x

Сэтгэл санааг шаналган зовоох эрүү шүүлт ингэж явагддаг!

Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.

***

Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэнг 1937 оны 7 дугаар сарын 10-ны өдөр буюу Ардын хувьсгалын ойн баярын урд өдөр баривчилж, мөн оны 11 дүгээр сарын 26-нд буюу Улсын бага хурлын даргаар сонгогдсон ойн өдөр нь буудан хороосон. Түүнийг цаазалсан өдөр нь Монголчуудын хувьд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхт ойн өдөр юм. П.Гэндэн нь лам нарыг хүйс тэмтрэх тухай Сталины даалгавраас татгалзсан гэх ялтай. 

***

Ерөнхий сайд Ананд (Агданбуу)-ын Амарыг 1941 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буюу Ардын хувьсгалын 20 жилийн ойн өдрөөр Зөвлөлтийн тройкагаар оруулан Москвад цаазын ял өгсөн. А.Амарын “Монголын төр үнэнчээр зүтгэсэн хүндээ халтай” гэх үг түүхэнд үлдсэн. Монгол Улсын 11, 12 дахь Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарын удирдагчдыг улсын баяр наадам, улс тунхагласны ойн өдрүүдийг тохиолдуулан зориуд баривчилж, цаазалж байсан нь Монгол үндэстний сэтгэл зүйг нухчин дарах, мохоох гэсэн коммунист Зөвлөлтийн дээрэнгүй үзлийн илрэл байсан, үүнийгээ ч тэд нуудаггүй. 

***

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Монгол Улсыг хорлон сүйтгэх террорист гэмт хэрэг үйлдсэн гэж олон нийтэд ойлгуулан сүр дуулиантай эрүүгийн хэрэг үүсгэсний эцэст автомашин албандаа худалдан авсан гэх даржин хэргээр ял өгсөн. М.Энхсайханыг ялласан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн дагуу 15 хоногт багтаан танилцуулах байсан ч хугацаа хэтрүүлэн 1 сарын дараа 65 насных нь төрсөн өдрөөр хорих ангид нь биечлэн гардуулсан. “Төрсөн өдрийн бэлэг” байгаа онож тэр оройдоо М.Энхсайханы даралт ихсэн бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн. 

***

Шадар сайд асан Да.Ганболдыг ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож байсан өдөр нь дуудаж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Хууль хүчний байгууллага 2 жил гаруй хугацаанд түүнийг нууцаар мөрдөн шалгасан боловч хулгай хийж, хувьдаа хөрөнгө завшаагүй тул буруутгах нотлох баримт олдоогүй. Да.Ганболд нь ардчиллын анхны алтан хараацайнуудыг хилсээр яллаж байгааг зүгээр харж сууж чадахгүй эсэргүүцэн олон нийтэд үгээ хэлж эхэлмэгц гэрчээс шууд яллагдагч болгон хэргийг шүүхэд шилжүүлсэн. 

***

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэргийн тоо 461. 

Монгол Улсын 27, 30 дахь Ерөнхий сайдуудын 6 жилийн зайтай үйл явдлуудыг хүчээр нэг хэрэгт нэгтгэн, хэрэгт ач холбогдолгүй элдэв баримт нэмж оруулах, давхардуулах байдлаар хавтасны тоог 461 болгон шүүхэд шилжүүлсэн. Энэ бол иргэдийн хэлж заншсанаар хуучны Ганц худаг буюу одоогийн цагдан хорих 461 дүгээр ангийн дугаар. Хэрэгт холбогдсон бүх Ерөнхий сайдууд болон ажлаа хийж явсан жирийн албан хаагчид шүүхийн өмнөх шатанд 461 дүгээр хорих ангид 2 сарын хугацаанд хоригдсон байсан нь шархан дээр давс үрэх мэт сэтгэл зүйн дарамт үүсгэсэн. Хожим шүүхээр яллуулсан бүхэн 461 дүгээр хорих ангид хоригдсон төдийгүй зарим нь өнөөдөр ч жил гаруй хугацаанд энэ хорих ангид ял эдэлж сууна. 

***

Гэм буруугүй бол гэмт хэрэг болохгүй. Дубайн төлөвлөгөөг баталсан хэрэгт буруутгагдсан иргэдийн гэм буруугийн санаа, сэдэл, зорилгыг нотолж чадахгүй болмогц прокуророос урьд эрхэлж байсан ажлаар нь гүтгэж эхэлсэн. Тухайлбал, нэг нь албан бичиг өгөхийн тулд Тагнуулын дарга байснаа татварын дарга болсон, бусад нь урьд өмнө олон улсын байгууллагад зөвлөхөөр ажиллаж байсан гэх мэт хүн үнэмшимгүй төсөөллөөр буруутгав. Прокурорынхоор бол Монголын төрд олон улсын хэмжээний туршлагатай, сайн мэргэжилтнүүд зүтгэж болохгүй юм байх. Хувийн ямар ч ашиг сонирхлоо гүйцэлдүүлээгүй атлаа улсаа хорлох гэсэн “ухаан муутай супер лиг” гэж байх уу. Ийм уран сэтгэмжтэй улсын яллагч хүн уран зохиол бичвэл илүү амжилтанд хүрэх биз. Нотлох баримтаар хүнийг яллах байтал уран зөгнөл, таамаглал, хардалтаар хэнийг ч яллаж болохгүй. Тэгээд ч Да.Ганболдыг буруутгахад прокурорын уран сэтгэмж нь сох дутсан. 

***

Иргэн Б.Бямбасайханыг шоронд хоригдож байх хугацаанд эхнэрт нь Монголын төр алдарт эхийн одон гардуулсан. Эр нөхрийг нь хилс хэрэгт ял шийтгэчихээд эзгүйд нь эхнэрт нь шагнал өгч тавлаж байгааг харахаар зохиолч С.Пүрэвийн 1937 оны их хэлмэгдүүлэлтийн тухай өгүүлэх Усны гудамж романы Өлзиймаа гэх зовлонт эмэгтэйн дүр өөрийн эрхгүй бодогдож, өр эмтэрнэ.

***

Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдийн хөрөнгө, орлогын мэдээлэл нь хавтаст хэрэгт бэлээхэн байдаг. Шүүх нь шүүгдэгч нарын санхүүгийн байдлыг мэдсээр байж 3 хоногийн дотор 10 тэрбум төгрөг авчирж шүүхийн дансанд тушаахгүй бол цагдан хорино гэж байгаа нь 72 цагийн хугацаанд сэтгэл зүйн гүн дарамтанд оруулсан бусармаг үйлдэл болсон. Шүүхээс биелэгдэшгүй даалгавар өгч шүүгдэгчийн сэтгэл зүйг шаналган тохуурхаж байгааг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ.

***

Шүүхээс шүүгдэгчийг цагдан хорих шалтаг, мөн бах таваа хангах хэрэгсэл болгосон 3 хоногт 10 тэрбум төгрөг тушаах даалгаврыг зөрчсөн иргэдээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг нь сорчлон ялгаж цагдан хорьсон. Иргэд сонгогчид, нам эвслийн итгэлийг өвөрлөн сонгуульд өрсөлдсөн эдгээр нэр дэвшигчид нь мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулах нь бүү хэл хамаг муугаараа хараалгаж, шоронгийн торны цаана сэтгэл зүйн дарамтанд шаналж суух давхар ялтай үлдсэн. Монголын шүүх нэр дэвшигчийн хуулиар олгосон баталгаа руу нулимсан.

***

Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх. 

***

Шүүх хурал эхлэхтэй зэрэгцэн зөвхөн тухайн улс төрийн хэрэгт шүүгдэгч нарыг зөөх зорилготой хуягласан машиныг хурлын танхимын цонхон доор сойхоо хэзээ ч мартахгүй. Энэ бол хорих ял авах нь урьдаас тодорхой төдийгүй дээд газраас ял захиалга ирсэн хэрэгт шүүгдэж байгаа гэдгийг ил тодоор илэрхийлэн тохуурхаж байгаа үйлдэл. Шүүгдэгч нарын сэтгэл зүйг дарамтанд оруулахын тулд хуягласан машин нь шүүх хуралд уяатай мэт сахиж өнжинө. Тухайн өдрөө шүүх хурал дуусахгүй бол хуягт машин шүүхийн байрыг орхин явж, маргааш хурал эхэлмэгц ирж хүлээлгийн горимд отно. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэх зарчим цаасан дээр л үлдчихээ юу?

***

Хилсээр ял шийтгэж хэлмэгдүүлэх мөртөө сэтгэл ханахгүй, нэмээд буруутгагдсан иргэдийнхээ сэтгэл санааг нь шаналган эрүүдэн шүүж, янаглан хорлох ажиллагааг ямагт сүүдэр мэт дагуулж явдаг нь коммунизмын харгис технологи балраагүйн шинж.

***

Улс төрийн хэрэгт хэлмэгдсэн иргэдэд нийтлэг шинж бий. Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн анхдагчид болон эдийн засгийн тусгаар тогтнолын төлөө томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлсэн, гацаанаас гаргасан, гуравдагч этгээдийн буюу гадаадын хөрөнгө оруулалтыг татсан гэх мэт. Эдгээр эх орончдыг ял шийтгэн бусдад нь сургамж болгох нь хэнд ашигтайг хэлүүлэх юун.

***

Гэмгүйг мэдсээр байж гүтгэж харлуулдаг гэрч, шинжээчээс эхлээд мундаг хэрэг илрүүлсэн мэт өөрийгөө хуурах мөрдөгч, прокурор, шүүгч нар нь хуулиасаа улайм цайм нүүр буруулсан. Гэмгүй иргэдийг гэр бүлийнх нь хамт нус нулимстай нь хольж, шар махтай нь сар жилээр хатаачихаад хоолойгоор нь яаж хоол давдгийг чөтгөр бүү мэд! Хэрэг хийгээгүйгээ мэддэг хэлмэгдсэн хүний харуусал, шаналал хэзээ ч сэтгэлийн гүнээс нь арилдаггүй. Төлөөсгүй зүйл гэж үгүй. Хилсээр бусдыг хэлмэгдүүлчихээд өөрөө үйлийн үрээсээ мултарсан түүх Монголд бүү хэл дэлхийд байхгүй. Эхнээсээ юу болж байгааг харж байгаа байх. 

***

Хилсээр ял шийтгэхийн тулд сэтгэл санааг шаналган зовоох санаатай эрүү шүүлтийн үйлдлийг шүүхэд хууль бусаар нөлөөлөхийн нэгэн адил гэмт хэрэг гэж үздэг. Энэ бүхэн “санамсаргүй тохиолдол” гэж итгэхийг туйлаас хүсэвч арай л олон давтагдахын зэрэгцээ бас өөрийн гэсэн зүй тогтолтой байгаа нь нэвт үнэртээд байна. 

***

Хуульч Б.Баяраа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Бодол (59.153.115.135)
    Ийм зэвүүн аргаар хүнийг болон ард нийтийг сэтгэл зүйн дарамтанд оруулдаг коммунизмаас үлдсэн арга барилтай хуульчдаас салах цаг ирэх л байхдаа.
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Mongol (172.58.140.39)
    Jonhuu ch jonhuugaa hutgaj ba da uneheer bolobsrolgui hun ch hol yabahgui de 2jenkog holiod bazaad enhsaihanii tald hurehguu byambasaihanii hemjeend ch ochihgui
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 10 цаг 29 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 10 цаг 34 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 12 цаг 17 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 12 цаг 31 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 13 цаг 36 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 14 цаг 23 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 14 цаг 41 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 16 цаг 46 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 18 цаг 30 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 18 цаг 57 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 21 цаг 39 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 21 цаг 50 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 22 цаг 6 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 22 цаг 18 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 22 цаг 24 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 22 цаг 30 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 22 цаг 34 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top