x

Ардчиллын “сүүлчийн цайзыг” нурааж мэдэх бодит заналхийлэл нь Ерөнхийлөгч өөрөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч амалтын өдрөөр өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан АН-ын гишүүд, дэмжигчдэд ил захидал илгээжээ.

Ерөнхийлөгч уг захидалдаа “Ардчиллын сүүлчийн цайз” болсон АН-ын гишүүд дэмжигчдэд “дотоод хагарал тэмцлээ зогсоож, эвлэлдэн нэгдэхийг” уриалсан байна. Мөн АН-ын даргад нэр дэвшигчдэд өрсөлдөөний чөлөөт боломжийг олгох, “эрх баригчдыг сөрөн зогсох сэтгэлийн хаттай, зохион байгуулах туршлага чадвартай, улс орны нөхцөл байдал тулгамдсан асуудлыг томоор харах, шийдэл олох чадвартай намын дарга бидэнд чухлаар шаардагдаж байгааг” онцолсон байна.

Энэ хэсэг “бидэнд” гэдэг үг орсон нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийгөө АН-ын гишүүнд тооцож, түүний шинэчлэл болон намын даргын сонгуульд бодитойгоор оролцож буйгаа зарласан хэрэг.

Уг нь бол Х.Баттулга гэдэг хүн АН-ын гишүүнээс түдгэлзээд дөрвөн жил болж байна. Тиймээс удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээс бусад тохиолдолд АН-ын дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй гэсэн үг. Мөн сүүлийн дөрвөн жилд /өмнө тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан сүүлийн дөрвөн жилийг оруулаад найман жил/ АН-ын эв нэгдлийг хагалан бутаргахаар хийсэн зүйлийг нь бодвол ингэж хэлэх эрхгүй хүн л дээ. Гэвч “оргүйгээс оройтсон нь дээр” гэдэг болохоор одоо ч болтугай энэ намын төлөө сэтгэл зовниж буй нь сайшаалтай. Гэхдээ...

Гэхдээ түүний энэ санаа зовнилын цаана үнэхээр “Ардчиллын сүүлийн цайзыг” хамгаалах гэсэн хүсэл зорилго байсан уу, эсвэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахиа нэр дэвших гэсэн хувийн хүсэл шунал нь хөтөлсөн үү? гэдгийг цаг хугацаа удахгүй харуулах биз.

Ямартай ч түүний ил захидалд дурьдсанаар “хүн амын 30 хувь нь ядууралд өртөж, бүхэлдээ 1.9 сая иргэд ядуурлын ирмэгт ирсэн нь 2016, 2020 оны сонгуулийн шууд үр дүн юм бол тухайн сонгуулиудаар МАН үнэмлэхүй олонхи болж ялалт байгуулахад шууд болон шууд бусаар нөлөөлсөн хүмүүсийн нэг нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө юм. Угаасаа АН-аас сонгогдсон Ерөнхийлөгч болгон /П.Очирбатыг оролцуулахгүйгээр/ Ерөнхийлөгч болонгуутаа намаа дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Ц.Элбэгдоржийн үед ч тийм байсан. Х.Баттулгын үед ч мөн адил.

Аль ч тохиолдолд нам дотроо өөрийн гэсэн бүлэг фракцийг тусгаарлах замаар өөрийнхөө эрх мэдлийг зузаатгахад ашиглаж, өөрийг нь үл тэвчсэн хэсгийг нь нийгмийн шаар шавхруу болгон харагдуулах замаар замаасаа зайлуулж ирсэн билээ. Ялангуяа Х.Баттулгын бүрэн эрхийг дөрвөн жил АН доторх өөрийн дайсан гэж үзсэн өрсөлдөгчдөө дарахад зарцуулагдсан гэж болно. М.Энхсайхан. Да.Ганболд, С.Баярцогт нар шоронд байгаа шалтгаан нь ердөө л энэ.

Харин уг ил захидалд анх удаагаа дурьдсан “ардчиллыг харлуулах, гутаах, төрийн оролцоог ихэсгэх замаар хүнд суртлын тогтолцоо бүрдүүлж, өөрсдийгөө магтан дуулуулах, нэг намын дарангуйллыг бэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй хийж байгаа” эрх баригч намтай эдүгээгийн Ерөнхийлөгч нэг ч удаа сөрж тэмцээгүй байдаг юм. Харин ч хамгийн сайн хамтрагчид болж ирснийг болж өнгөрсөн түүх гэрчилнэ. ҮАБЗ нэртэй гурван хүн хууль, шүүхийн байгууллагыг хараандаа авч, “төрийн ордны гурван давхраас” шүүхийн тогтоол үйлдэж ирсэн тухай бодитой баримт ч хүртэл дэлгэгдээд удаагүй байна.

Одоо АН дотор өрнөж буй намын даргын төлөөх тэмцэлд ч гэсэн Х.Баттулгын хөл, гар гүн дүрээтэй байгаа гэдгийг намынх нь гишүүд бэлхнээ хэлж байгаа. Үүнээс болоод намын даргын сонгууль, сунгаа хүртэл хууль дүрмийн хүрээнээс хальж, Х.Баттулгын тал бас бусад гэсэн хоёр тусдаа сунгаа явуулахдаа тулаад байгаа.

Тиймээс хэрэв Ерөнхийлөгч энэ удаа үнэхээр АН-ын эв нэгдэл, “Ардчиллын сүүлчийн цайз” нуран унахаас сэрэмжилж, сэтгэлээ чилээж байгаа бол түүнийгээ батлах ганцхан арга зам байна. Ямартай ч одоо болж буй намын даргын сунгаанаас гар, хөлөө татаж, аль болох намын дотоод хэрэгт оролцохгүй байх. Хоёрдугаарт өөрийн оролцоотойгоор хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Үндсэн хуульд туссан шинэ зарчмыг сахин биелүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчид өрсөлдөх хувийн шуналаа хаях. Энэ л түүний АН-ын ирээдүйд хийж байгаа хамгийн том ач тус юм.

Тэгвэл өнөөдөр эс ч гэлээ үлдсэн гурван жилд /2024 он хүртэл/ энэ нам яаж ийгээд дүрэм журмаа тогтоод, шинэчлэгдэж өөрчлөгдөөд, ардчилал шинэчлэлийн төлөө явсан анхныхаа чиг шугаман дээр очих биз. Буулгаж нураахад хэдий хугацаа орсон билээ, буцааж босгоход ч мөн төдий хугацаа орох нь дамжиггүй. Тийм болохоор АН-ыг зүгээр л мөрөөр нь орхих нь аль алиндаа өлзийтэй.

Учир нь "ардчиллын сүүлчийн цайз"-ыг нурааж мэдэх хамгийн ойрын бөгөөд бодитой заналхийлэл нь одоогоор эрх баригч нам биш, Ерөнхийлөгчийн иститут буюу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө болоод байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (111.199.60.152)
    muruur ni orhihoor idegdeed bainaa MAN-d hulsnii bicheech sarmagchin min
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (111.199.60.152)
    boliochee ingej gutgehee, MAN buren suirchee
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
  • kljlkjl (202.170.70.74)
    hjhjk
    2021 оны 03 сарын 09 | Хариулах
    • jlkjlkjl
      lkjlkj
      2021 оны 03 сарын 09
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 12 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 19 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 28 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 8 цаг 52 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 8 цаг 58 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 25 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 24 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 10 цаг 47 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 10 цаг 53 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 10 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top