анандбазартай уулзаарай” гэв, Ц.Анандбазар МАН-ын, Засгийн газрын “дарга” нь юм уу, гайхалтай байгаа биз?

Үүний дараа Ц.Анандбазар Засгийн газар дотор эрэл хайгуул хийсээр Үндэсний хөгжлийн газрыг “барьж авчээ”. Өөрөөр хэлбэл дараагийн Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан уг асуудлыг оруулж ирээд 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 223 дугаар тогтоол батлагдсан.Энэ энэ талаар тухайн үед УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр “Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ" гэсэн мэдээллийг Төрийн ордонд хийсэн.

Мэдээж үүний дараа шууд гэрээ байгуулж хууль зөрчсөн гэдэг асуудал үүсч дээр нь УИХ-ын сонгууль хаяанд ирсэн болоод ч тэр үү, 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 87 дугаар тогтоолоор тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэйгээр цуцалсан байдаг юм. Тэгээгүй бол эрхэм нэр дэвшигчдэд тун ч халтай зүйлийг дэлгэх байв.

Яг энэ үеэр Ц. Анандбазарын бас нэгэн булхай ил болсон.“МИАТ” ТӨХК-ийн дэд захирлаар эрх баригч МАН-ын генсекийн тодорхойлолттойгоор томилогдоод байсан Нямаагийн Энхбаатар 2018 оны долдугаар сарын 23-ны өдөр буюу “дээрх шууд гэрээ хийсэн өдрөөс хойш 14 хоногийн дараа баривчлагдав. Хэвлэлүүд түүнийг“Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шадар туслах нь...” хэмээн бичиж байсан. Гол шалтгаан нь дээрх шууд гэрээтэй, аль эсвэл “Сод Монгол”-ын “МИАТ” компанид шатахуун нийлүүлэх тендерт бага үнэтэй орж ялаад дараа нь үнээ нэмдэг нь зальт арга барил, үүнтэй холбоотой авлигын асуудалд холбогдуулж шалгасан уу гэдгийг шат шатандаа тас нууцалсан ямартай ч тэрбээр нэг сар орчмын хугацаанд саатуулагдсаны дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Сонирхолтой нь авлига авсан хэргээр Н. Энхбаатарыг баривчлагдсан яг тэр өдөр Ц.Анандбазар хил давж нисчихээд хоёр сар нам гүм болсон нь анхаарал татаж билээ.

Энэ бол цуцлагдсан концесс нь. Засгийн газрын шууд гэрээ байгуулах тухай тогтоолыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэгтэйгээр хүчингүй болгосон. Энэ нь Ц.Анандбазарын шинэ нисэх буудалд шатахууны эзэн суух гэсэн хүсэл, ашиг сонирхол зогсоох биш дээ. Ингээд Засгийн газрын 2020 оны 14 тоот тогтоолоор “Эрчист ойл” гэдэг төрийн өмчит компани байгуулсан. Тус компанийн захирлаар Замын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан Т.Занаширын хүү З.Ширзана томилогджээ. Энэ асуудал одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас санал авахаар хүргэгдээд байгаа аж.

Ц.Анандбазарын эх оронч “санаачилгаар” баахан гадаадын хөрөнгө оруулалт хийнэ гэх “Эрчист ойл” төрийн өмчит компанид уг нь төслийн 50 сая ам.доллар нь хангалттай, илүү хөрөнгө олж ирээд оруулж будилуулаад байх шаардлагагүй  билээ. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Оросын нэг компаниар тус компанид хөрөнгө оруулалт хийлгэхээр зүтгэж яваа бололтой. Гэтэл уг төрийн өмчит компанийн мэдэлд очсон шатахуун түгээх төхөөрөмж нь 50 сая ам.долларын үнэтэй, 2000 шоо метр шатахуун хадгалах дөрвөн ширхэг танктай, тэдгээрээс онгоцны талбай руу татсан шугам гэхчлэн холбогдох өмч хөрөнгөтэй, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын төслийн доторх төсөл юм шүү дээ. Харин Ц.Анандбазар “Танай тэр хоолой бүдүүлэг болхи, тиймээс хоолойнууд дундуур нь нарийн хоолой дахиад явуулна, 10 сая ам.долларын хөрөнгө оруулалт Оросоос оруулж ирнэ” гэдэг хэвээрээ байгаа нь ажиглагдсаар байх юм.

Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Н.Энхбаатарыг МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдох гэж буй гэхчлэн тухай хэвлэлүүд бичиж эхэлсэн нь ойрын өдрүүдэд биелэлээ олж томилогдох магадлал өндөр байна. Хэрэв томилбол У.Хүрэлсүх МАН-ын даргаар ажиллаж байгаа тохиолдолд Н.Энхбаатар авлигын хэрэгт нэр холбогдсон, нэг сар хоригдсон зэрэг нь огт хамаагүй МАН-ын удирдлагад ажиллах л юм байна гэдгийг батална. Тэгэхээр авлига авсан гэгддэг нь, дамжуулсан гэгддэг нь, өгсөн гэгддэг нь бүгд цогцолж хэн ч шударга шүүхээр шүүлгэхгүй, хэний ч баримт материал тэднийг гүтгэсэн гэгдэж “дардан замаар” Ц.Анандбазарын бизнес урагшлах ёстой аж. Өөрөөр хэлбэл Ц.Анандбазарын авлигад Н.Энхбаатар хамаатай байвал, мөн авлигынх нь үзүүрт У.Хүрэлсүх байвал АТГ яах ч үгүй юм бололтой. Учир нь АТГ-ын удирдлагыг томилох эрх нь хүртэл эрх баригч Засгийн газарт ирчихсэн шүү дээ. Төр толгойноосоо, МАН уураг тархинаасаа авлигаар өтчихжээ. Тэд "хамтдаа чадсан" шигээ хамтдаа буруудах, уруудах ёстой. Үүний төлөө иргэд, сонгогчид чадах бүхнээ хийх болно.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Элбэгдоржийн “хэрэг” 1 цаг 38 мин Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... 1 цаг 49 мин Монголд ирэх гадаадын жуулчдын тоо 35 хувиар өсжээ 1 цаг 58 мин Болгарын Цэргийн түүхийн музейн 110 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ 2 цаг 1 мин Энэ оны 6-8 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарлаа 2 цаг 2 мин Ургамал, газар тариалангийн хүрээлэнд хөрсний нүүрстөрөгч тодорхойлох багаж хүлээлгэн өглөө 2 цаг 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 2 цаг 6 мин Өмнөговь аймагт "Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих" аян эхэллээ 2 цаг 6 мин Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэж эхэллээ 2 цаг 7 мин Өнөөдөр болох хэвлэлийн хурал, арга хэмжээнүүд (2026.05.06) 3 цаг 56 мин Говь-Алтай аймагт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа 3 цаг 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 57 мин УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороод 3 цаг 58 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 3 цаг 58 мин Тавдугаар сарын 6-ны өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ 4 цаг 1 мин Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 18 цаг 12 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 18 цаг 15 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 18 цаг 16 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 18 цаг 17 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 18 цаг 17 мин
iИх уншсан
Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул... Япон улсын тусламжаар бүтээсэн байгалийн ухааны сургалтын хэ...
Top