x

Эрдэнэ, Туваанаа зайлуулаад МАН-ыг ялаач ээ

Би АН гишүүн биш л дээ. Тэхдээ өрөвдөөд байхын энэ намыг, бас арай галзуурч байна уу даа гэж бодоо байхын МАН-ыг. Тэгээд ийм юм бичиж байгаа шүү. Буруугаар ойлгоно уу зөөөр ойлгоно уу ёстой та нарын дур даа. Ямарч байсан гарчиг л уншдаг залхуу хүмүүст зориулаад нийтлэл шиг юмныхаа гол агуулгаар гарчиг өгчлөө. Гарчиг сайхан байх нь сошлд сайхан явхын цондон байдаг даа.

Онигоо шиг болсон явдал

  • За аль АН-даа байна. Эрдэнэ үү Туваан уу?
  • Жинхэнэ АН-даа байгаа
  • Жинхэнэ нь хэнийх нь юм бэ? Эрдэнэ үү Туваан уу?
  • Аль нь ч бишээ
  • Юу вэ 3 АН байгаа юм уу?
  • Би өөрөө ч учираа олохгүй байна.

Нүдний булай

АН одоо байж боломгүй шалаар нэг болсон нам болжээ. Хоёр даргатай болж нүдний булай, хоёр дарга нь Эрдэнэ Туваан нүдний булай, дээд шүүх дээр очиж маргаанаа таслуулж нүдний булай, дүрэмээ хуурамчаар хийж нүдний булай, хоёр тамгатай болж нүдний булай, хоёр сонгууль зарлаж нүдний булай ер нь булай болж болох бүхнээр л доошоо орж булай болцгоож байна.

Сунгаа

Сунгаа гэж нэг сайхан юмтай. Тэгсэн тэр сайхан юмаа бүүр гутамшиг хагарал тэмцэл болгож хувиргаад байгаа нь АН. Нийлж байгаа мэт сонгуулиа зарлаад сонгуульдах болсон чинь дахин хоёр хуваагдаад хоёр өөр өдөр сунгаагаа зарлаад, эргээд уулзаж бариад нийлж байгаам шиг болж ирсэнээ эргэж салсанаа зарлаад. Байж байгаад нэг өдөр сонгуулиа зарласан ч нийлээгүй хоёр талд өөр өөр нэр дэвшигчидтэй байж этр. Энгийн хүн байтугай маш ухаантай хүн ч эргэлзэхээр үйл явдалууд болж байх шиг. Сонгууль нь бас нэг нь цаасаар, нэг нь цахимаар. Бүүр албаар ингээд байгаам шиг.

Нэр дэвшигчид

Харин хаа очиж авах ганц юм нь энэ. 30 жил болсон хөгшин ах нар байхгүй дандаа залуу буюу дунд үеийхэн. Тэр тусмаа дандаа гайгүй хүмүүс(Гүндалайг оруулаагүй болно). Гэхдээ л дөрөв болон таваараа хуваагдаад нэр дэвшцэн. Эрдэний тал илүү байгаа юм нь 5 нэр дэвшигчтэй  (Гүндалайг оруулсан болно), Тувааных 4 нэр дэвшигчтэй.

Эрдэнэ болон Туваан

Аль нь илүүгүй аль нь ч дутуугүй намаа самарч яваа хоёр хүн. АН-хан харин даргаа гэж хүндлээд дагаад явцгаагаад байх юм. Алалцаж зодолдоод аваад хаячихаар характертэй хүмүүс дээ уг нь АН-хан. Яагаад ч юм энэ хоёроос ухаантай хүмүүс дагаад бие биедээ салаавч өгөөд байгаа нь гунигламаар.

Одоо

Одоо Эрдэнэ Туваан хоёр бол эвлэрхээсээ өнгөрсөн эвлэрэхчгүй юм байна гэдэгээ өнгөрсөн хугацаанд харуулцан. Нам нь сүйрч байхад л бие биендээ том том салаавч өгсөөр байгаа нь тэр. Тэхээр энэ хоёроос салахад ганцхан хоног үлдлээ. АН гишүүн бүр очиж тэр цахим болон цаасан сонгуульд нь давхар саналаа өгөөд хоёр дарга сонгоод ав. Тэгвэл энэ Эрдэнэ Туваанаасаа салаад дахиж энэ хүмүүсийг харахгүй болно. Дараагын дарга болох хүмүүс харьцангуй ойлголцоод эвлэрчихээр хүмүүс нэр дэвшиж.(Гүндалайг хэлээгүй).

Эвлэрч гарч ирээд Жэнкогоо дэвшүүлнэ үү Бат үүлээ дэвшүүлнэ үү хэн нь хамаагүй нэг цул болж байгаад энэ МАН-ыг ялж үзүүлээч. АН чинь ерөнхийлөгчийн сонгуульд ялдаг нам биздээ. Тэхгүй бол энэ Эрдэнэ Туваантай лав эвлэрэхгүй, эвлэрэхгүй бол сонгуульд ялахгүй. АН-ы гишүүдээ та нарт МАН нэг давраад байгаам шиг санагдахгүй байна уу.

Gump /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 7 цаг 19 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 7 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 7 цаг 36 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 7 цаг 59 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 8 цаг 5 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 8 цаг 32 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 9 цаг 31 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 9 цаг 55 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 10 цаг 1 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 10 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top