x

Метрийн систем хэзээ анх батлагдсан бэ?

Метрийн систем хэзээ анх батлагдсан бэ?

Хэмжилт (эртны Франц хэлээр mesurement) бол аливаа объект болон үйл явдлыг тоогоор илэрхийлж буй хэрэг юм. Энэ нь байгалийн шинжлэх ухаан, технологи, эдийн засаг ба тоон судалгаа шинжилгээ зэрэг олон шинжлэх ухааны тулгын чулуу болдог. 

Жин, уртын хэмжээний нэгдсэн системийг XVIII зууны хоёрдугаар хагаст Францын ШУА боловсруулан бүтээж уртын нэгжийн хэмжээг метр гэж нэрлэн системийг өөрийг нь метрийнх гэж нэрлэсэн байв. Систем зөвхөн метр дээр үндэслэгдэн түүнээс бусдыг нь тогтоожээ. Талбайн нэгжийн хэмжээг квадрад метр, жингийн хэмжээг  килограмм гэж тогтоожээ.

Метрийн системийн хэмжилтэд шилжсэнийг Францын хувьсгалын ололт гэдэг ч ер  бол түүний суурийг XVI Людовик хаан тавьжээ. 1791 оны гуравдугаар сарын 30-нд Үндэсний ассамблей Францын Шинжлэх ухааны академид байгалийн үзүүлэлтүүд дээр тулгуурласан  үндсэн хэмжилтийн нэгжүүдийг бүтээх үүрэг өгчээ. Тусгай комисс байгуулсан байлаа. Шинэ системийг хүлээн автал улс орныхоо хувьсгалын замбраагүй байдлыг янзлах хэрэгтэй байсан ба дөрвөн жил шаардагджээ.

Францын эрдэмтдийн дэвшүүлснээр 1 метр гэдэг нь Дэлхийн экватороос, Парис хотыг дайран Умард туйл хүрэх зайн 1/10,000,000-тэй тэнцүү хэмжээг үндэс болгон авчээ. Энэ стандартыг дэлхий даяар 1960 он хүртэл хэрэглэгдсэн бөгөөд, 1983 онд Жин, хэмжүүрийн нэгдсэн бага хурлаас (The General Conference on Weights and Measures): 1 метр нь үнэмлэхүй вакуум орчинд, 1/299,792,458 секундэд гэрлийн туулах зайтай тэнцэнэ гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолтыг одоо мөрдөж байгаа билээ.

1795 оны Дөрөвдүгээр сарын 7-нд Францын Үндэсний Конвент Метрийн системийн хэмжигдэхүүнийг нэвтрүүлэх тухай хуулийг баталжээ. Хожим метр ба килограммын цагаан алтан жишгийг бэлтгэсэн ба Францын үндэсний архивт хадгалагддаг. Метрийн системийг эхнээс нь олон улсынх гэж бодсон учраас үндэсний ямар нэгэн хэмжээтэй нэгж нь таардаггүй. Метрийн системийн давуутай тал нь түүний аравны нэгийн деци, санти, милли, дека, гекто, кило гэсэн угтвартай үзүүлэлтүүд болдог.

"“...километр ба мириаметр нь замын уртыг хэмжих үндсэн хэмжигдэхүүн болон мянган метр ба арван мянган метртай тэнцэх болно...” (1795 оны дөрөвдүгээр сарын 7-нд батлагдсан Францын хуулийн зургадугаар заалтаас)".

Тэр үед километр нь ганцхан Францад замын хэмжигдэхүүн болж байсан бол 200 жилийн дараа дэлхийн бараг бүх орнуудад хэрэглэгдэх болсон байна.

Метрийн системийн нэгжийг харуулсан 1800 оны гар зургууд

Франц дэлхийд хамгийн анх удаа 1837 оны хуулиар Метрийн системд шилжжээ. Энэ систем зөвхөн 1875 онд Метрийн конвенци гарч ирснээр олон улсын чанарт оржээ. Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд (сгс) системээс илүүтэйгээр метр-килограмм-секунд (мкс) систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон.

Олон улсын нэгжийн систем (франц Le Système international d'unités нэрний хураангуй нь SI буюу Монголоор СИ) - метрийн системийн орчин үеийн хувилбар. СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг.

Сонирхолтой баримтууд: 

  • Хамгийн анхны уртын хэмжээнүүд нь хүний биеийн хэсгүүдийн хэмжээгээр тогтоогдсон, алга, хуруу, тохой, алд гээд л эрт дээр үеэс хэрэглэгдэж иржээ.
  • Английн дюйм эхлээд эрхий хурууны өргөнтэй тэнцэж байгаад 14-р зуунд II Едуард хаан овъёсын дараалан тавьсан гурван үртэй тэнцэх тухай зарлигаар өөрчлөгджээ. Фут нь хөлийн улын дундажаар, ярдыг бүсээр хэмжинэ. Кубит гэж тохойн хэмжээ юм. Англичууд өнөөдөр ч уртыг футаар хэмждэг. Тэр нь 30,48 см, Дюйм нь 2,5 см – тай тэнцэнэ. Ярдын урт нь 91,44 см болдог.
  • Эртний Ромд холын зайг алхамаар хэмждэг байсан ба 2000 алхам нь цаашдаа нэг миль буюу 1,609 км болжээ.
  • Метрийн системийн үндэс нэг метр нь 39,37 дюймтай тэнцдэг.
  • Хөлөг онгоцны хурдыг тогтооход секторын лаг гэх гурвалжин самбрыг олсонд уян ашигладаг. Олсыг тодорхой  зайгаар  зангидсан байсан ба самбрыг усанд хаяад зангилаануудын хоорондын зайг туулснаар хөлгийн хурдыг тогтоодог байв. Хагас минутын дотор хичнээн зангилаа хураагдсан байхаар нь хурдын тодорхойлох бөгөөд Энэ хэмжилтыг “зангилаа” гэх. Хэрэв зангилааг далайн милийн зайтай зангидсан бол (жишээлбэл, 1/120 миль) хурдыг миль/цагаар тогтоож болно.
  • Карат нь эвэрлэг модны зомгол  ба түүний хэмжээгээр жин ба хэлбэрийг мөн алтны цэврийг тогтоодог.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 6 цаг 54 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 0 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 9 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 7 цаг 51 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 22 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 10 цаг 43 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 4 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 11 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 21 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 11 цаг 29 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 11 цаг 34 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 36 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top