x

Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов

Өнөөдөр АН-ын даргын сунгаанд оролцож буй нэр дэвшигчдийн сурталчилгааг өчигдөр хаасан. Маргааш АН-ын гишүүд тус намын даргыг сонгох сонгуульд саналаа өгөх ёстой.

Хоёр тусдаа зарлагдсан, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр сонгуулийн нэг нь цаасаар, нөгөө нь цахимаар явах ёстой. Ц.Тувааны талд дөрөв /О.Амартүвшин. О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа/, С.Эрдэнийн зарласан сонгуульд таван нэр дэвшигч /М.Тулгат, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Ц.Уртнасан, Ч.Өнөрбаяр/ нар өрсөлдөж байгаа.

Сануулахад эхний дөрвөн нэр дэвшигч энэ сарын 4,5-нд бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан. Хорь гаруй хоног сурталчилгаагаа хийчихсэн. Харин сүүлийн таван нэр дэвшигчийн хувьд 19-нд нэр дэвшигчээр бүртгүүлж, 20-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад 21-нээс сурталчилгаагаа эхлүүлсэн. Сурталчилгааны хугацаа ердөө зургаа хоног байсан гэсэн үг.

Сүүлд бүртгүүлсэн нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хугацаа богино байгаа нь сул тал болж байсан бол маргааш болох санал хураалтад сонгуулийн систем буюу цахим санал хураалт тэдний давуу тал болж эхэллээ.

УОК-ийн шийдвэрээр маргааш өглөө 06.00 цагаас эхлэн халдварын тархалт өндөртэй аймгуудад /Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Увс/ бэлэн байдлын зэргийг ахиулж “улаан” түвшинд шилжүүлэхээр болсон. Энэ шалтгаанаар дээрх аймгуудад цаасаар авах сонгуулийн урьдчилсан санал хураалт явуулж эхэлснийг АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга асан И.Мөнхжаргал /Ц.Тувааны тал/ мэдээлжээ. Товчхондоо цаасаар авах санал хураалт хоёр өдөр үргэлжилнэ гэсэн үг. Энэ нь намын гишүүдийн дунд эргэлзээ үүсгээд байна.

Харин С.Эрдэнийн талаас зарласан цахим сонгуулийн хувьд орон зайн хязгаарлалт байхгүй тул гишүүд өөрсдөө хүсвэл хөндлөнгийн ямар нэг нөлөөгүйгээр 100 хувь саналаа өгөх боломжтой. Саналыг гар утасны аппликейшн, вэбээр болон гар утаснаасаа шууд буюу мессежээр өгөх гурван хувилбартай. Гишүүд өөрт боломжтой нөхцлөөр байгаа газраасаа саналаа өгнө гэсэн үг.

Харин аль сонгуулийн дүнг Дээд шүүх бүртгэж авах нь дараачийн буюу шүүхийн асуудал болж хувирна. Хэдийгээр намын тамга С.Эрдэнэд бий боловч сонгуулийн дүнгээ албажуулж, шүүхэд бүртгүүлж чадаагүй тал нь заавал гомдол гаргаж таарна. Шүүхийн маргаан даамжирвал АН ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй байх магадлалтай. Тэр нь ч бараг дээр болж байх шиг.

Сануулахад, өнгөрсөн пүрэв гаригт /2021.03.25/ АН-ын дарга С.Эрдэнэ нэгэн цочмог мэдэгдлийг хийсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгатай хамаатай байв. Ерөнхийлөгчийн шахалтаар хуулийн байгууллага өөрийг нь жил тойрон шалгаж, эргэн тойрных нь хүмүүсийг барьж хорьсон, хийгээгүй хэрэгт гүтгэж яллагдагчаар татсан тухай. Мөн энэ сарын 1-ний өдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд дуудаж, прокурорт өргөдөл гаргуулсан, гурван цагийн дараа Ерөнхийлөгчийн шадар туслах түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон бичгийг өмгөөлөгчид нь гардуулсан. Сая гурав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 22-нд дээд шатных нь прокурор хэргийг дахин сэргээсэн, энэ хооронд ДСХ-ны дарга асан И.Мөнхжаргал нарын хооронд ямар яриа хөөрөө болсон тухай.  

Өөрт нь тохоод байгаа хоёр хэрэгт С.Эрдэнэ хамаатай эсэх нь хуулийн асуудал боловч харин тэр хэргүүдийг Ерөнхийлөгчийн даалгавраар хааж, нээж байгаа нь бол факт. Энэ ажил бүр өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн гэхээр С.Эрдэнийн АН-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч, Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр томилсон үетэй давхцаж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард товлогдсон байсан АН-ын дараачийн даргыг сонгох сонгууль өнөөдрийг хүртэл хойшилсон нь ийм шалтгаантай байж ч болох юм.

Ямартай ч С.Эрдэнийн хувьд АН-ыг хуваах гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ц.Туваан нартай эвлэрэхгүй гэдгээ энэ мэдэгдлээр зарлачихлаа. Сонгуулийн дараа АН хоёр хуваагдах нь тодорхой болов. Х.Баттулга ба Анти Баттулга гэдэг хоёр нам үүсэх юм байна. АН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх нь бүр хоёр, гуравдугаар асуудал боллоо.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 28 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 35 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 45 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 8 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 14 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 41 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 40 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 4 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 10 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top