x

Бохир “тархи”

Зургийг С.Цогтбаяр

Бид ажил бизнесээрээ мөхөл рүү... амьдаараа айж сүрдээд үхэл рүү зүглэж явна. Хүнийг айдаст автуулах мугуйд араншинд идэгдсэн муу хүмүүсээс, муухай төрөөс болоод тэр! Сонгогчдын сониучхан гэнэн сонголтын үр дүн. Хувь заяагаа “хулгайн” сэдэлтнүүдэд тушаасан бохир сонголтын гор! Тархи бохир бол харах нүд, ярих хэл, үнэрлэх үнэр ер нь бүх бие махбод тортогт дарагдаж дайртана гэсэн үг... Усанд ч орох сөхөөгүй...

Бохир мөнгө далд эдийн засгийн урхаг эндээс эхтэй. Амьдралд ийм нөхцөл бүрэлдэн орооцолдохуйд эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, бизнес зогсоно. Орлого үгүй болно. Зардал чирэгдэл ихсэж, өрийн чиргүүл уртасна. 

Анатоми нь ялзарсан төр ард түмэнд хайртайн дүрд гарамгай тоглож, татвар төлөгчид болоод гадна дотны буцалтгүй тусламжаар халамжийн цас бороо оруулж, хажуугаар нь завших гараа сунгаж, идэр есийн хүйтэнд нялх биетэй эхийн амыг “амийг” жинтүүгээр таглан алангаа алдаж, сөрөг хүчин нэртэй соц-ууд гулууз мах барин сонгогчиддоо янаглана.

Сэтгэлгээний доройтол мэдлэггүйн зуданд нэрвэгдсэн улс төртэйн нотолгоо. Энэ нотолгоо нь улсаа сүйрэл рүү аваачих гамшиг.

  1. Оюуны хомсдлоос яаж ангижрах вэ?
    -Эрин зууны шинэ техник технологийг өөриймшүүлэн ашиглаж, хов хогонд нь дарагдах биш, рационал чиг хандлага зөв мэдээлэлд нэвтэрч хүн бүхэн өөрийгөө бүхий л талаар ашигтай өгөөжөөр дүүрэн байлгах...

  2. Сэтгэлгээний доройтлоос хэрхэн мултрах вэ?
    -Сэтгэлгээний совингоо ёс зүйгээр ханган ариутгаж, ур чадварын хурдаар эрчимжиж, бүтээлч үйлсээр омой байх.

  3. Тархины тураалаас ямар сэжмээр холдох вэ?
    -Хүний хэрэгт шунан дурлах биш, өөрийнхөө төлөөх үйлдлийг бахархалтайгаар бишрэн дээдлэх.

  4. Мэдрэл оюунд суучихсан усан хаванг ямар замаар шимэгдүүлэх вэ?
    -Залхуурал, зальхайрлаас ангид оршиж, шорвог хөлснийхөө амтыг мэдрэн аз жаргалаа ундраах. 

  5. Мунхаглал мугуйдлаасаа салах суваг жим хаана байна вэ?
    -Суртаалын сувсанд согтуурахгүй өөрийн гэсэн шинэлэг үзэл санаанд тулгуурлан, дэлхий ертөнцтэй гар хөл нийлэн бас өрсөлдөн тэнхээрэх соёлт харилцааны өндөр зиндааг “тархи”-ндаа цогцлоох. 

Тархины бохирдол гэдгийг эрхтний хувиас гадна оюун санааны мөн чанараар авч үзэж байна. Оюун санаа бохир бол орчлонг бохирдуулна. Хүн бие биенийхээ хил хязгаар, оршин тогтнол руу шагайхгүй байх нь ёс зүйн том цар хүрээ юм гэж би үзнэ. Бусдын хэрэгт хошуу дүрэх шиг булай хэнээрхэл орчлонд байдаггүй юм. 

Өрөөлийн амьдралд хөндлөнгөөс оролцох шиг өөдгүй хэнхэг зан бол мунхаглал. Бусдыг хохироохгүй, өөрийгөө хохируулахгүй байх зарчим хүн бүрийн амьдралын жинхэнэ үнэ цэнэ. Үүний суурь болсон эрх чөлөө нь зөвхөн хариуцлага хүлээх чадвартай хувь хүний эрүүл саруул чиг зорилго. Чиг зорилгодоо хүрэхийн тухайтад хүн саруул сэтгэж, эрүүл бодож, тархины тураалгүй оюуны хомсдолгүй амьдарна. 

Оюуны хоосрол нь бие махбод цоо эрүүл мөртлөө хорлонтой бохир үйлдлийг зориуд санаатайгаар хийдэг гэм болой. Энэ нь улс төр, нийгмийн үзэл суртал, мухар сүсэг, хамт олонч үзлийн дарамттай холбоотой. Өргөн цар хүрээтэй сэтгэх, эрж хайх, олох мэдэх бүх боломжийн түлхүүр нь бие даасан хараат бус хувь хүний эрх, эрх чөлөө мөн. 

Хамтач үзэлд сүнс оюун ухаан байхгүй. Харин золиос төлөөс тархи буртаглалын суртаал л байдаг. Хувь хүний сайн сайхан, аз жаргалыг нийгмийн хариуцлага бохирдуулдаг, авилгажуулдаг. Оюун бодол эрх чөлөөтэй сэтгэж байж баялаг бүтээдэг. Баялаг бүтээгчдийг дарамталдаг “бохир тархи” саруул чиг зорилгыг сааруулж улмаар “бохир халдлага”-даа өртүүлдэг.

Тэр халдлагад дулдуйдах аваас бүтээгч өөрөө бохирдолд өртөнө. Өнөөдөр “бохир тархи”, “бохир төр” хоёр орон даяар халтай халгаатай үйлдэл хийж эхэллээ. Энэ бохирдол улам л доошоо ёроолдох аюултай. Монгол үндэстний аюулгүй байдал үнэхээр аюултай бохирджээ. “Бохир тархи”-ны уршиг бохир технологио зогсоо! Одоо болно! БОЛГОО!

Бохир арга барил, үндэслэлгүй гүжир гүтгэлэг, үр өгөөжгүй хэрүүл маргаан тэмцлээ дуусга! Ёс суртахуунтай, эрэмбэ цэгцтэй, зөв мэтгэлцэн, жудагтайхан байж, бузар буртгаа үргээ. Хүний төлөө юу ч битгий хий. Гагцхүү хүн өөрийнхөө төлөө амьдрахад нь саад хийж, хүнд суртлаар боомилж, гай бүү тарь! Хүмүүсийг зөнд нь орхи... Татвараа багасга. Төрийн дарамтыг алга хий!

Хүмүүсийн ажилд чирэгдэл үүсгэх, залхаан цээрлүүлэлтээ таягдан хая. Эсвэл хуучирсан хуйвалдаантайгаа нуугдаад үлдэх үү? Бохироосоо ангижрах уу? Гурван сая тус тусдаа бодгал байж, хүн хүнийхээ мууд бүү дурла! Зүй зохистой, бодитой, ёс зүйтэй тогтолцоог эрэлхийлэн, бохирдсон оюун тархиндаа шинэ салхи сэвэлзүүлэх нь үндэстний аврал танд, надад, өөрсдөд минь байна. Өөр хаана ч үгүйг ухаар. 

Д.Сосорбарам /baabar.mn/

2021.01.24

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top