x

XX зуун, Ю.Цэдэнбал ба хоёр нөхөр

021.03.10.

Манай сонинууд, тэр тусмаа телевизүүд ханарахдаа амархан. Захиалга ирвэл ямар ч хамаагүй нэвтрүүлэг, киног хэдэн өдөр дараалан уралдаж үзүүлдэг. Энэ жилийн МАН-ын баярын өмнө, баярын үеэр ба дараа нь Юмжаагийн Цэдэнбалын тухай "Түүх мартахгүй" уран сайхны киноны нэгдүгээр ангийг маргааш өглөөний давталтыг тооцвол арав гаруй удаа, хамгийн сүүлд нь МАН-тай эвлэрсэн МАХН-ын ТВ9 телевиз гаргасантай би хэдэнтээ таарч энд тэндээс нь дахин дахин үзлээ. Бараг судлав. Уг нь ноднин нээлтээ хийсэн кино аж. Харин хоёрдугаар анги нь дэлгэцнээ гарсан эсэхийг мэдсэнгүй.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат зохиолыг бичиж Мандухай сэцэн хатных шиг улсаараа шахам хөдөлсөн, Засгийн газар тэргүүлээд төрийн өмчийн компаниуд бараг бүгд "хамтран ажилласан", Сангийн яам болон бусад яам, газрууд "тусалсан" (ийм үг болгоны цаана зуу зуун сая төгрөг бий), Монголын бүх музей, театрыг дайчилсан, Хөвсгөлөөс Өмнөговь, Баян-Өлгийгөөс Дорнод гээд дөрвөн зүг найман зовхисын аймаг, сумдыг гүйцээгээд хойшоо хил давж Улаан-Үд, Эрхүүд зураг авсан, монгол оросгүй тоглосон, төгсгөлийн титрт урссан нэрсээр барагцаалбал хэдэн мянган хүн их багаар оролцож хүчин зүтгэжээ.

Кино судлаач, шүүмжлэгчдэд хэлэх юм олдохгүй байх, учир нь улс төрийн кино. Харин Ю.Цэдэнбал хэмээх түүхэн хүний тухай өгүүлэх дэвсгэр болсон түүхийн үйл явдлуудыг хэрхэн харуулсан нь тун сонин. Уран сайхны кино тул дэгсдүүлж болох ч арай чанга, заримыг тэнэг зоригтой гүйцэтгэжээ.

... 1940 он.Залуухан Цэдэнбал өөрөө хүсэлт тавьж, Кремлийн гаднаас "нөхөр Сталин таныг хүлээж байна" хэмээн дуудуулж байгаад маршал Чойбалсангийн хамт уулзаж хундага тулгахад Сталин түүнийг учиргүй магтаж цаана нь зогсох Берия-д "түүнийг битгий оролдоорой" гэж тушаах аж.

...1943 оны өвөл маршал Чойбалсан эх орны дайны фронтод очиж Хувьсгалт Монгол бригадын танкуудыг хүлээлгэн өгч байгаа цуглааныг харуулав. Монголын ямар ч уран сайхны кино үүнийг харуулж байгаагүй.

... 1945 оны Ялтын хэлэлцээр бол XX зууны дэлхийн ба монголын хувьд түүхэн үйл явдал. Түүхэнд мөнхөрсөн хэдэн мөчийг манай хэд сийхгүй сэргээн тоглуулсан байна. Гурван удирдагч зургаа даруулахаар суудалдаа зэрэгцэж суух мөчид ийм яриа өрнөнө. Сталин: Гадаад Монголын статус кво-г өнөөгийн хил хязгаараар хүлээн зөвшөөрөхөөр шийдсэнийг танд мэдэгдье. Черчиль: Би ойлгосонгүй, энэ талаар бид нэгдсэн саналд хүрээгүйсэн. Рузвельт: Бид энэ талаар нөхөр Сталинтай тохиролцсон тул санаа зовохгүй байж болно... Гүйцээ. Урьд нь зөвхөн Сталиных гэдэг байсан гавьяаг өнөөдөр Рузвельттэй хуваалцсан нь өнөөдрийн учир шалтгаантай.

... 1945 оны чөлөөлөх дайны төгсгөлд монголын цэрэг хятадын газар нутгийг эзэлсээр, маршал Чойбалсан Цагаан хэрэм дээрээс урд зүгт дурандаж зогсоно. Хажууд нь мэдээж Ю.Цэдэнбал. Генерал Ж.Лхагвасүрэн Бээжинг чөлөөлөх тушаал хүлээж буйгаа илтгэхэд Чойбалсан "Бид өвөг дээдсийнхээ хилийн зааг дээр зогсож байна" гээд тушаал өгөх шинжтэй ярьж эхэлтэл байлдааны ажиллагаагаа зогсоох тухай Сталины тушаал ирнэ. Зөвлөлтийн цэргийн командлагч Исса Плиев энэ тушаал ганц хоногийн дараа ирсэн бол Бээжинг эзэлж амжих байсан тухай хэлнэ. Үнэхээр эзлэх байсан уу? Юутай ч Цагаан хэрэм очиж энэ зургийг аваагүй.

1945 оны намар. Бүх ард түмний санал асуулгын мэдээг Москвад Сталин Чан Кайши-тэй (эхлээд таниагүй, харин дахиж үзэхдээ "Инээмсэглэл"-ийн Б.Долгион энэ дүрд тоглосныг анзаарав) хамт хүлээж авах ба Сталин "Одоо Гадаад Монголыг хүлээн зөвшөөрөхгүй бол гадаад, дотоод хоёр Монголыг нийлүүлээд илүү хүчирхэг улс болгоно шүү" гэж сүрдүүлэхэд цаадах нь "100 жилийн дараа дахин санал хураалт болбол өөр дүн гарч монголын ард түмэн агуу гэр бүлдээ нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн" мэдэгдэл хийгээд босч явна. Тоолоход 75 жил өнгөрчээ. Одоо гайгүй биз.

Гэхдээ надад хамгийн сонирхолтой санагдсан хэсэг бол 1940-өөд оны төгсгөлийн Улаанбаатар хотын нэгээхэн хэсэг, бүр тодруулбал Сүхбаатарын талбайн урдаас ба баруун хойноос харуулсан компьютер графикууд юм. Үнэмшилтэй сайн болжээ. Засгийн газрын ордон баригдаж дуусч байгааг харахад 1950 оноос нэг их хэтрээгүй үе байх.

Аливаа хот түүхэн төрхөө хэр сайн хадгалж чадсаныг түүхэн кино авч болж байгаа эсэхээр хэмжих байх. Москвагийн Улаан талбай, Санкт-Петербургийн Дворцовая площадь дээр хаашаа ч хамаагүй харж байгаад 18,19-р зуунаас хойшхи ямар ч үеийн зураг авах боломжтой. Бусад гудамж талбайд шинэ цагийн хаяг самбарыг бага зэрэг далдалж, тэгээд бас зөв өнцгөө олбол асуудалгүй.

Улаанбаатарт XX зууны тухай кино авч болох хэдхэн барилга үлдсэн, харин бүтэн гудамж байхгүй. Хамгийн сүүлчийнх болох Нэгдсэн үндэстний гудамж тэр чигээрээ түүхэн барилгууд байсны нэгийг НҮБ өөрөө, нөгөөг Сүхбаатар дүүрэг өөрөө нурааж цамхаг бариулаад зүйл дуусгажээ. Урагшаа эргэхэд ихэмсгээр сүндэрлэж байсан Байгалийн түүхийн музейн барилга Ухнаагийн Хүрэлсүх гэдэг атаманы Ерөнхийлөгчийн амбицын золиосонд явсан. Их сургуулийн гудамж арай гайгүй харагддаг ч хойд үзүүрт нь цамхагийн суурь ухаж эхэлсэн. Зөвхөн ХБНГУ-ын Элчин сайдын яам хуучин барилгадаа хээв нэг сууж байгаа. Шинэ барилга барих хөрөнгө мөнгөгүйдээ биш байх. Гадныхан өөрөөр сэтгэдэг. Интернэт орж харлаа. 1994 оны Форрест Гамп кинон дээр дайны эсрэг цуглаан болдог Линкольный цогцолбор, түүний өмнөх усан толио өнөөдөр яг хэвээрээ. Тийм сайхан орон зайд "бүтээн байгуулалт" хийдэггүй, "ажилгүй юм аа" америкчууд.

Одоо би арга буюу компьютер графикийг шүтээд сууж байх. Зуунаас цаадах Монгол орон тэр чигээрээ хөдөө хээр байсан гэж үзвэл тийм киноны зургийг яаж ийгээд болно. Харин хорьдугаар зуун, тэр тусмаа сүүлийн хагас бол бараг найдлагагүй. Социализмын үйл явдлуудаар бүтээсэн хуучны сайхан кинонууд бий боловч тэдгээрийг буруу номын, үзэл сурталжсан хэмээн цоллож хааж хориглохыг уриалдаг болжээ. Тэгвэл одоогийн зөв үзэл суртлаараа шинээр кино хийгээч ээ. Тэр тусмаа тав, арван жилийн дараа Улаанбаатарын түүхэн төвөөс Сүхбаатарын хөшөөнөөс өөр юу ч үлдэхгүй ...

Нэгдүгээр ангийн төгсгөл рүү зурвас харагдсан нэгэн зүйл. Залуухан Анастасия Ивановна Цэдэнбал-Филатова 18-р зуунд Оросыг хүчирхэг гүрэн болгосон Екатерина II хатан хааны зохиолыг ("Сочинения императрицы Екатерины II") уншиж сууна. Сүрхий далд утга.

Киноны өөр сонин хачин зөндөө. Шинэ цагийн аясаар оросуудыг үе үе муучилж үзүүлнэ. Ю.Цэдэнбалын янаг амрагийн явдлыг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулиар хориглуулахын наагуур сонирхуулав. Бүр доошилсоор Улаанбаатарын гудамжинд, Их жанжны талбайн хажууханд, олны нүдэн дээр эрчүүд босоогоороо бие засч, хоёр нөхөр бүр хүндэрч суугааг үзүүллээ. Тэр цагийн бохир завааныг харуулсан хэрэг, тэгээд ганц секунд үргэлжлэх энэ хэсэгт уригдсан эрхмүүдийг титрт "Бие засч буй хүн - 1", "Бие засч буй хүн - 2" гэж байгаад овог, нэрийг бүтнээр бичиж орчин цагийн монголын кино урлагийн түүхэнд мөнхөлсөн байна. Хожим үр ач нар нь, манай аав, өвөө кинонд тоглосон гэж гайхуулна. Ямар кинонд гэж асууна...

Түүх мартахгүй юм боллоо доо.

Ажиглагч /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар марафон 2025”-ын бүртгэл маргааш дуусна 38 мин Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэж байна 44 мин Гамшгийн бэлэн байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ 55 мин "Урт цагаан" цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоолын ажил 95 хувьтай байна 1 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан 1 цаг 8 мин АТГ-т шалгагдаж буй "Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч 16 ААН-ид газар олгожээ 1 цаг 28 мин Д.Ганбат: Огцруулах шаардлагад гарын үсэг зурахад бэлэн 2 цаг 4 мин Засгийн газрын тусгай санг нэгээр нэмнэ 2 цаг 15 мин Л.Оюун-Эрдэнэ: Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал 2 цаг 57 мин МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион байгуулах үүрэг өгчээ 3 цаг 53 мин Тээврийн хэрэгслийн татвараа цахимаар төлж, цаг заваа хэмнээрэй 5 цаг 3 мин "Огцрох амархан" жагсаал зургаа дахь өдрөө үргэлжилж, иргэд болон УИХ-ын гишүүд шаардлага тавьсаар байна 6 цаг 10 мин Монголын хоёр уулчин Эверестийн оргилд амжилттай хүрлээ 6 цаг 10 мин Стандартын хууль шинэчлэгдэж, хэрэгжилтийн хяналтад иргэд, бизнесийн оролцоо нэмэгдэнэ 6 цаг 11 мин Монгол, Франц хоёр улс Парист харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 6 цаг 12 мин Улаанбурхан өвчний тохиолдол 2296 хүрч, нэг хүн нас баржээ 6 цаг 13 мин Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 6 цаг 14 мин АН-ын удирдлагуудад хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ 6 цаг 18 мин Гал түймэр, гамшгийн эрсдэл нэмэгдэж байна – иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг ОБЕГ уриаллаа 6 цаг 20 мин Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ 6 цаг 22 мин
iИх уншсан
Залуу үеийнхний ёс суртахууныг уландаа гишгэсэн нь Ерөнхий с... Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хө... Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зү... Монголын реализм: Цуврал шүүмжийн нэгдүгээр П.Цагаан: Манай 34 хувьд бүү санаа зов. Өгнө Өчүүхэн хөдөлмөрчний агсам: МОНГОЛЧУУД АМРАХ ЭРХТЭЙ! Б.Жаргалан: Либерал арт боловсролын хамгийн том давуу тал нь... Нара уулын ямаа Д.Энхсайхан: Хамгийн том дарамт бол ажил олгогчид ногдуулдаг... МАН анхан шатны үүрүүддээ төв талбайд сөрсөн жагсаал зохион ... Макрон Европт Францын цөмийн зэвсэг тээвэрлэгч онгоц байрлуу... Монгол Улс 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллага... Монголын жүдочид шинэ чансаагаар ДАШТ-д хүч үзэх эрхээ батал... Улаанбурхан өвчний тохиолдол 1789 хүрч, нэг хүн нас бараад б... Б.Бат-Эрдэнэ: Бид гадаадын аль ч оронд хууль журмаа мөрдөх а... Ихэнх нутгаар ургамал муу ургаж, зарим бүсэд хүчтэй салхи, ц... Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, төгрөгийн ханш суларсан үзүүлэ... Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе “Пепе” Мухика 89 насандаа таа... Цагдаа болж иргэдийг залилсан хэрэгт сэрэмжлүүлэг хүргэж бай... Өнөөдрийн цаг агаарын тойм: зарим газраар бороо, салхи ширүү...
Top