x

Х.Нямбаатараас "суйлж" болох цор ганц санаа

“Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг шинэ Засгийн газарт улираан томилуулмаар байна” гэсэн утгатай “хайрын захидлууд” сүүлийн үед энд, тэнд үзэгдэх болов. “Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиална” гэдэг зарчимтай болохоор гайхаад байх ч юм алга. Харин Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд нь танхимаа огцруулсан байхад /Ерөнхий сайд огцрох өргөдлөө өгсөн тохиолдолд Засгийн газар танхимаараа огцордог. Үүнийг кабинетийн зарчим гэдэг/ сайд нар нь “Би үлдмээр байна” хэмээн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид рүү “хайрын захиа” бариад гүйж байна. Манайхан үүнийг юу гэдэг билээ, “ноён урваач, нохой шарваач” гэл үү?

2000-аад онд Ардчилсан хүчин эрх барьж байхад сайд нар нь “захиа” бичиж Ерөнхий сайдаа огцруулаад, өөрсдөө үлдэж байсан түүх бий. Харин өнөөдөр Ерөнхий сайд нь өөрөө тахимаа өгч, танхимаа ХЭГ-ын даргадаа өвлүүлж өгч байгаа юм даг уу. Үзэгдэх байдал нь өөрч, үнэн дүр нь нэг гэдэг билүү. Өчигдөр лав мань хүн /Х.Нямбаатар/ талбай дээр өлсгөлөн зарлаж хэвтээ “босоо” Ганбаа гүйгээд оччихсон “Манай Засгийн газар Оюутолгойн гэрээг хүчингүй болгоно” гээд ярьж явна лээ. Аль хэдийн визээ авсан гэсэн үг биз.

Гэвч энэ удаад Х.Нямбаатарын тухай бус, огт өөр зүйлийн тухай учирлах гэсэн хэрэг. Хууль зүйн сайдын саяхан УИХ-д өргөн бариад буцаагдсан Шарын шашинд нөхөн олговор олгох хуулийн төсөлд дурьдагдсан нэг санааны тухай...

УИХ-ын байнгын хороон дээр унасан уг хуулийн төсөлд “Бурхны шашин, соёлын биет болон биет бус өвийг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох”, “нөхөн олговрын хэмжээ тухайн жилийн улсын төсвийн 0,1 хувьтай тэнцүү байх”-аар тусгасан байв. Манай хууль тогтоогчид нийгмийн аль нэг салбар, үйл ажиллагаанд төсвийн тодорхой хувийг нэрлэж заасан анхны тохиолдол. Бусад улс орнууд бол боловсролын салбартаа төсвийн тэдэн хувь, батлан хамгаалахад тэд, эмнэлэг, эрүүл мэндийн салбартаа тэдэн хувийг зарцуулна гээд тодорхой заачихдаг. Манайх ч гэсэн ийм ажил хэрэг арай л өөр байх байсан болов уу.

Гэхдээ одооноос эхлэхэд оройтох юун. Жишээ нь, нийтээрээ нурж унасан иргэний нийгмийн байгууллагууд байна.

1990-ээд оноос хойш олон нийтийн эрх ашгийг төлөө үйл ажиллагаа явуулж ирсэн иргэний нийгмийн байгууллагууд бүгд гаднын төсөл хөтөлбөрөөс санжүүдэг байсан. Одоо бол Монголд төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг донорууд олдохоо больсон, бүгд хаяад явсан. Хараат бус судалгаа хийдэг нэг ч судалгааны байгууллага байхгүй. Засгийн газраас мөнгө аваад Засгийн газрын захиалсан үр дүнг гаргаж өгдөг цөөхөн хэдэн судалгааны байгууллага бий. Иргэний нийгмийн байгууллагууд нь бүгд санхүүжилтгүй зогссон.

2012-2016 оны парламентын үед иргэний нийгмийн байгууллагуудыг төсвөөс санхүүжүүлэх тухай УИХ-ын олонхиос санаачлага гарч, Хууль зүйн яаман дээр хуулийн төсөл нь хийгдээд явж байсан ч УИХ дээр орж ирэхээс өмнө Засгийн газар огцорч, Х.Тэмүүжин сайдын албаа өгсөн байдаг. Хуулийн нэр нь “Нийтэд тусдаа үйл ажиллагаа, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” билүү дээ. Тухайн үед төсвийн 1 хувийг иргэний нийгмийн байгууллагуудын санхүүжүүлэхэд зарцуулахаар яригдаж байсан санагдаж байна.

Мөн үе үеийн парламентын дарга нарын ярьсаар ирсэн /МАН-ын дарга У.Хүрэлсүх анх Ерөнхий сайдаар томилогдохдоо мөн л ингэж ярьж байсан/  ч эхлүүлж үзээгүй нэг зүйл бол Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулийн төсөл санаачилсан ч мөн л УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй буусан байдаг. Үзэл баримтлал нь мөн л улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлэх тухай.

Ийм хууль байхгүй учраас улс төрийн намууд ямар ч зөв зүйтэй үзэл санаа тээж гарч ирсэн эцсийн бүлэгт мөнгөтэй бизнесүүд, олигархиудын халаасны нам болж хувирдаг. Төрийн эрх авсан нам нь төсвийн мөнгөөр /мэдээж хууль бусаар/ өөрийгөө санхүүжүүлж, тэр мөнгөөрөө сонгогчдын саналыг худалдан авч, "эрх мэдлийн оройд уяатай, тэнгэрээс дүүжлээстэй" болж хувирдаг. Үүнийг туйлд нь хүртэл хөгжүүлж байгаа нам нь одоогийн МАН.

Тиймээс ядаж иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууддаа төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг, түүнд хяналт тавьдаг, аудит хийдэг "шилэн" болгочихвол сүм хийдийг санхүүжүүлснээс арай илүү нийгэмдээ хэрэгтэй, нийтийн эрх ашигт тустай өөрчлөлт болох юм л даа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.21.108.138)
    Hi bot news
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • hi (202.170.70.74)
    hi test
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top