x

Сайн үйлсийн аян

Хүмүүсийг маргаанд дууддаг сэдвийн нэг нь “Сайн үйлсийн аян”. Миний хувьд ийм маргаанд оролцож байгаагүй ч энэ тухай бодоход хүргэсэн зүйлийг танил дүү нар маань хүссэн юм.

Үзэл санаа

Миний хувьд “түүний яах нь миний хэрэг биш” гэдэг үзэлд тийм ч таатай биш. Энэрэнгүй бус санагддаг. Хүн ганцаараа амьдардаггүй, нийгэмлэн сүрэглэдэг. Хүний зан ааш оюуныхаа өгөгдөл шиг л янз бүр учир зарим хүн амьдралдаа нулимс гаргаж үзээгүй байхад зарим нь өчүүхэн зүйлд нугарч, хувь заяа минь ийм хэмээн уруудан доройтож эхэлдэг аж. Тийм нэгийгээ хүчтэй бусад нь өөд нь татаж, ядаж сэтгэлийн тэнхээ өгөх нь буруугүй санагдана. 

Байх уу байхгүй юу?

Гэхдээ улс орны иргэд нэг нь нөгөөдөө туслаад л болчихдог байж таарахгүй. Хөршийн тэргэнцэртэй залуу, доод айлын эмээ хоёр надтай надгүй хүссэн газраа зорчих боломж. Хойд энгэрийн хашаан дахь архичин нөхрийн балчир хүүхдүүд чамтай чамгүй хамгаалагдах орчныг бид бий болгох ёстой. Өөрөөр хэлбэр эрх баригчдаас тасралтгүй шаардах. Учир нь чиний үр хүүхдийн үлдэж амьдрах нийгэм юм лд. 

Гэхдээ өнөөдөр

Мод нэг л өдөр ургачихдаггүй тул өнөөдөртөө бид зүдэрсэн нэгэнтэйгээ урд хойноо оролцоод л урагшаа явахаас өөр аргагүй. Тэгээд ч хүн сэтгэлээсээ энэрэх үзлээ аваад хаячихвал ердөө маргааш нь дэлхий сөнөнө шүү.

Овоолго

Манай ээж аавыг залууд нь “Овоолго” гэх циркийн үзүүлбэр байсан гэдэг. Зураг нь энд тэнд явдаг даа, баахан залуус нэгэн дээрээ давхарлалдаад байшин шиг өндөр болцон. 25 хүн тийм зүйл хийдэг 24-үүлээ чадахгүй гэсэн үг. Манай нийгэм яг л ийм. Шийдвэр гаргагчдаасаа эхлээд хамгийн эцсийн нэгжийн гүйцэтгэгч хүртэл бүгд овоолгоны нэг эд, нэг тулгуур.

Өвөл

Өвөл гуай биднийг бүтэн дарамталдаг даа. Гэхдээ ч одоо дулаан гэр, паартай машин хоёрынхоо дунд явдаг нь олон болохоор мэдрэхээ больж дээ. Цэлдэн хүйтэнд цан хүүрэг болсон цагдаа нарыг хараад дулаан машинаасаа хараад өнгөрнө. Хөлдүү зам дээр бөөвийх шаргал хантаазат ТҮК-ийнхнийг бүр анзаарахаа ч байж. Бид өөрснөө дулаахан явна шүү дээ. Тэгвэл тэднийг өөрснийх нь л сонголт, өөр ажил зөндөө  л байна гэх мэтээр зэнзийрхэх нь утаа, түгжрэл дунд тэсгим хүйтнийг арайхийн давдаг элгээ тэвэрсэн монголчуудад зохих зан мөн үү?

Коронавирус

Хүн бүр тусчих вий гэж нэгнээ хялалзан байх цаг дор өвчтөнтэй байнга хамт байгаа эмч, сувилагч нар, хамаг хүний хараалыг баран загнуулж байгаа онцгойгийн залуус, цагдаа нарыг бид “тавилан чинь тэр” гээд нэмж загнаад суух ёстой юу гэдгийг бодоцгооё. Таны хүү, таны охин, таны дүү, эхнэр, нөхөр тань тийм ажил хийдэг гэж төсөөл дөө. 

Хувь тавилан юмуу?

Өөсрнөө л эмч, цагдаа, онцгой байдал, ТҮК-д ажиллаа биз дээ? Тийм л дээ, гэхдээ тэд амьдрах гэж биднээс илүү тэвчээр гаргаж байна. Хэн ч гэсэн гаргах л байсан гэсэн үнэн л дээ. 

Нээрээ юу?

Гэхдээ яг хүн болгон чамайг загнаж байхад  тэдэнд үйлчлэх гэж цаг наргүй ажиллаж чадах хүн чи мөн болуу? Би лав эхний хоёр хүнийг тэвчээ л дараагийнханд нь салаавч өгөөд эхэлнэ. Бөөн хэрүүл, дажин болно. Харин тэд өдөржин биднийг тэвчдэг. Хэн ч тэвчих байсанд нь биш, чухам тэр намайг тэвчсэний төлөө түүнд талархнам. Туслах нь бүр өөр хэрэг.

Хувь тавилан биш

Тиймээ хө, тэвчээр гаргаж байгаа нэгнээ хайрлая. Биднээс юу ч унахгүй. Гэтэл бид тэсэхээ байсан ганц нэг цагдаа залуусын бичлэгийг хийж тараахдаа гаргууд юм даа. Мянган хүнийг асарч халамжилчихаад ганц алдчихсан сувилагч руу нулимахдаа гайхалтай сайн юм.

Дүү нар юу хэлэв

Үе үе сайн үйлсийн аян санаачилдаг тэд маань энэ удаа Жакобс кофетой хамтарчээ. Сардаа 500 мянган ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулдаг энэ брэндийн зарагдсан бараа болгоноос 15 төгрөгийг сайн үйлсэд зориулах хэлцлийг хийж чадаж. Аяны үзүүр нь цагдаа, эмч, онцгойгийнхон болон ТҮК-ийнхэнд зориулагдана. Аяны нэр “Аваад өгье!”. Тиймээ тэд аваад, өгнө. 

Миний бодож санаж явдаг зүйл

Миний байнга бодож явдаг зүйл бол хэн ч ажил мэргэжилийн онцлогоосоо болж бусдаас илүү хохирох ёсгүй нийгмийг бүтээх. Бас миний байнга бодож явдыг зүйл бол мод нэг өдөр ургадаггүй тул мундаг нийгмийг бүтээх хүртлээ манай нийгмийн хамгийн хүнд хүчрийг үүрч яваа тэдэндээ халуун дулаан хандацгаая гэдэг бодол юм. Бодож явдаг зүйлээ бичих сэдэл өгсөн дүү нартаа гялайлаа

Артаньян

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 31 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 38 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 48 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 11 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 17 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 44 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 43 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 6 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 13 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top