x

Генерал Б.Хурцын мэдэгдэл ба С.Зоригийн аллагын хэргийг буцаах нь

ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц хэвлэлд ярилцлага өгчээ. Түүний энэ ярилцлага хэргийг гогцоог Хууль зүйн сайд асан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ХЭГ-ын дарга Ц.Нямдорж руу хөтөлсөн байна. Тэр энэ тухай “Ц.Нямдорж бол хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн хүн” хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн С.Зоригийн аллагын хэргийг баллуурдахын төлөө бүх хүчээ тавьж ирсэн, одоо шүүхээр ял шийтгүүлсэн хэргийн холбогдогч нартай дотносож, хэргийг задлах гэж улайрч буй явдал нь МАН-ын эрх ашиг байсан уу, эсвэл хувийнх нь эрх ашиг уу гэдгийг ялгаж салгах ёстой гэсэн үг.

Энэ сарын 8-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар хэвлэлийн бага хурал зарлаж, хорих ангид ял эдэлж байсан Т.Чимгээг оролцуулсан билээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Т.Чимгээг мансууруулан хурууны хээ, биен дээрх содон тэмдэг мэт биологийн өгөгдлүүдийг авч буй гүйцэтгэх ажлын нууцад хамаарах бичлэгийг үзүүлж, “Энэ бол хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж буй хэрэг. Ийм үйлдэл хийсэн хүмүүсийг шүүх яллахгүй байна” гэх хэмээн мэдээлсэн билээ. Мөн эрүүдэн шүүх замаар олж авсан нотлох баримтыг хүчингүй болгож, Т.Чимгээг суллах, эрүүдэн шүүсэн явлыг “шинээр илэрсэн нөхцөл байдал" хэмээн үзэж С.Зоригийн хэргийг сэргээн шалгах тухайгаа мэдэгдээд байгаа.

Харин ТЕГ-ын дарга Б.Хурц энэ удаагийн ярилцлагаараа өмнө зах зухаасаа мэдээлэгдсэн боловч олны нүд, чихнээс алсраад байсан бас нэг баримтыг дахин олны анхааралд оруулж ирсэн байна. Тодруулбал, ТЕГ-ын дарга Б.Хурцыг ажлаа өгсний дараа буюу 2017 онд Ц.Нямдоржийн ойрын хүн /мэдээж гэр бүлийн хүн биш/ Б.Содномдаржаагийн ээжтэй утсаар ярьж, “Б.Хурцыг бид зайлуулчихлаа. Одоо та нар сайн гишгээд өгөөрэй” гэх мэтээр зааж зааварласан бичлэг С.Зоригийн хэргийн хэргийн материалтай хамт ҮАБЗ-д танилцуулагдсан тухай ярьжээ. Тэр үеэс Ц.Нямдорж хэргийн холбогдогч нартай холбоо тогтоож, хэргийг буцаахаар гар хөлөө хөдөлгөж эхэлсэн гэсэн үг.

Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сард Ц.Нямдорж нар “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн” тухай төрийн ордонд мэдээлэл хийж, Төв аймгийн цагдан хорих төвд хийсэн гүйцэтгэх ажлын бичлэгийг үзүүлсэн билээ. Гэвч уг хэрэгт хяналт тавьж ажилласан прокурор Г.Эрдэнэбат Ц.Нямдоржийн эсрэг өөр нэг баримтыг дэлгэсэн байдаг. Түүний хэлснээр, С.Зоригийн аллагын хэргийг шүүхээр хэлэлцэж эхлэхээс өмнө буюу хэргийг мөрдөн шалгах явцад Ц.Нямдоржийн ойрын хүн цагдан хорих байранд очиж хэргийн холбогдогч нартай уулзсан. Хэргийн мөрдөн шалгалтанд сайд хийх гэж оролдсон. Тэр уулзалтын дараа Ц.Амгаланбаатар нар мэдүүлгээсээ буцаж эхэлсэн. Энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн гүйцэтгэх ажлын буюу тагнуулын нууц материалд бий гэсэн.

Харамсалтай нь Ц.Нямдорж сайд энэ мэдээллийг няцаагаагүйгээр барахгүй аль болох тойрч зугтсаар өдий хүрсэн билээ. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар эргэж ирмэгцээ захиалагчийн хэрэг дээр ажиллаж байсан тагнуул, цагдаа, прокурорын хамтарсан ажлын хэсгийг тараасан дотор өөртэй нь холбоотой дээрх баримтууд ч гэсэн устгагдсан байх магадлалтай.

Тэгэхээр Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ямар баримтыг нь нууцлаад, ямар баримтыг нь нууцаас гаргаад зарлаад байна вэ? гэдэг ч бас анхаарал татна. Б.Хурц өөрөө хүртэл “Энэ хэргийг нууцаас гаргаж өгөөч ээ” гэсэн байна.

Ц.Нямдоржийг Засгийн газартаа урьж ажиллуулсан Л.Оюун-Эрдэнэ сайд ч гэсэн үүнийг үл хараач, мэдээч болж, Т.Чимгээгийн “улаан хамгаалагч” болсонд ямартай ч өөрийнх нь хувийн эрх ашиг байхгүй байх. Магадгүй “Намын эрх ашиг” гэж харж байгаа байх. Хэрвээ С.Зоригийн хэргийн захиалагч илэрвэл манай намын нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж харж байгаа байх.

Гэвч нэг зүйлийг дахиад сануулахад Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг “улс төрийн зүтгэлтний амь насыг бүрэлгэсэн” гэдэг зүйл ангиар яллаагүй. Санаатай хүн амины хэргээр ялласан. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг улс төрийн зүтгэлтнийх нь хувьд хөнөөсөн улс төрийн аллага биш юм байна. Магадгүй хувийн сэдэлтэй, санаатай аллага байна гэж ялласан. Тэгэхээр аллагын захиалагчийг хайх чиглэл ч гэсэн өөрчлөгдөнө гэсэн үг. Харин хэргийн захиалагч руу хөтлөх гол хүн нь Т.Чимгээ байж магадгүй.

Магадгүй ийм шалтгаанаар Ц.Нямдорж сайд Т.Чимгээг суллуулахаар улайран хөөцөлдөж байж ч болох юм. Т.Чимгээ захиалагчийн хэргийг задалж магадгүй гэсэн болгоомжлол, магадгүй Т.Чимгээ хэргээ хүлээж магадгүй /өнөөдрийг хүртэл Т.Чимгээ хэргээ хүлээж нэг ч үг дуугараагүй байгаа/ байна гэдэг мэдээллийг авсны үндсэн дээр Т.Чимгээг ямар ч аргаар хамаагүй суллах шаардлага бий болсон байж болох юм.

Харин захиалагчийн хэргийг бүдгэрүүлэх нь МАН-ын эрх ашиг байсан уу, Ц.Нямдоржийн эрх ашиг уу? гэдгийг Л.Оюун-Эрдэнэ одоохондоо мэдэхгүй ч байж магадгүй. Ямартай ч энэ хэргийн үр дүнд Ц.Нямдорж гэдэг хүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд сууж, тэндээсээ зүүлттэй өдий хүрсэн, түүний цаг үед С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх ажил нэг ч алхам урагш ахиагүй нь бол яалт ч үгүй үнэн.  

Үргэлжлэл бий...

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (202.9.40.169)
    Тагнуул хүнииг бас л намын нэр хүнд гээд МАН нь хамгаалаад байна
    2021 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иргэн (139.5.218.207)
    Тэр бичлэгийн дараа ийм тэнэг юм ярьж биеэ өмөөрсөөр л. Хурц муу, маш тэнэг хүн байна.
    2021 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (38.91.101.237)
    Захиалагч нь тодорхой болчихоод байгаан бишүү энэ ярианаас нь
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.117.251)
    Нямдоржийг хүмүүс шударга гэж ярьдаг. Гэтэл ТЕГ-ын дарга асан генерал Баатар түүнийг хятадын тагнуулын байгууллагын гар хөл болох нь нотолгоотой гэж ярьсаар өөрөө шийтгэгдсэн, гишүүн асан Гүндалай ч бас түүнийг тагнуул гэж өчнөөн ярьсан. Гэвч түүнийг тагнуул гэж тогтоогоогүй, олон түмэн их хуралд олон удаа сонгож, ХЗДХ-ийн сайдаар олон удаа ажиллуулсан. Ц.Нямдоржийн олон жилийн ажлын үр дүн юу вэ? Лав л хуулийн, хүчний байгууллага болон ХЗДХ-ийн яамны харьяа байгууллагууд сайн ажилласангүй, илрээгүй гэмт хэргийг илрүүлсэнгүй, батлагдсан хуулиуд нь цоорхойтой, Хууль хүчний байгууллагуудын нөөц ажилтнууд, удирдах ажилтнуудыг системтэй бэлтгэсэнгүй. Тэгсэн атлаа ард түмэн түүнийг УИХ-ын гишүүнээр сонгоогүй байхад ЗГХЭГ-ын даргаар ороод л ирсэн. Чухам юу амжуулах гэж албан тушаалтай зууралддаг юм бол. С.Зоригийн хэргийн захиалагчийг олно гэж амлаад байсан. Одоо энэ амлалтаа биелүүлэх үү?! Ер нь итгэхгүй л байна. Гэртээ хууль засдаг хүнд төр итгэсээр л байгаа. Итгэл даах эсэхээ одоо л харуулж дээ. Одоо Оюун-эрдэнийн ЗГ-ын үед С.Зоригийн хэргийн захиалагч, зохион байгуулагч, хэрэв С.Ч нар холбогдолгүй юм бол жинхэнэ гүйцэтгэгчийг олоод өгөөч. Нямдорж сайд би одоо тийм албан тушаал хашаагүй л гэх байх даа. Асуудлаас бултахдаач гаргуун шүү.
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Маш сайн олж харжээ
      2021 оны 03 сарын 22
  • Zochin (192.82.68.197)
    Түрүүнд нь энхбатыг алаад илрээгүй өчнөөн хүн рүү чихэх гэж оролдоо биз дээ тэгснээ Элбэгдоржийг Германы шоронгоос авчраад АТГ ын орлогч ТЕГ ын дарга болгомогц хариуд нь энэ хэлмэгдүүлэлтээ хийсэн энэ бол тодорхой ш дээ Өшөө улсын нууцад хийчихсэн хичнээн ч хүний амь нас байгаам бид мэдэхгүй ш дээ
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
    • Генерал нэртэй хулгайч
      2021 оны 03 сарын 22
  • Зочин (124.158.96.185)
    Муухай хар мэнгэт, хар дотортой дөрвөд Нямдоржийг зайлуул.
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
    • Хурц чи өөрөө юу эбэнхийн бөгс суганы үс хамаг муу муухайгийн үүр уурхай
      2021 оны 03 сарын 22
  • zass (202.21.113.82)
    хараал идсэн хурц нямдорж хоёр хоёулаа олиггүй ээ нямдорж үнэн бол увсын хараал идсэн хэн нэгэн нь орооцолдчихоод намын нэр бариад байдаг биз элбэгдорж батүүл+гэзэгт /шо/гэдэг үнэн бололтой
    2021 оны 03 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас явуулна гэв үү? 3 цаг 15 мин “Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 4 цаг 15 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 4 цаг 21 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 4 цаг 32 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 4 цаг 45 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 5 цаг 5 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 5 цаг 41 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 5 цаг 52 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 6 цаг 34 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 7 цаг 30 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 8 цаг 41 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 9 цаг 47 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 9 цаг 47 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 9 цаг 48 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 9 цаг 49 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 9 цаг 51 мин Барилгын салбарын шинэ 100 стратегийг танилцуулж, бүтээн байгуулалтын эринд уриалав 9 цаг 52 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 9 цаг 55 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 9 цаг 57 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгөхгүй, оронд нь АН, ХҮН-ыг засгаас ... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай...
Top