x

У.Хүрэлсүх АТГ-ын даргыг томилоод Г.Занданшатар Өршөөлийн хууль батлуулж суллаад байхаар шударга ёс тогтчих уу?

Нэг нам үнэмлэхүй олонх болчихоор бүх шатанд хяналт алдагддаг жишээг алхам тутамдаа бид хангалттай амсаж байна. Ард түмэн МАН-д хоёр сонгууль дараалан итгэл үзүүлж, УИХ-д 65, 62-оор нь сонголоо. Өнгөрсөн оны УИХ-ын ээлжит сонгуулиар эхлүүлсэн ажлаа дуусгана хэмээн сүржин үг ярьж явсаар эрх баригчид дахиад үнэмлэхүй олонх болсон ч үр дүнд нь байгуулагдсан УИХ ажлаа хийж чадахгүй байна. Учир юу гэвэл, Г.Занданшатарын удирдсан парламент өөрсдөдөө ашигтай хуулийн төслийг лоббидож, “гэрлийн хурд”-аар баталдаг болж, ард түмэнд хэрэгтэй амин чухал хууль, тогтоолыг хав дардаг жишиг тогтоочихлоо.

Шинэ бүрдсэн парламент эхний намрын чуулганаараа Шүүхийн тухай хуулийг хэлэлцэж, хоёрхон долоо хоногийн дотор батлав. Ингэхдээ эрх мэдлийг хэт нэг талд гаргасан, ард түмнийг хуулийн нэрээр далайлгаж, айлгах, тэр хэрээр өөрсдөдөө ашигтай байх бүх хувилбарыг хуульд шингээгээд өгчихлөө. Цагаан захтнуудын хэрэг ч удахгүй замхрах эхлэл тавигдсан ч гэж хэлж болно. Энэ нь ердөө хэдхэн сарын дараа болох Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцчихлаа. Ийм тооцооллыг эрх баригчид хийж, УИХ-ын дарга хууль тогтоох байгууллагаар зүтгүүлэх сценари хэдийнэ биччихсэн байжээ. Энэ сценарийн дагуу ажил өрнөж байна. Одоо тайлбарлая.

Тэгш ойгоор Өршөөлийн тухай хууль баталдаг жишиг манайд бий. Энэ онд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Өршөөлийн хууль батлах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлж байсан.Үүнийг нь УИХ-ын дарга төвөггүй шүүрэн авч, өөртөө оноо авахын тулд ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Нэг ёсондоо, гэм буруутай нь тогтоогдон хоригдож буй олон хүн гэр бүлдээ очих хугацаа ойртож байна. Тэгш ойд зориулан гаргах Өршөөлийн хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллах аж.

Тоо баримт дурдвал, манай улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хууль баталж байжээ. Хамгийн сүүлд буюу2015 оны Өршөөлийн тухай хуулиар авлига, албан тушаалын хэргийг өршөөх тухай яриа гарч, тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж хориг тавьснаар хасуулж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ дунд “Татварын”, “Эдийн засгийн” гэсэн “овогтой” өршөөлийн хуулиуд ч гарч байлаа. Тэр нь манай улс олон улсын санхүүгийн байгууллагын хар жагсаалтад орох нэг үндэслэл болж байв.

Тэгвэл Ардын хувьсгалын 100 жилийн ойн нэр барьж, батлах гэж буй 2021 оны Өршөөлийн тухай хуулиар ямар хэргүүд өршөөгдөх бол.Өршөөлийн хууль батлах талаар нэг их зарлаж, тэр дундаа ямар хэргүүд өршөөлд хамруулах гэж буй тухай ч нууцалдаг. Учир нь, хэн нэгэн хуулийн цоорхой, хийдэл харж, өршөөлд хамрагдчих юм чинь гээд үйлдээд эхлэхээс сэрэмжилж байгаа хэрэг.Ийм шалтгаанаар үе үеийн УИХ Өршөөлийн хуулийн төслийг маш богино хугацаанд УИХ-аар хэлэлцүүлж баталдаг байсан. Өршөөлийн хуулийн энэ онцлогийг дагуулж,татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлсан, шамшигдуулсан цагаан захтнуудыг өршөөж, гэм буруугүй болгодог жишиг тогтоод манайд удчихлаа. Хуулийн энэ хулгайтай эвлэрмээргүй байна, Г.Занданшатар дарга аа. Таны удирдсан парламент үнэмлэхүй олонхоороо нэг намыг төлөөлж байхдаа сонгуулийн өмнө хорьж, цагдаж “жүжиглэсэн” журмын нөхдөө ялаас мултлах заалтыг Өршөөлийн тухай хуулийн төслийн заалтад оруулах гэж байгаа юм биш биз.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд засгийн эрхийг ээлжилж барьж, МАН, АН-ын гишүүдээс төрийн сайд, дарга хийж явсан олон хүн өнөөдөр гэм буруутай нь шүүхээр тогтоогдож хоригдож байна. Тухайлбал,АН-аас С.Баярцогт, М.Энхсайхан, Б.Бямбасайхан, Да.Ганболд, Б.Болор, Д.Эрдэнэбат нар АТГ-ын харьяаллын хэргээр ял сонсов. МАН-аас ч С.Баяр, Ж.Эрдэнэбат, Г.Солтан, Ч.Батзориг, Б.Ундармаа, Н.Номтойбаяр гээд шоронгоос “уяатай” улстөрчид байна.

Шүүхийн хуулийг хэлэлцэхийн өмнө Ж.Эрдэнэбатын хэргийг товлосон байхад өмгөөлөгч нь хойшлуулах санал гаргаад л Шүүхийнтухайхуулийг баталсны дараа Дээд шүүхээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж байна. Эрх баригч намын гишүүн байсан Н.Номтойбаярын хэрэг мөн л энэ долоо хоногт Дээд шүүхээр хэлэлцэгдэнэ. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, албан тушаалаа урвуулсан. Уг тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, дэд дарга Б.Шижиржаргал, мэргэжилтэн Б.Баттөгс нар хамтран төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал нэг ч удаа болоогүй байхад хийсэн мэтээр баримт бүрдүүлэн түүнд багтсан гишүүдээр гарын үсэг зуруулж, найман иргэн, 21 аж ахуйн нэгжид 3.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн хэрэгт хамжигчаар оролцсон хэмээн буруутгасан.

ЖДҮ, Концесс, Хөдөлмөр эрхлэлтийн сантай холбоотой энэ мэт хэрэг Ардын хувьсгалын ойгоор эрх баригчдын хуулиар замхарвал МАН “шударга ёс” гэдэг үг хэрэглэх эрхгүй. Ёстой л төрд, шүүхэд итгэх ард түмний итгэл буурна.Угаас жилээс жилд шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч буй судалгаа бий. Манай улс шүүхийн хараат бус байдлаар 140 орноос 120-т жагсаж байгаа нь шударга ёс алдагдсаны тод жишээ мөн.

Ардын хувьсгалын 100 жилийг угтан хэлэлцэж батлах гэж буй 2021 оны Өршөөлийн тухай хуульд өмнөх хуулиудаас ялгаатай. Тухайлбал, УИХ 2015 онд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудыг баталсан, мөн 2017 онд шинэчилсэн. Хуулийн шинэчлэлтээр хөөн хэлэлцэх хугацаагааг нааш цааш болгосон асуудал бий. Ингээд байж байтал Г.Занданшатарын удирдсан шинээр бүрдсэн парламент Шүүхийн тухай хуулийг баталж, эрх мэдэл ялсан намын талд төвлөрөхөөр, хууль шүүхийн байгууллагын томилгоо ч тэгж хийгдэхээр болгочихлоо. Энэ мэтээс үүдэж, хуулийн гажуудал, хийдэл,улстөрч бүрийн ярих дуртай болсон өнөө “шударга бусын хонгил” арилаагүй энэ цагт Өршөөлийн тухай хууль яригдаж байна гэж хэлж болохоор байх. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгтнүүдээ өршөөх гээд Өршөөлийн тухай хуулийг “нөөцлөөд” байсан юм биш биз.

Саяхан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхий сайд зургаан жилийн хугацаатай томилдог байхаар УИХ хуульчихчихлаа. Одоо Өршөөлийн хууль нэрээр албан тушаалын хэргүүдийг өршөөх заалт оруулахаар улайрч байгаа юм бол АТГ байх хэрэг байна уу, Г.Занданшатар дарга аа! Та хууль тогтоох байгууллагын дарга байхдаа хуулийн ийм өөрчлөлтийг хийж буй нь нэг намд үнэмлэхүй их эрх мэдэл өгсөн, эргээд хяналт, хариуцлага алдагдахад хүргэж байна. Ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдгийг илэрхийлэл Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудалд дуугарах ёстой юм биш үү гэх асуулт ч гарч ирж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.177.221)
    Энгээд харахаар өнөө муу нэрт хүзүүгүй нөхөр дандаа л зөв л юм хийсэн бгаад бна юм да
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 1 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 8 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 41 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 47 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 14 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 13 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 36 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 42 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top