x

K2 Intelligence Монголын дөрвөн ерөнхий сайдыг мөрдөж байжээ

Сү.Батболдын эсрэг Нью-Йоркийн шүүхэд материал бүрдүүлж өгсөн K2 Intelligence хувийн мөрдөх товчоо хүчингийн хэрэгт 23 жил хоригдох ял сонссон Харви Вайнштейнтэй хамтран ажиллаж байжээ.

Холливүүдийн алдарт продюсер хормой хотноос нь татаж чангаасан, хүчиндсэн гэж 80 гаруй эмэгтэй мэдэгдсэн. Харви Вайнштейн зүгээр суугаагүй. K2 Intelligence хувийн мөрдөх товчоог хөлслөн хэл ам татсан эмэгтэйчүүдийн эсрэг “бичиг цаас” цуглуулж хэргээс мултрах гэж оролдсон юм. 

Байдаг л жишээ

Ноднин бэлгийн дарамтыг эсэргүүцсэн #MeToo хөдөлгөөн дэлхийгээр оволзов. Хэргийн эзэн Харви Вайнштейн үүнээс өмнөх хэргүүдээ дарагдуулсан нь тодорхой болсон. Жишээ нь, 1997 онд жүжигчин Роуз Макгоуэнд 100 000 ам.доллар, 1998 онд өөрийн туслах асан Зельда Перкинс, өөр нэг эмэгтэйд тус бүр 125 000 стерлингийн фунт амалсан юм байж. Харин 2015 онд загвар өмсөгч Амбра Баттилана Гутьеррестэй тохиролцож чадалгүй K2 Intelligence хувийн мөрдөх товчоог хөлсөлжээ. K2 Intelligence чадах ядахаараа загвар өмсөгчийн хар бараан гэж болох зүйл бүхнийг цуглуулсан байна. Түүн дотроо 2010 онд Италийн ерөнхий сайд Берлусконигийн зохиосон Bunga Bunga садар үдэшлэгт очсон. Түүнчлэн Италийн хувийн мөрдөх товчоогоор дамжуулан загвар өмсөгчийг биеэ үнэлдэг гэх мэдээлэл цуглуулжээ. Харин бүсгүй Харви Вайнштейн цагдаад байцаалт өгөхдөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээ зөвшөөрсөн дуу бичлэгийг нь шүүхэд өгсөн байна.

Хачирхалтай жишээ

Гэтэл Нью-Йоркийн тойргийн шүүх Амбра Баттилана Гутьерресийг биеэ үнэлэгч хэмээн буруутгаад өнгөрчээ. Вайнштейний өмгөөлөгч нар Манхэттений тойргийн прокурор Сайрус Вэнсэд улс төрийн зорилгоор зуун мянган ам.долороор хэмжигдэх хандив өгсөн нь 2017 онд ил болсон. “Амбра Гутьерресийн биеэ үнэлсэн” баримтын учир ч олдов. K2 Intelligence мөрдөх товчооны ажилтан бүсгүйн тухай мэдээллийг олонд нээлттэй интернэт орчноос цуглуулсан, түүнээс Италид мөрдөгч хөлслөөгүй гэдгээ хүлээв. Хоёр жилийн өмнө шүүхэд өгсөн “нотлох баримт” үнэ цэнгүй, утга учиргүй болж хувирсан нэг шалтгаан бий. 2017 оны 12 дугаар сард K2 Intelligence-ийн Харви Вайнштейнтэй хийсэн гэрээ дууссан учир хувийн мөрдөх товчооныхон хэрэг явдлыг хэвлэлд ярьж эхлэсэн аж. Бас болоогүй K2 Intelligence-д ажиллаж байсан, ажиллаж буй хоёр ажилтан өмнө нь тойргийн прокурорт алба хашдаг байснаа ашиглан Амбра Гутьерресын тухай мэдээллийг Вайнштейний өмгөөлөгчид дамжуулдаг байжээ. K2 Intelligence мөрдөх товчоо зөвхөн шүүх, прокурорт ажиллаж байсан хүмүүсийг ажилд авдаг. Ийм холбоо сүлбээгээр захиалгаа амжилтай биелүүлдэг, үйлчилгээ ч өндөр үнэтэй гэж мөнөөх хоёр этгээд ярьсан нь The New Yorker-т (Ronan Farrow. November 21, 2017) нийтлэгджээ. Мөрдөх товчооны нэг ажилтны цагийн хөлсийг 250-325 ам.доллароор тохирсон нь ч ил болсон байна. 

Бас нэг жишээ

Хувийн мөрдлөг хийдэг K2 Intelligence компани дуулиан шуугиан дагуулсан хэрэгт өндөр үнээр оролцдог. Гэхдээ шүүхээс өндөр хэмжээний ял авах магадлалтай үйлчлүүлэгч нарт дуртай. Ухаан нь 2014 онд боссон Берни Мэдоффын сүлжээний схемээр босгосон хөрөнгө оруулалтын хэрэг. K2 Intelligence мөрдөх товчоо энэ хэргийн хохирогчид ямар тэнэг, адал балмад, хуншгүй болохыг “нотлох” гэж төө төөгөөр нь төрөл бүрийн “баримт” цуглуулсан байдаг. Бас нэгэн тийм хэрэг нь бүтэл муутай дуусчээ. Барилгын материал үйлдвэрлэгчид бас барилгын компаниуд асбест мэтийн хортой материал үйлдвэрлэх, мөн ашиглахыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөв. K2 Intelligence мөрдөх товчоо мэдээж төлбөрийн чадвартайгаар нь үйлдвэрлэгчийн талд ажиллаж таарна. Энэ ажиллагаандаа телевизийн продюсер Роберт Мурыг хөлсөлжээ. Роберт Мур баримтат кино хийх нэрээр тэмцэгчдийн итгэлийг олж, цаашдын төлөвлөгөө, төлөөлдөг сэтгүүлчдийн нэр зэрэг дотоод мэдээллийг нь K2 Intelligence-д хэдэн жил дамжуулсан аж. Гэвч энэ бүхэн нь илэрч бас л хүмүүсийн зэвүүцлийг төрүүлсэн юм. 

Монголтой холбогдох жишээ

Өдгөө энэ хувийн мөрдөх товчоо нэрээ K2 Integrity гэж сольсон. 2009 онд байгуулсан эзэд нь хэвээрээ. Тэдний нэг Жэрэми М.Кролл хуучин компанийхаа шинэ сайтд “Ёс суртахууны хандлага, итгэлцэл хамгаас эрэлт хэрэгцээтэй болсон цаг үед манай удирдлагын баг шинэ нэр хаягаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж байгаадаа баяртай байна...” гэж бичжээ. Америк ёс суртахуун гэж юу болохыг бүү мэд. Хувийн мөрдөх товчооных нь ажиллах хүрээ хязгаар хаа хүрдэг нь маньд сонин биш. Харин Сү.Батболдын эсрэг гадны хувийн мөрдөх товчоог хэн хөлсөлж авав? Нэг ажилтны цагийн хөлс нь 250-350 ам.доллароор үнэлэгдэх мөнгийг хаанаас төлөв? Монголын төрийн “Маш нууц”-ын зэрэглэлтэй бичиг баримтыг тэд яаж олж авав? Прокурорын байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг албандаа өндөр цалинтай авдаг уламжлалтай энэ мөрдөх товчоонд монгол хүн ажилладаг уу? Эсвэл хожим ажиллах уу? Монголын талын захиалагч хэдий хугацаагаар гэрээ байгуулсан бэ? Гэрээ дуусахаар “найзын хугацаа” дуусгавар болдог америк зантай америк мөрдөгч нар тэр үед юу юу ярих бол? Одоохондоо Монголтой холбогдох жишээ асуултаар л дүүрэн байна. Тэд Монголын дөрвөн ерөнхий сайдыг мөрдөж байжээ. Хэн хэн хүний хүнтэй нийлж юу хийсэн, хэзээ тэр нь ил болох бол? Гэрээ дуусна, тэд ярина.

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • dar (150.129.141.185)
    mongoliin tor hulgaig toriin nuutsad avdagaa hezee bolih ve
    2021 оны 03 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 18 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 25 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 35 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 8 цаг 58 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 4 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 31 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 30 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 10 цаг 54 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 0 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 5 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top