x

Эв эе, гэхдээ хувьсгал шүү. Аа бас эдийн засаг юм байна аа!

Төрийн гурван тэргүүний шинэ жилийн үгэн дээр иймэрхүү хальт дүгнэлтийг хоёр сар гарны өмнө хийж байв. Цагаан сараар манай гурвын хэлсэн товч үгийг шинэ жилийн үгтэй нь харьцуулахад сонирхолтой байлаа.

Ерөнхийлөгч

Шинэ жилээр шударга ёс гэдэг үгийг онцолсон Ерөнхийлөгч энэ удаа ЭВ ЭЕ гэдэг утгыг онцолжээ. Гэхдээ дахиад л ямар ч тоо баримт, статистик мэдээлэл байсангүй, зүгээр л ерөөл маягийг үг болж хувирчээ. Эвийн хүчийн тухай бараг өгүүлбэр болгон дээр онцолсон ерөнхийлөгчийн өнгөрсөн хугацааны үйлдэл бүхэн шахуу эсрэг байсан нь хорлонтой. 

Шинэ жилийн үгэндээ Мөнх тэнгэрт залбирсан Ерөнхийлөгч энэ цагаан сараар "масштаб буурч" Бурхан халдуныг онцолсон нь Хэнтий тал руугаа хэтэрхий далийгаад байгаа мэт санагдав:)

УИХ-ын дарга

ХУВЬСГАЛ гэдэг үгийг хоёр сарын өмнө онцолсон Зандка даргын цагаан сарын үг энэ агуулгаа хадгалжээ. Хууль ёс, эдийн засаг, нийгмийн гурван тулгуурт хөгжлийн хувьсгал гэдэг үгээ тоть шиг давтаж баяжуулсан байна. Илтгэлийн гол цохилт нь нь цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөр гэдэг контекст болжээ. Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх ёстой гэж шинэ жилээр онцолсон үгээ энэ удаа мөн нэлээд хатуу бас тоо баримт оруулж бичжээ. 

Өнгөрсөн шинэ жилийн үгээрээ эцэг дээдсийн ариун сүнсээ дуудаж байсан УИХ-ын дарга энэ удаа мөнх хөх тэнгэрээ сонгожээ. 

Ерөнхий сайд

Хуучин Ерөнхий сайд ард түмэн гэдэг үгийг шинэ жилээр хамгийн их хэлж байсан бол шинэ Ерөнхий сайд ЭДИЙН ЗАСАГ гэдэг үгийг онцолжээ. Гэвч харамсалтай нь ДНБ, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн хоёр тооноос өөр тоо огт дурдсангүй хийсвэр талдаа үг болж уншигдаж байна. Онцолж давтаж хэлсэн эдийн засгаа сэргээх шийдэл нь эв нэгдэл гэж дурдсан байгаа нь Ерөнхийлөгчийн үгтэй шууд хоршиж байна. 

Хэнтий угшилтай Ерөнхий сайд Бурхан халдунаа дурдалгүй шууд "илгасч" Мөнх хөх тэнгэртээ залбирч Алсын хараагаа дурдан, Азийн хүлэг улс болох тухай тухайгаар үгээ дуусгасан нь сонирхолтой байлаа.  

ДҮГНЭЛТ

Шинэ жилээр хэлсэн төрийн гурван өндөрлөгийн үгс уул уурхай, байгалийн баялгийн тэгш хуваарилалт дээр илт давхцаж байсан бол энэ удаа Ерөнхийлөгч энэ тухай түй ч дурдсангүй. Энэ сэдвийн тухай хэмнэлээ УИХ-ын дарга илтгэлдээ хадгалж чадсан бол шинэ Ерөнхий сайдын үгэнд илт суларч орж ирэх шиг боллоо шүү. 

Ирэх зун хүртэл зай ч байна, бас лай ч байна даа!

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 8 цаг 25 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 8 цаг 32 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 8 цаг 42 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 9 цаг 5 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 9 цаг 11 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 9 цаг 38 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 10 цаг 37 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 11 цаг 0 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 11 цаг 7 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 11 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top