x

Х.Баттулгын өв ба Оюутолгойн гэрээ

УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн ярилцлага “Өдрийн сонин"-д нийтлэгджээ. Уг ярилцлагад Р.Гончигдорж “Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг 2023 онд явуулах ёстой” хэмээн ярьсан байв.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “МУ-ын Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэсэн нь одоогийн Ерөнхийлөгчид хамаатай эсэх маргааныг Цэцийн оролцоогүйгээр шийдвэрлэх арга замыг хайж байгаа бололтой. Үүний ард Ерөнхийлөгч Х.Баттулга бий нь ч тодорхой.

Гэвч Х.Баттулгын хувьд өмнөх хуулийн дагуу /Үндсэн хуулийн 30-р зүйл, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.1-р зүйл/ сонгогчдоос дөрвөн жилийн хугацаатай мандат авч сонгогдсон. Тэгэхээр түүний бүрэн эрх 2021 онд буюу энэ жил дуусна гэсэн үг. Харин үүний дараа түүнд дахин нэр дэвших хуулийн боломж бий юу? гэдэг нь асуудал.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг “зөвхөн нэг удаа сонгоно” гээд заачихсан. Тэгэхээр хоёр дахиа нэр дэвших боломжгүй гэсэн үг. Хэрвээ энэ заалт өмнөх хуулиар /Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улираан сонгож болно/ сонгогдсон Ерөнхийлөгчид хамаарахгүй гэж үзвэл үүнийг Дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулах ёстой байв. Үндсэн хуулийн зөвхөн энэ заалт 2025 оноос үйлчилнэ гэдэг ч юм уу. Гэтэл дагаж мөрдөх журмын тухай хуулиар үүнийг зохицуулаагүй тул Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг мөрдөж эхэлсэнээс буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг. Тиймээс энэ талаар Цэц дээр ямар нэг маргаан гарахгүй байх.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнөөдөр бүрэн эрхийн хугацаагаа сунгах буюу үргэлжлүүлэх тухай биш, харин энэ дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын төлөө юуг хийсэн, ямар өв үлдээх вэ? гэдгээ л бодох ёстой болов уу.  

Олонхийн мэдэж байгаачлан Х.Баттулгын Ерөнхийлөгч анх болохдоо амлаж гарч ирсэн “шударга ёсны” тэмцэл нь Монголын улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, ардчиллын лидерүүдийн барьж шоронд хийснээр мухардалд орж байна. Тэр дундаа Монголын шинэ түүхийн 30 жилд гуравдагч оронтой эхлүүлсан цорын ганц мега төсөл болох Оюунтолгойн ордын гэрээний авторуудыг нэг бүрчлэн яллалаа.

Сануулахад, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ зөвхөн С.Баяр, С.Баярцогт нарын хичээл зүтгэл, ашиг сонирхлоор бий болсон ч юм биш. Хатуухан хэлэхэд гэм зэмгүй таван иргэний амь насны төлөөсөөр бий болсон зүйл.

Өөрөөр хэлбэл, 2008 оны УИХ-ын сонгуулиар 45 суудал авсан МАХН 25 суудалтай АН-ыг урьж Засгийн газартаа багтаасан нь /62-ын бүлэг гэж нэрлэгдэж байв/ санамсаргүй буюу үр дүнгүй болсон зүйл биш. С.Баярын байгуулсан “стандарт бус” Засгийн газрыг Монгол Улсын түүхэнд бүтээсэн хамгийн том ололт нь сүүлийн 10 жил Монгол Улсыг тэжээж буй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, дэлхийд гуравт орох том алт, зэсийн ордыг эргэлтэд оруулсан явдал байлаа.

Хэрвээ долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдал болоогүй бол, хэрвээ тэр үймээний үеэр Монголын төр тавын таван иргэнээ буудан хөнөөгөөгүй бол, тэр хэргийн ялыг тухайн үед эрх барьж байсан, эрх авсан улс төрийн хүчнүүд өөр дээрээ аваагүй бол Монголын улс төрд ийм хэмжээний том зөвшилцөл явахгүй байлаа. Явахгүй ч байсны баталгаа нь өнөөгийн Монголын улс төрд өрнөж буй үйл явц.

Гэрээ байгуулагдсанаас хойших арав гаруй жилийн хугацаанд Монголын улстөрчид Оюунтолгойн гэрээг дэмжигчид болон эсэргүүцэгчид гэсэн хоёр фронтод хуваагдан дайтсаар ирсэн. Дэмжигчдийн тал ялагдал хүлээж эхэлсний баталгааг дээр нэр хэлсэн эрхмүүд шүүхийн тогтоолоор ял хүлээснээс харж болно. Үүний орой дээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга сууж байгаа. Х.Баттулга энэ тухай “Авилгын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үйлчилдэггүй” гэж хэлснийг саяхан бид MNB телевизээр өгсөн түүний ярилцлагаас үзсэн.  

Харин тэдгээр хүмүүсийг ялласан нь Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай огт хамаагүй гэдгийг өмнө хэлсэн. Харин хуулиас гадуур “эрүү шүүлт” тулгагдан ял хүлээсэн “улс төрийн хоригдлууд” гэж нэрлэгдээд байгаа. Төлөх боломжгүй /10 тэрбум/ барьцаа шаардаж, түүнийг нь биелүүлсэнгүй хэмээн цагдан хорьсон нь ч өөрөө эрүүл шүүлтийн бас нэг хэлбэр. Мөн шүүх хуралдаан хаалттай явсан /авилгын гэмт хэргийг хаалттай шүүдэг хууль манайд байхгүй, мөн хэргийн материалд улсын нууцтай холбоотой баримт сэлт байгаа тухай прокурорын байгууллага мэдээлээгүй/, тэр хүмүүсийн гэм бурууг нотолсон шүүх хурлын хуралдааны тэмдэглэлийг бид одоо хэр нь олж үзээгүй.

Харин бидний мэдэж байгаа ганц зүйл гэвэл Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйдаа АТГ-ын даргыг сольж, Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт /Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулсан/ нарын нэр дээр хавтаст хэрэг нээсэн. Дараа нь 2019 онд “ҮАБЗ-ийн захирамжаар шүүгчийг чөлөөлөх” хуулийн төслийг УИХ-аар батлуулж, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ажлаас нь чөлөөлж байгаад хэргийг шүүхээр оруулж эхэлсэн.

Хачирхалтай нь, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлах үед /2008-2012 он/ мань хүн өөрөө УИХ-ын гишүүн, С.Баярын танхимд Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажилласан байдаг. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэж үзвэл түүний ялыг зүй ёсоор хуваалцах хүмүүсийн нэг нь Х.Баттулга өөрөө гэсэн үг.

Гэтэл өөрөө Ерөнхийлөгчөөр сонгогдож, У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсаны дараа манай эрх баригчид /ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оройлон/ Оюутолгойн хөрөнгө оруулагч нартай дайтаж эхэлсэн. Дубайн гэрээгээр шалтаглан Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг барьж хорьсон авч өөрсдөө уг гэрээнд нэг ч цэг, таслалын өөрчлөлт оруулж чадаагүй. Улс дотроо л попроод, өс хонзонгоо тайлаад байхаас бус С.Баяр, С.Баярцогт шиг гадагшаа гараад хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийчих хэмжээний нэг ч "хулгайч" алга. Одоо хямрал болохоор “Засгийн газар Оюутолгой төслийг зогсоох тухай яриагүй” гээд хөрөнгө оруулагчаа гуйгаад явж байна л даа.

Тэгэхээр Х.Баттулгын хувьд бүрэн эрхээ яаж сунгах вэ гэдэг тухай биш, бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгчийн хувиар улс орондоо ямар өв үлдээсэн бэ гэдгээ бодох ёстой. Өрсөлдөгчдөө намнаж дуусаад өөрийнхөө ээлжийг хүлээсэн дарангуйлагчийн дүрээр үлдэх үү? Эсвэл...

Үргэлжлэл бий

 Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • монгол (202.21.108.57)
    Сонгуулийн саналын хулгайч, хууль бусаар төрийн эрх булаасан МАН-хан олонхи болохоор айдсын сератонин нь урсаад "үнэн"-ээс урваж долигонож, ганцаардаж байгаа Баттулга руу нулимаж өгөх юм энэ муу Сэмүүн гэгч гөлөг. Чиний мэддэг, зүрх сэтгэлийн үнэн ч гэж юу байхав, байдлыг ажиглаж байгаад л дарангуйлагч олонхийн дусал долоож амьдрахчаа аяддаг биз. Ийм гөлөг хүмүүс л монголын тусгаар тогтнолд аюул учруулдаг.
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.69.67)
    Үнэн бичжээ
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
    • tiin
      2021 оны 01 сарын 20
  • кк (90.76.87.32)
    Оросын хүүхэлдэй. Орос, Хятадууд л биднийг үргэлж тэнэгээрээ байхыг хүсдэг. Монголчууд гадны 3 дагч оронтой нийлж мундаг төсөл байгуулжуурыг тэднээс илүү бх нь тэдний уурыг хүргэж бга биз. Бүгд л мундаг эдийн засагчид болцон аятай шаагилдах юм. Тийм мундаг бсан бол аль хэдийн хөгжсөн бга.
    2021 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.49)
    Сэмүүнээ Элбэгтэй яасан адилхан найруулга, хэв маягаар бичдэг болоо вэ?
    2021 оны 01 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ 10 цаг 3 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ 10 цаг 10 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ 10 цаг 20 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна 10 цаг 43 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 10 цаг 49 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав 11 цаг 16 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа 12 цаг 15 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 12 цаг 39 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 12 цаг 45 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 12 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ Өчигдөр 17 цаг 57 мин ЭМГЭНЭЛ Өчигдөр 17 цаг 48 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа Өчигдөр 17 цаг 48 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна Өчигдөр 17 цаг 47 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв Өчигдөр 17 цаг 46 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ Өчигдөр 17 цаг 45 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа Өчигдөр 17 цаг 44 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ Өчигдөр 17 цаг 43 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 14 цаг 18 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна Өчигдөр 14 цаг 16 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... ЭМГЭНЭЛ   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top