x

Сонгууль бол сонгогчид нь бооцоогоо тавьдаг уралдаан биш

Тун удахгүй Монгол Улсын зургаа дах Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг сонгуулиас болоод улс төрийн намууд “орондоо орох завгүй” болж эхэлж байна. МАН-ын нэр дэвшигч лав /Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөх хүртэл нь МАН дотор түүнтэй өрсөлдөх хүнгүй байв/ засгаа нурааж орхиод сонгуулийнхаа бэлтгэл ажилд орж байх шиг.

АН-ынхан ч гэсэн дотоодын зөрчлөө даван туулж, сонгуулийнхаа бэлтгэлийг хангая гэлцэж байна. Ирэх сард багтаан намынхаа Их хурлыг хуралдуулж, намын даргаа сонгох бололтой. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь ч бас намын шинэ дүрмийн дагуу Их хурлаасаа гарах юм шиг байна. УИХ-д анх удаа суудал авсан ХҮНам, ганц суудалтай МАХН-ын хувьд МАН, АН-ын аль нэгийг дэмжиж ажиллах биз. Хэрвээ сонгуулийг хоёр шаттай явуулахыг хүсээгүй л бол.

Гэвч ирэх сонгуулийн өрсөлдөөний нөгөө тал нь сонгогчид буюу иргэд. Өнгөрөгч 2017 оны хувьд сонгуулиар 100 орчим мянган сонгогч цагаан хуудсаар /нэр дэвшигчдийн хэнийг нь ч дэмжээгүй/ санал өгч оролцсон байдаг. Дахиад 10 мянган хүн цагаан хуудсыг дэмжсэн бол сонгууль хүчингүй болж, намууд нэр дэвшигчдээ солихоос аргагүйд хүрэх байлаа.

Тэгэхээр сонгуульд оролцож буй намууд, нэр дэвшигчдээс илүү сонгогчдын санал сонгуулийн үр дүнг тодорхойлдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн сонгогч ямар шалгуураар сонголтоо хийж байна вэ гэдгээс сонгуулийн үр дүн хамаардаг.

Хэдийгээр намууд нэр дэвшигчээ тодруулах хуулийн хугацаа болоогүй ч сонгогчдын хувьд өөр өөрийн “сонголтыг хийгээд” эхэлчихсэн байна. Өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн хүнээр “ачаа татуулж болохгүй” ч гэдэг юм уу.

АН-ын хувьд намаасаа нэр дэвшихээр нам дотроо өрсөлдөнө гэдгээ өрсөж зарласан Ц.Оюунгэрэл ажиглагчдын анхаарлын төвд хэвээр байна. Хамгийн их эсэргүүцэж, сэвж байгаа сэдэв нь “гадаад нөхөртэй” гэдэг яриа. Х.Баттулга орос эхнэртэй байх нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй юм бол Ц.Оюунгэрэлд яагаад сул тал болох ёстой гэж.

Энд монголчуудын хүйсийн ялгаварлал гол хүчин зүйл болж байна гэсэн үг. Ерөнхийдөө эмэгтэй хүн баганаас доош байрыг эзлэх ёстой гэдэг уламжлалт, хоцрогдсон сэтгэлгээтэй нь холбоотой. Хэрвээ нөхөр нь гадаад байгаагүй бол өөр ямар нэг зүйл олж хэлэх л байсан байх.

Ингээд “хэнийг сонгох ёстой вэ?” гэдэг сэдвээсээ хазайгаад “хэнийг сонгож болохгүй вэ?” гэдэг уралдаан луу яваад орчихдог. “Худалч, хулгайч л байж болохгүй юм шүү” гэж өнгөн дээрээ ярих атлаа цаагуураа хамгийн их худлаа ярьдаг, хулгай хийдэг хүнийг дэмжих төлөв байдалтай.

“Уг нь гараад ирвэл гоё доо, даанч гарахгүй л дээ” гэж ярьж байгаа нь өөрийнх нь сонголт биш, өөр хэн нэгний шалгуураар шүүж байгаа юм шиг сонсогддог. Өөрөөр хэлбэл, өөрөө юу хүсч байгаагаа биш, хүмүүст хэр их таалагдах вэ гэдэгт ач холбогдол өгч, сонголтоо хийдэг гэхүү дээ.

Нэг ёсондоо уралдааны моринд бооцоо тавиад хүлээж байгаа юм шигээр сонгуульд ханддаг. Өөрт нь юу чухал байгаа нь тийм ч чухал биш, харин хэн ялах магадлалтай байна, түүнд бооцоо тавьж оролцох талтай. Нэг ёсондоо ялагчийг дэмждэг гэх үү дээ. Нэг тийм барлаг гэхүү, зусар зантай. Нийтээрээ биш л дээ, нэлээд хэсэг нь.

Одоо соошл дээр явж байгаа сэдвүүд, ойр зууртаа ярьж байгаа зүйлүүд нь ихэнхдээ тийм агуулгатай. Тэр хүн тийм тийм үнэт чанартай учраас би дэмжиж байна, би сонгож байна гэж ярьж байгаа хүн нь маш цөөхөн хувь. Олонхи нь “тэр тийм дутагдалтай учраас гарахгүй, болохгүй” л гэх.

Нүүрэн дээрээ хамгийн боловсролтой, хамгийн ёс суртахуунтай, үзэл баримтлалтай, үнэт зүйлтэй хүн л улс төрд орох ёстой гэх атлаа цаагуураа илүү хүчтэйг /хүчтэй гэдэг ихэнхдээ мөнгөтэй, чадалтай буюу тулаанд ялах магадлалтай/ нь дэмжих талтай. Хийж байгаа сонголт нь дандаа өөрийнх нь эсрэг буюу бусдын эрх ашгийн үүднээс хийсэн сонголт байдаг. Зарчим ярихаасаа илүү хүн ярина. Үзэл бодол, үнэт зүйл, бодлого, үйл ажиллагааг чухалчлахаасаа илүү "ялагч хэн бэ" гэдэгт хамаг анхаарлаа тавьж, ач холбогдол өгдөг.

Энд л бидний сонголтын гол алдаа байх шиг. Гэтэл сонгууль гэдэг маань хэн ялах, хэнийг ялуулах тухай өрсөлдөөн, бооцоот тоглоом биш шүү дээ. Ядаж сонгогчийн байр сууринаас тийм харахад байж болохгүй /улс төрийн намуудад бол мэдээж өөр л дөө/. Өөрөө өөрийнхөө төлөө, ядаж ирээдүй хойчийнхоо төлөө, хэрэв өнөөдөр чинь таалагдахгүй байгаа бол өөрчлөлтийн хийж байгаа ухамсартай сонголт байх ёстой шүү дээ.      

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 38 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top